Мэргэжилгүй байсан ч хийх боломжтой ажлууд

Хэрвээ та их сургуулиасаа хөөгдсөн эсвэл их сургуулиа хаясан бол санаа зовох хэрэггүй. Шууд л гуниглаж би ямар ч ажил хийж чадахгүй, гудамжинд гарах нь гэж бодож болохгүй шүү дээ. Мэргэжилгүй ч гэсэн танд тохирох олон төрлийн ажлууд байдаг. Ингээд мэргэжил эзэмшээгүй ч хэн бүхний хийж болох  ажлуудыг танилцуулж байна.

Мэргэжилгүй байсан ч хийх боломжтой ажлууд Хадгалах

Оддыг шоглодог Тайланд бүсгүй

Тайландын Раккабури хотын иргэн 22 настай Сине Бенжафорн бусдыг дуурайж хувцаслах дуртай ажээ. Тэрбээр "Би идэх дуртай болохоор хоол хүнс миний хувцасны нэг хэсэг байх ёстой гэж бодсон" хэмээн хээв нэг хэлдэг. Сине жимс жимсгэнэ, ногоо, чинжүү зэрэг тод өнгөтэй хүнсний зүйл,  хиам, зайдас, чипс гэх мэт хүний идэж болох бүх л зүйлсээр хувцас хийж өмсөн, олны танил болон танил бус хүмүүсийг дуурайж элэглэдэг юм. Тэрбээр эхэндээ өөрийн гэр бүлийн ажиллуулдаг хувцасны дэлгүүрийг сурталчлах гэж үүнийг хийж байсан ч аажимдаа цахим ертөнцөд алдартай  болжээ. Ингээд та бүхэнд түүний хөгжилтэй зургуудаас хүргэе.

Оддыг шоглодог Тайланд бүсгүй Хадгалах

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр зарлалаа

Гэнэтийн үргүй зардал гаргасандаа харамсаж байсан тохиолдол танд бий юү? Юунд зарцуулсан нь тодорхойгүй нэг л мэдэхэд халаас тань хоосорчихсон байдаг уу? Та ингэхэд одоо болтол хадгаламж нээлгээгүй яваа юм биш биз? Эдгээр асуултад тийм гэж хариулж байвал та анхаарлаа түр нааш хандуулаарай. ХААН Банкнаас олон нийт, тэр дундаа залуусын санхүүгийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилготой “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг санаачлан АФА академитай хамтран хэрэгжүүлэх гэж байна.

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр зарлалаа Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх

Бодит байдал уран зохиолоос ч илүү сонирхолтой гэж та боддог уу? Шерлок Холмс, Сэм Спейд нарын нэр алдар дэлхий дахинаа цуурайтаж байхад тэдний бодит “хувилбарууд” олонд төдийлөн танигдаагүй үлдсэн байдаг. Хэдийгээр тэд уран зохиолд мөнхлөгдөөгүй ч хүн төрөлхтний түүхэнд алдар нэрээ мөнхөлж чадсан гайхалтай түүхтэй мөрдөгчид байсан. Бид танд Шерлок Холмсын бодит хувилбарууд болох дэлхийн шилдэг мөрдөгчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх Хадгалах

"Месси" нэртэй шилүүс цахим ертөнцийг шуугиулж байна

ОХУ-ын иргэн Мария болон Александр Дмитриев нар Саранскийн амьтны хүрээлэнгээс өвчтэй шилүүсийг худалдан авч гэртээ тэжээж эхэлсэн байна. Месси нэртэй шилүүс нь ОХУ-ын Саранскийн амьтны хүрээлэнд гуравхан сартайдаа ирж байжээ. ОХУ-д хөл бөмбөгийн ДАШТ зохиогдож байгааг тохиолдуулан хосууд шилүүсэндээ алдарт хөл бөмбөгчин "Месси"-гийн нэрийг өгсөн байна. Ингээд гэрийн тэжээмэл, инстаграмын од "Месси" шилүүсийг танилцуулж байна.

