Оддын инстаграмдаа оруулсандаа харамсаж, тэр даруй устгасан зургууд

Алдартнууд өөрсдийн зургаа нийтийн сүлжээндээ байрлуулж шүтэн бишрэгчидтэйгээ харьцах дуртай байдаг. Гэхдээ зарим тохиолдолд эхлээд харахад энгийн мэт сэтгэгдэл төрүүлэх зураг хэл амны бай болж, улмаар зургаа устгахаас өөр аргагүй болдог тохиолдол байдаг. Харамсалтай нь цахим орчинд мэдээлэл үүрд устана гэж хэзээ ч байхгүй бөгөөд ямар ч зураг, текст, видеог устгасан бай ямарваа нэг аргаар сэргээж болдог билээ. Өнөөдөр та бүхэнд алдартнуудын устгагдсан инстаграм зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Оддын инстаграмдаа оруулсандаа харамсаж, тэр даруй устгасан зургууд Хадгалах

Холливудын секс бэлгэ тэмдэг болсон хоёр бүсгүйн алдарт зургийн түүх

Холливудын халуухан бүсгүйчүүдийн 60 жилийн өмнөх зураг өнөөдрийг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр байна. Ширээн дээрх таваг руу хариугүй асгарах гэж байгаа мэт Жейн Мэнсфилдийн цээж рүү ширтэж буй Софиа Лорены харц олон хүний хэл амны бай болсон билээ. Харин зургийн цаад учир юу байсан бэ? 

Холливудын секс бэлгэ тэмдэг болсон хоёр бүсгүйн алдарт зургийн түүх Хадгалах

Дүрдээ зориулж байгалаас заяасан гоо сайхнаа нуусан жүжигчид

Кино урлагийн ертөнцөд уран бүтээлчдийн өөрчлөлт гэдэг зайлшгүй чадварт тооцогддог бололтой. Гэвч цөөхөн жүжигчид энэ даалгаврыг бүтээж, үзэгчид болон кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч чаддаг. Тэдгээрийн дунд үргэлж үзэсгэлэнтэй, сайхан дүрд тоглохоос залхаж, өөрийгөө өөр өнцгөөс харуулахыг хүссэн жүжигчид өөрсдийн байгалиас заяасан гоо сайханг нуун далдалж, тэс өөр дүр бүтээдэг. Ингээд та бүхэнд ямар жүжигчин яаж хувирсныг харуулах тохиолдлуудыг хүргэж байна. 

Дүрдээ зориулж байгалаас заяасан гоо сайхнаа нуусан жүжигчид Хадгалах

Дэлхийн хамгийн том хацартай бүсгүй мэс заслаас өмнө ямар төрхтэй байснаа харуулжээ

Сүүлийн үед гадаад төрхөө чамлах цөөнгүй охид мэсийн аргаар өөрсдийн үнэлэмжид нийцүүлж харагдах байдлаа өөрчлөх болсон нь нууц биш. Украин улсын иргэн Анастасия Покрещук нүүрний өөрчлөлтийнхөө дуулианаар цахим сүлжээнд алдаршжээ. Тэрээр хацар, уруулаа филлерийн тусламжтай ер бусын том болгосон бөгөөд энэ нь түүнд өөрийгөө үзэсгэлэнтэй гэж мэдрэхэд онцгой хувь нэмэр үзүүлдэг гэнэ. Асар богино хугацаанд Анастасия огт өөр хүн болж, өөртөө итгэх итгэлийг олж бүрдүүлж чадсан ч бусад бүсгүйчүүд шиг урьд өмнөх зургуудаа хүмүүст үзүүлэхээс ичдэггүй байна.

Дэлхийн хамгийн том хацартай бүсгүй мэс заслаас өмнө ямар төрхтэй байснаа харуулжээ Хадгалах

20-иод жилийн өмнөх Монголоор аялсан Франц бүсгүйн фото тэмдэглэл (30 фото)

Францын уран бүтээлч, зохиолч, гэрэл зурагчин Вероник Дюррути (Veronique Durruty) нь балчир наснаасаа эхлэн хэлний багш мэргэжилтэй аав ээжийгээ дагаж Тунис, Марокко зэрэг олон орноор явдаг байсан нь түүнд дэлхийн олон үндэстний соёлд нуугдсан гоо сайхныг олж таних, баримтжуулах хүсэл эрмэлзлийг өдөөж өгчээ. Өдгөөг хүртэл тэрээр өөрийн бүтээлүүдээрээ 30 гаруй ном, үзэсгэлэнг гаргаад байгаа юм. 

