"Харанхуйн хатан хаан" хочтой үзэсгэлэнт модель бүсгүй (20 фото)

Өмнөд Судан улсаас гаралтай загвар өмсөгч Ньяким Гатвеч (Nyakim Gatwech) загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнт охидын төлөөлөл юм. Тэрээр олон нийтийн дунд тогтсон гоо сайхны стандартыг бут цохиж, байгалиас заяасан онцлогоо хүлээн авахыг залуу охидод уриалдаг. Өнгөт арьстнууд дундаа ер бусын хар арьстайд тооцогдох Ньяким Гатвеч өдөр ирэх тусам дэлхийн мянган мянган хүмүүсийг шүтэн бишрэгчдийнхээ тоонд элсүүлж яваа юм.

"Харанхуйн хатан хаан" хочтой үзэсгэлэнт модель бүсгүй (20 фото) Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №42

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №42 Хадгалах
2021-04-19, 12:13

"Харри Поттер" цувралын туслах дүрийн жүжигчид хэрхэн өсч том болцгоосон бэ?

Өнөөгийн хүүхэд, залуусын сэтгэлд хоногшсон Харри Поттер цувралын "Харри Поттер ба Шидтэний Чулуу" анги үзэгчдийн хүртээлд хүрснээс хойш энэ онд 20 жилийн нүүрийг үзэж байна. Гол дүрийн гурван жүжигчид болох Даниэл Радклифф (Daniel Radcliffe), Эмма Уотсон (Emma Watson), Руперт Гринт (Rupert Grint) нар үргэлж үзэгчдийн нүдэнд туссаар ирсэн. Гэвч академийн бусад сурагчид ч мөн бидний анхаарлыг татдаг байсан бөгөөд тэд өдгөө хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая! 

"Харри Поттер" цувралын туслах дүрийн жүжигчид хэрхэн өсч том болцгоосон бэ? Хадгалах

Улаан хивсний ёслолд оролцож байсан алдартнуудын хамгийн чамин гоёлууд (20+ фото)

Энтертайнмент салбарынхны томоохон арга хэмжээнүүд дээрх дэлхийн олон алдартнуудын гоёмсог хувцаслалт сая сая эмэгтэйчүүдэд шинэ үеийн загварын сэдэл өгч байдаг билээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн зоримог шийдэл агуулсан чамин гоёл нь үнэнч шүтэн бишрэгчдийн дунд шуугиан дэгдээх тохиолдол ч бишгүй олон. Тэгвэл бид та бүхэнд улаан хивсний ёслолд оролцож байсан алдартнуудаас бүх цаг үеийн хамгийн гайхалтай даашинзаар гоёсон бүсгүйчүүдийг онцлон хүргэхээр бэлдсэн байна.

Улаан хивсний ёслолд оролцож байсан алдартнуудын хамгийн чамин гоёлууд (20+ фото) Хадгалах

Польшийн тариаланч амьтны үүр сонирхож яваад, Плейстоцений эрин үеийн агуй нээжээ

Польшийн нэгэн тариаланч эр тариалангийн талбайгаасаа яг л үлгэрт гардаг шиг хачирхалтай нүх олжээ. Эхэндээ тэрээр энэ нүхийг амьтны үүр гэж бодсон ч сонирхоод цааш ороход санаанд оромгүй сонирхолтой зүйл угтсан байна. Энгийн нэг жижиг нүхээр ортол тэр нь цаашаагаа том агуй болж хувирчээ.

Польшийн тариаланч амьтны үүр сонирхож яваад, Плейстоцений эрин үеийн агуй нээжээ Хадгалах

Гаргасан амжилтаасаа болж амиа зольсон Ази одод

Амжилт нь тасралтгүй өсөж яваа залуу оддыг хараад өөрийн эрхгүй атаархдаг олон хүн бий. Гэвч залуу насандаа алдартай болох, ялангуяа Ази шиг өрсөлдөөнтэй зах зээлд өөрийгөө таниулахын тулд ямар их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил шаарддагийг цөөн хүн л ойлгодог. Тиймээс зарим одод өндөр амжилт байгуулж чадсан ч хэдийнээ асар их зүйлээ золионд гаргасан тул хувийн амьдрал нь орвонгоороо эргэж, заримдаа бүр амиа алдах ч тохиолдол гардаг.

Гаргасан амжилтаасаа болж амиа зольсон Ази одод Хадгалах

Жүжигчин Моника Беллучи цоо шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ цочирдуулав

Дэлхий даяарх олон сая залуусын зүрхийг эзэмдэж явсан Италийн нэрт жүжигчин Моника Беллучи (Monica Belluci) өдгөө 56 нас хүрсэн ч гоо үзэсгэлэнгээрээ олныг гайхшруулсан хэвээр байгаа билээ. Тэрээр гоо сайхны мэс засал, тарилга болон хөгшрөлтийн эсрэг бусад арга хэмжээг эсэргүүцдэг гэдгээрээ өнөөгийн дийлэнх алдартнуудаас ялгаатай. Моника туулсан насаа хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг батлан харуулсаар байгаа юм. Гэвч тэрээр энэ удаад шүтэн бишрэгчдээ айлгаж орхижээ. 