"Месси" нэртэй шилүүс цахим ертөнцийг шуугиулж байна Хадгалах

Хамгийн олон жил ханилсан холливудын хосууд

Хосууд бие биедээ уусаж, нэг нэгэндээ дасан зохицож гэр бүлийн амьдрал зохиох хэцүү байдаг. Алдартай хүмүүсийн хувьд энэ нь бүр ч хэцүү зүйл. Холливудад хоёроос гурван удаа гэрлэлтээ цуцлуулж, ахин гэрлэсэн одууд цөөнгүй байдаг. Тэдний алдар нэр, ажлын онцлог нь хайр сэтгэлийн харилцааг нь бусниулж байдаг гэхэд хилсдэхгүй. Бид энэ удаад Холливудын хамгийн бат бөх харилцаатай гэр бүлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн олон жил ханилсан холливудын хосууд Хадгалах

Хэн бүхний үгүйсгэдэг 12 хатуу үнэн

Юу ч бичээгүй, цагаан цаас шиг хүүхэд  нас яагаад тийм хурдан өнгөрдгийг бид бүгд л гайхан дурсдаг.  Цаг хугацаа өнгөрч нас биед хүрэхдээ бид амьдралыг, өөрийгөө таньж мэдсээр байдаг. Жишээлбэл, хэн ч бидний гараас хөтлөхгүй, хэн ч зааж сургахгүй, хүнд хэцүү үед өөрөө өөртөө л найдах хэрэгтэйг ойлгодог. Эмх цэгцтэй, ухаалаг, сэтгэл булаах хүн олон байхад алдаа дутагдал ихтэй хүмүүс ч цөөнгүй бий. Хүн бүр адилгүй ч хэн бүхэнд эрт орой хэзээ нэгэн цагт тохиолддог хатуу үнэн байдаг. Бид энэхүү нийтлэлээрээ тэдгээр хатуу үнэний танилцуулж байна. 

Хэн бүхний үгүйсгэдэг 12 хатуу үнэн Хадгалах

Алдартай кинонуудын зураг авалтын ард юу болдог вэ?

Алдартай кинонуудын жинхэнэ хувилбарыг үзэхээс илүүтэй тухайн кино бүтсэн түүх, кино зураг авалтын үйл явцыг харах нь илүү сонирхолтой байдаггүй гэж үү? Кинон дээрх дайсны талууд зураг авалтын үеэр хэрхэн хөгжилдөж, аймшгийн киноны дүр бүтээсэн жүжигчид хэрхэн ажлаа хийж буй зэрэг дахин давтагдашгүй зураглалуудыг та бүхэндээ хүргэж байна. 

Алдартай кинонуудын зураг авалтын ард юу болдог вэ? Хадгалах

"Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын өгсөн үнэт зөвлөгөө

Карл Отто Лагерфе́льд бол Германы загвар зохион бүтээгч, гэрэл зурагчин, зохиолч бөгөөд тэрбээр дэлхий даяар өөрийн амьдралын туршлагаас хуваалцдаг байжээ. Карл 2019 оны 2 сарын 19-нд 85 насандаа таалал төгссөн юм. Ингээд агуу загвар зохион бүтээгч бидэнд ямар туршлагаасаа хуваалцсан талаар сонирхоцгооё.

"Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын өгсөн үнэт зөвлөгөө Хадгалах

Хамгийн түгээмэл тохиолддог хар дарсан зүүдний тайлал

Аймшгийн зүүд зүүдэлнэ гэдэг таны бие тавгүй, сэтгэл санаа дарамттай л байгаагийн л шинж. Байн байн ийм зүүд зүүдлээд байвал таны биед ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч байж болно. Багтраа өвчний эхэн үед та амьсгалж чадахгүй, хоолой боогдож  байгаагаар, толгойн өвчин эхэлж байхад тархиндаа гэмтэл авч байна гэж зүүдлэх жишээтэй. Бид танд муухай зүүд зүүдлэх нь ямар шалтгаантай байж болох, хэрхэн шийддэг талаарх сэтгэл судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.

Хамгийн түгээмэл тохиолддог хар дарсан зүүдний тайлал Хадгалах

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

Төгс хосын харилцааг эмэгтэй нь эрэгтэйгээсээ дүү байх ёстой гэж үздэг байсан бөгөөд саяхныг хүртэл өөрөөсөө дүү залуутай гэр бүл болохыг нийтээр зөвшөөрдөггүй байв. Харин өнөө үед хүмүүс чөлөөтэй сэтгэх болж хосууд насны зөрүүг тоохоо больжээ. Хачин сонсогдож болох ч залууст өөрөөсөө эгчмэд бүсгүйд татагддаг маш олон шалтгаан байдаг гэнэ. Яг юу тэдний сэтгэлийг ийнхүү татах болсныг дараах мэдээллээр хүргэж байна.

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ? Хадгалах