20-иод жилийн өмнөх Монголоор аялсан Франц бүсгүйн фото тэмдэглэл (30 фото) Хадгалах
2021-03-03, 12:18

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс

Сансар огторгуйд нар, сар, гараг эрхсээс өөр олон сонирхолтой зүйлс бий. Тэдгээрийн заримынх нь нууцыг эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр та бүхэнд сансар огторгуйн зарим тайлбарлагдашгүй зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс Хадгалах

Жирийн охид "улаан феминист" болохын өмнө ба дараа... (35+ фото)

Сүүлийн хэдэн арван жилд феминизмийн агуулгууд өөрчлөгдөж байгаагийн адилаар зарим охидын гадаад төрх, хүсэл сонирхол, биеэ авч явах байдал ч өөрчлөгдөх болоод байна. Аливаа зүйл хоёр талтай тул энэ асуудал дээр зарим тал руугаа туйлширсан үзэл ч ажиглагдах аж. Дараах хүмүүс нэг талаараа гадаад төрхөө зоргоороо өөрчилсөн, буруу сонголт хийсэн мэт харагдаж болох ч нөгөө талаараа зүгээр л өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийн нэгдэл байж бас болох юм. Үүнийг ямар өнцгөөс харж тодорхойлохыг уншигч та өөрийн оюун бодолдоо тунгаана биз ээ.

Жирийн охид "улаан феминист" болохын өмнө ба дараа... (35+ фото) Хадгалах

Еврейчүүдийн удам угсаа яагаад зөвхөн эмэгтэйчүүдээр дамждаг вэ?

Еврейчүүд бол олон мянган жилийн туршид маш их уй гашууг үзэж туулсан хүмүүс гэдгийг дэлхий нийтээрээ сайн мэднэ. Тэд хоморголон устгалын золиос болж, хөөгдөж, эрхээ хасуулж, олон асуудалд байнга чичлүүлсээр байв. Гэхдээ бүх зүйлээс үл хамааран еврейчүүд өөрсдийн үндэсний онцлог, шашин шүтлэгээ хадгалан үлдэж, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг болох Израилийг босгож чаджээ.

Еврейчүүдийн удам угсаа яагаад зөвхөн эмэгтэйчүүдээр дамждаг вэ? Хадгалах

Шинэ цагийн Орос орныг цочроосон Эрхүүгийн "Ан-124" онгоцны ослын түүх

Хүн төрөлхтний түүхэнд олон мянган хүний аминд хүрсэн аймшигтай хэргүүд олон гарч байсан. Тэдгээрийн тоонд хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас авахуулаад золгүй явдал болсон осол аваарууд ч багтана. Бидний энэ удаагийн хүргэж буй баримт бол 1997 оны 12-р сарын 6-нд Эрхүүгийн баруун хойд хэсэгт орших нисэх онгоцны буудлаас Вьетнамын Камрангийн агаарын бааз руу нисч байсан Оросын нисэх хүчний Антонов Ан-124-100 онгоц буудлаас хөөрсний дараахан орон сууцны хороолол дунд осолдож, олон хүний амийг авч одсон харамсалтай түүх юм.

Шинэ цагийн Орос орныг цочроосон Эрхүүгийн "Ан-124" онгоцны ослын түүх Хадгалах

Сильвестр Сталлонегийн том охин гоо үзэсгэлэн, сайхан бие галбираараа гайхагдах болжээ (20 фото)

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацааг кино урлагт зориулсан алдарт жүжигчин, кино уран бүтээлч Силвестр Сталлоне 50-аад насандаа ууган охиноо өлгийдөн авсан билээ. Түүний том охин Софиа Роүз Сталлоне Майамид төрж өссөн бөгөөд энэ жил 25 нас хүрэх юм. Бизнесийн ухаан болон кино урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр 1.4 сая гаруй инстаграм дагагчтай.

Сильвестр Сталлонегийн том охин гоо үзэсгэлэн, сайхан бие галбираараа гайхагдах болжээ (20 фото) Хадгалах

Алдартнуудын олонд танигдахаас өмнөх үеийн ховор зургууд

Дэлгэцээр гарч үлдсэн амьдралаа олны анхаарлын төвд өнгөрөөхөөр шийдсэн алдартнууд хэнд ч танигдаагүй, эгэл жирийн үедээ ямар стильтэй, ямар ааш зантай хүн байсан бол гэж та бодож байсан уу? Эсвэл тэд анхнаасаа л одоо байгаагийнх шигээ өөртөө итгэлтэй, үргэлж инээмсэглэл тодруулсан, мэдлэг чадвартай, хөрөнгөлөг байсан юм болов уу? Хүний гадаад төрх, хүсэл сонирхол, итгэл үнэмшил гээд ямар ч зүйл цагийн аясаар хувьсан өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл ч энтертайнмент салбарынхны хувьд эрс тэс шинэчлэл гэдэг зайлшгүй даваа бололтой. 

Алдартнуудын олонд танигдахаас өмнөх үеийн ховор зургууд Хадгалах