Жүжигчин Моника Беллучи цоо шинэ дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ цочирдуулав Хадгалах

Онлайн худалдааны золиос болсон хэрэглэгчдийн хүндхэн боловч хөгжилтэй түүхүүд

Дэлхий даяар цар тахал дэгдэж, улс бүр иргэдийнхээ хөл хөдөлгөөнд хязгаарлалт хийх болсноор онлайн худалдааны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн гэх статистик мэдээлэл бий. Энэ үйлчилгээний тусламжтай хэрэгтэй зүйлээ гэртээ хүргүүлэн авч, сэтгэл ханамжтай худалдан авалт хийсэн хүмүүс олон байдгийг үгүйсгэхгүй. Гэвч онлайн худалдааны золиос болж хулхидуулсан эсвэл өөрийн анзааргагүй байдлаас үүдэж хохирсон зэрэг бүтэлгүй явдлууд ч цөөнгүй. Өнөөдөр та бүхэнд тэдгээр худалдан авагчдын хөгжилтэй хэрнээ харамсалтай түүхүүдийг багцлан хүргэе! 

Онлайн худалдааны золиос болсон хэрэглэгчдийн хүндхэн боловч хөгжилтэй түүхүүд Хадгалах

Алдарт жүжигчин Вин Дизелийн амжилтын замнал

Бидний Вин Дизель нэрээр нь сайн мэдэх жүжигчин Марк Синклэйр (Mark Sinclair) 1967 онд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. "Галзуу хурд", "Намайг буруутайг нотлооч" зэрэг кинонуудаас авхуулаад хүүхэд асрагч болж, инээдмийн дүрд ч чадварлаг хувирдаг болохоо харуулсан түүний урлагийн замнал анхнаасаа дардан байгаагүй. Вин Дизель мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөөр өнөөгийн бүхнээ бүтээсэн ч санаа амарч, байрандаа зогсох бодол огтоос байхгүй гэнэ. 

Алдарт жүжигчин Вин Дизелийн амжилтын замнал Хадгалах

Энэтхэг эрчүүдийн хөтлөлцөн алхах заншлыг гэрэл зурагт буулгасан нь...

Шашны хатуу ёс заншилтай, ижил хүйстэнтэй холбоотой сэдэв цээртэйд тооцогддог оронд эрчүүд хөтлөлцөн алхахыг огт тоодоггүй гэхээр танд сонирхолтой санагдах байх. Тийм ч учраас энэ нь Энэтхэгт аялж явсан Британийн загварын гэрэл зурагчин Винсент Долманы сонирхлыг ихээр татсан бөгөөд тэрээр барууны ямар ч оронд нүд хужирлах энэ үзэгдлийн талаар илүү судалгаа хийж, баримтжуулахаар шийджээ.

Энэтхэг эрчүүдийн хөтлөлцөн алхах заншлыг гэрэл зурагт буулгасан нь... Хадгалах

Ганцаардалд автсан гэрэл зурагчин залуугийн гүн утга бүхий бүтээлүүд

Америкийн гэрэл зурагчин Алекс Стоддард нь 1993 онд төрж, Жоржиа мужийн хөдөө нутагт хүүхэд насаа өнгөрөөжээ. Өсвөр насандаа тэрээр эргэн тойрны байгаль, ганцаардсан мэдрэмжээ уран бүтээлийн санаа болгож, өөрийн хөргийг авч эхэлсэн байна. Яваандаа гэрэл зураг түүнд өөрийн гэсэн төвөгтэй ертөнцийг бүтээж, өөрөө тэнд орших дүрүүдэд орох замаар ганцаардлыг арилгах, бодит байдлаас зугтах боломж нь болсон байна.

Ганцаардалд автсан гэрэл зурагчин залуугийн гүн утга бүхий бүтээлүүд Хадгалах
2021-04-17, 15:17

Манай дэлхий санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болохыг батлах сонирхолтой, эерэг түүхүүд

Өөрсдийн хичээл зүтгэл, авъяас чадварын ачаар түүхэнд нэрээ мөнхөлсөн гайхалтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн тухай түүх амнаас ам дамждаг учраас нас барсны дараа нь ч гэсэн тэд алдартай хэвээр үлддэг билээ. Өнөөдөр бид та бүхэнд тэдгээр хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Манай дэлхий санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болохыг батлах сонирхолтой, эерэг түүхүүд Хадгалах