ХААН Банк мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан онлайн өдөрлөг зохион байгуулна

Мэргэжлийн байгууллагад өөрийн суралцаж буй чиглэлийнхээ дагуу дадлага хийгээд цалин авах боломжтойг мэдэх үү? Банканд зөвхөн санхүүгийн салбарынхан ажилладаг уу? Дэлхий дахинаа юмс маш хурдтай өөрчлөгдөж, суралцахын зэрэгцээ өөртөө хөрөнгө оруулалт хийж, үүнийхээ төлөө цалин авах нь хэдийнэ түгээмэл ойлголтын нэг болжээ. Технологи болон мэдээллийн эрин бидний мэдэх уламжлалт ойлголтыг эвдэж, салбар бүрт мэдээллийн технологийн чадварлаг ажилтны оролцоог огцом нэмэгдүүлж орхив. Үүний нэг тод жишээ бол ХААН Банкны Төв оффисын нийт хүний нөөцийн 15 орчим хувийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эзэлж байна.

ХААН Банк мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан онлайн өдөрлөг зохион байгуулна Хадгалах

Бидний сайн танил, Оскарын шагналт жүжигчин Ён Ю Жиний амьдрал

Саяхан болж өнгөрсөн Оскарын наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын жүжигчин Ён Ю Жин (Youn Yuh-jung) өдгөө 73 настай. Тэрээр барууны кино урлагийн хөгжлийг үнэлж, хүлээн зөвшөөрдөг ч үргэлжлүүлэн Холливудад ажиллах бодолгүй байгаа гэнэ. Ингээд та бүхэнд 93 дахь удаагийн Оскарын кино наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн жүжигчний талаарх мэдээллийг хүргэе.

Бидний сайн танил, Оскарын шагналт жүжигчин Ён Ю Жиний амьдрал Хадгалах

Дэлхийд үзэн ядагдсан 20-р зууны дарангуйлагчдын хүүхдүүдийн хувь заяа

Энэ дэлхий дээр мэндэлж буй ямар ч хүүхэд өөрийн эцэг эхээ сонгож төрдөггүй. Харамсалтай нь, хүн төрөлхтний түүхэнд буруу үйл хийсэн муу нэртэй хүмүүсийн үр хүүхдүүд нь насан туршдаа бусдад адлагдаж амьдрах тавилантай байдаг. Ийм нөхцөлд өсөж торнисон хүүхдүүд ирээдүйд ямар амьдралаар амьдардаг бол?

Дэлхийд үзэн ядагдсан 20-р зууны дарангуйлагчдын хүүхдүүдийн хувь заяа Хадгалах

Өсвөр насандаа сугалаанд 1.4 сая доллар хожсон бүсгүйн хэтэрхий гэмээр тансаглал

Их Британийн EuroMillions сугалаанд оролцсон 17 настай охин азтан болж, нэг сая фунт стерлинг (ойролцоогоор 4 тэрбум төгрөг) хожжээ. Охины амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн үйл явдал тохиогоод өдгөө 8 жил өнгөрсөн ч тэрээр чамин тансаг амьдралын хэв маягаа хадгалсаар ирсэн байна. Уншигч та азтай охиныг шагналын хөрөнгөө хэрхэн зарцуулж байгааг энэхүү нийтлэлээс сонирхоорой. 

Өсвөр насандаа сугалаанд 1.4 сая доллар хожсон бүсгүйн хэтэрхий гэмээр тансаглал Хадгалах

Бага наснаасаа эхлэн үй зайгүй нөхөрлөсөн алдартнууд

Бага балчир байхдаа найзалсан хоёр хүүхэд том болоод хоёул олонд танигдсан, амжилттай хүмүүс болно гэдэг тийм ч түгээмэл тохиолдоод байхаар явдал биш. Гэвч энэ зүйл ховор ч гэсэн хүмүүсийн амьдралд үнэхээр тохиодог аж. Бид та бүхэнд олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж эхэлсэн алдартнуудын бараг 20 жилийн өмнөх бага насны өхөөрдөм зургуудыг хүргэж байна.

Бага наснаасаа эхлэн үй зайгүй нөхөрлөсөн алдартнууд Хадгалах

Хүн бүрийн сонирхлыг татах урлагийн бүтээл мэт гайхалтай зар сурталчилгаанууд

Хүн төрөлхтний  амьдралын аль ч цаг үед зар сурталчилгаа хувьсан өөрчлөгдөж, арга хэлбэрээ өөрчлөн, хүмүүсийн анхаарлыг дээд зэргээр татахын тулд энэ салбарын мэргэжилтнүүдэд сэтгэхгүй зүйл үгүй болжээ. Мэдээж, сурталчилгааны олон хэлбэр дунд олон хүний зэвүүцлийг төрүүлсэн бүтэлгүй хувилбар байхад урлагийн бүтээлд ч тооцож болохуйц гайхамшиг мөн байх аж. Ингээд та бүхэнд хамгийн сонирхолтой санаануудыг нэгтгэн хүргэж байгааг хүлээн авна уу!  

Хүн бүрийн сонирхлыг татах урлагийн бүтээл мэт гайхалтай зар сурталчилгаанууд Хадгалах
2021-04-29, 14:20

Хөдөө нутаг, халуухан бүсгүйчүүдийн хослолыг буулгадаг Давид Дубницкийн шинэхэн бүтээлүүд (40 фото)

Цахим орчинд гоо зүйн мэдрэмж, халуухан дүрслэлээрээ алдаршаад байгаа эдгээр зургуудыг Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкий даржээ. Түүний зургууд ихэвчлэн Украин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг уламжлалт Слав соёлтой уялдуулан дүрсэлсэн байдаг. Ингээд та бүхэнд түүний эротик хэрнээ хэт задгай биш, нүд баясгам бүтээлүүдийг толилуулж байна.

Хөдөө нутаг, халуухан бүсгүйчүүдийн хослолыг буулгадаг Давид Дубницкийн шинэхэн бүтээлүүд (40 фото) Хадгалах
2021-04-29, 13:00

Хэзээ ч давтагдашгүй анхны мэдрэмжийг авч буй хүмүүсийн гэгээлэг дүр зураг (25 фото)

Аливаа зүйлийг амьдралдаа анх удаа хийж үзэж буй мэдрэмж гэдэг юутай ч харьцуулахын аргагүй хачин сонин, гайхалтай, эсвэл бүр аймшигтай байдаг. Далай тэнгисийг анх удаа харж үзсэн, анхны удаа онгоцоор ниссэн гээд хийсэн үйлдэл нь юу ч байж болох ч түүнийг дагаж ирсэн үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж үлдсэн амьдралын тань хугацаанд сэтгэл дотор тодоос тод тэмдэглэгдэн үлдэх болно. Тэгвэл бид та бүхэнд хүмүүсийн анхны мэдрэмжийг дүрсжүүлсэн нандин зургуудыг хүргэе! 

Хэзээ ч давтагдашгүй анхны мэдрэмжийг авч буй хүмүүсийн гэгээлэг дүр зураг (25 фото) Хадгалах

Дуучин Мадоннагийн том охин, дүрсгүй бөгөөд халуухан Лола-тай танилц!

Дэлхий дахинаа "Попын хатан хаан" хэмээн алдаршсан дуучин Мадонна өдгөө 62 нас хүрсэн байна. Тэрээр гурван охин, гурван хүү гээд нийт 6 хүүхэдтэй. Нэрт дуучны том охиныг Лордес Леон (Lourdes Leon) гэдэг аж. Мадонна өнгөрсөн талархлын баяраар гэр бүлийнхээ зургийг хуваалцаж, шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

Дуучин Мадоннагийн том охин, дүрсгүй бөгөөд халуухан Лола-тай танилц! Хадгалах

Зөв цагт, зөв өнцгийг нь олж дарсан сонирхолтой бөгөөд инээдтэй зургууд (30 фото)

Харсан хүний нүд унагам сонирхолтой, дурсгалтай зураг авахын тулд элдэв тоног төхөөрөмж, нэмэлт хэрэгсэл огтоос шаардлагагүй. Зөв цагт, зөв өнцгийг нь тохируулаад, дээрээс нь багахан мэдрэмж нэмэхэд л төгс зураг бүтдэг байна. Өнөөдөр бид та бүхэнд гайхалтай зохицлоор бүтсэн сонирхолтой зургуудыг багцлан хүргэхээр бэлдэв. 

Зөв цагт, зөв өнцгийг нь олж дарсан сонирхолтой бөгөөд инээдтэй зургууд (30 фото) Хадгалах

Хиймэл оюунаас яагаад айх хэрэггүй вэ?

Бидний оршин буй энэ хугацаанд хиймэл оюун ухаан илүү хөгжих тусам хүн төрөлхтний айдас тэр хэмжээгээр нэмэгдэх болжээ. Ихэнх зөгнөлт зохиолууд дээр хиймэл оюун хүн төрөлхтний үүргийг орлож байгаа тухай өгүүлдэг учраас арга ч үгүй биз. Зарим дээр бүр роботууд хүмүүсийг хөнөөж, үгүй хийж байгаа тухай ч гардаг. Өнөөдөр бид үнэхээр ийм зүйл болох боломжтой эсэх талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хиймэл оюунаас яагаад айх хэрэггүй вэ? Хадгалах