Хүний хамгийн ойрын төрөл шимпанзе ч бас гоёл чимэглэлд дуртай болж таарчээ

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл соёл урлаг, загвар, гоо сайхан, уламжлалт хэв маяг зэргийг зөвхөн оюун ухаант хүнд хамаатуулан ойлгодог байсан. Гэвч хэсэгхэн хугацааны өмнө Science Mag-д хэвлэгдсэн судалгааны ажлын дүгнэлт хүн төрөлхтний итггэл үнэмшлийг орвонгоор нь өөрчилсөн хэрэг болжээ. Үүний нэгэн жишээ нь шимпанзенуудын дунд илэрсэн бөгөөд тэд нэг нэгээ дуурайн, өөр хоорондоо тренд үүсгэдэг нь тодорхой болсон байна. 

Хүний хамгийн ойрын төрөл шимпанзе ч бас гоёл чимэглэлд дуртай болж таарчээ Хадгалах

Испанийн инженерүүдийн бүтээсэн байгаль орчинд хамгийн ээлтэй салхин цахилгаан станц

Өнөө цагт ногоон эрчим хүч гэх сэдэв нууцлаг байхаа болиод удаж байна. Хүн төрөлхтөн нарны зай хураагуур бүхий асар том талбайг харсаар үйл ажиллагааг нь маш мэддэг болсон, аварга том салхин цахилгаан үүсгүүрүүдийг ч гайхаж сүрдэхээ хэдийнээ больсон билээ. Гэхдээ байгаль орчны мэргэжилтнүүд салхин цахилгаан станцыг тэнгэрт нисэж байгаа шувуудыг олноор нь гэмтээдэг, үйлдвэрлэх хугацаанд байгаль дэлхийд маш их хор хохирол авчирдаг нь тодорхой болсон тул инженерүүд өөр арга зам эрэлхийлж эхэлсэн байна.

Испанийн инженерүүдийн бүтээсэн байгаль орчинд хамгийн ээлтэй салхин цахилгаан станц Хадгалах

Өөртөө таарсан хувцас өмсөхгүй бол юу болдог вэ?

Өнөөдөр бид нэг талаараа бүх зүйл элбэг дэлбэг орчинд хүний эрхийг чухалчилдаг цагт амьдарч байгаа гэдгээрээ өнгөрсөн зарим үеийнхний дэргэд харьцангуй азтай. Гэвч нөгөө талаар аливаа зүйлд сонголт хийхэд хэтэрхий их тул хүндрэл үүсэж, тэр олон хувилбар дундаас хамгийн тохиромжгүйг нь сонгох тохиолдол та бидний хэн хэнд нь тохиолдож байсан нь лавтай. Бид энэ удаад хүмүүсийн хувцаслалтад хэмжээ гэдэг зүйл хэчнээн чухал болохыг батлах хүндхэн боловч хөгжилтэй явдлуудыг нэгтгэн хүргэхээр бэлдсэн байна. 

Өөртөө таарсан хувцас өмсөхгүй бол юу болдог вэ? Хадгалах

Гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй амтат смүүти хийх 20 хялбар орц

Хүний идсэн хоол хүнсний үлдэгдэл гэдэс дотор тогтож үлдсээр тодорхой давхарга үүсгэж, ходоод гэдэсний шүүрлийн хэвийн ялгаралтад нөлөөлж, улмаар хоол боловсруулалт удааширч үүнээс үүдэлтэй өвчлөл бий болох үе цөөнгүй бий. Тиймээс тодорхой хугацааны давтамжтайгаар заавал ходоод гэдсээ цэвэрлэж байх хэрэгтэй байдаг. Тиймээс бид та бүхэнд гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй амтат смүүти хийх 20 өөр аргыг хуваалцаж байна. 

Гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй амтат смүүти хийх 20 хялбар орц Хадгалах
2021-05-16, 11:46

Та эдгээр газруудад нэг л очсон бол эсэн мэнд эргэж ирэхгүй байх магадлал тун өндөр

Дэлхий хэдийгээр үзэж харах, гайхаж бишрэх зүйл ихтэй ч түүний хажуугаар аюултай газрууд ч олон бий. Соёл иргэншлээс алслагдсан, эрс тэс уур амьсгалтай газар нутаг, улс төр, эдийн засгийн таагүй байдал гээд олон зүйл ийм нөхцөл байдалд хүргэж болно. Тиймээс мөнгө, хүсэл эрмэлзэлээр дүүрэн хүмүүс хүртэл хүрч очиход маш хэцүү, очсон ч гэсэн буцаж ирэхийн аргагүй газрууд байдаг аж. 

Та эдгээр газруудад нэг л очсон бол эсэн мэнд эргэж ирэхгүй байх магадлал тун өндөр Хадгалах
2021-05-16, 11:18

Байшингаа зарахгүй гэж эцсээ хүртэл гүрийсэн хүмүүс томоохон бүтээн байгуулалтад "шавар хаасан" нь

Зарим нэг хүмүүс өмсөх дуртай цамц, унших дуртай ном зэргээсээ огт салах дургүй байдаг. Тиймээс өөрийн гэр орноо зарах хүсэлгүй хүмүүс байх нь мэдээж. Тэд хичнээн их мөнгө амалсан бай, өөрсдийн гэсэн эзэмшлийг худалдах саналыг хүлээж аваагүй байна. Ялангуяа өдөр ирэх тусам хурдацтай хөгжсөөр буй улсуудад томоохон бүтээн байгуулалт хаа сайгүй хийж байгаа энэ үед нүүлгэн шилжүүлэх тогтоолыг эсэргүүцсэн хүмүүс цөөнгүй гарч ирдэг аж. Тэгвэл ийм зөрүүд хүмүүстэй тулгарсан барилгын төсөл гүйцэтгэгчид ямар арга хэмжээ авдаг бол?

Байшингаа зарахгүй гэж эцсээ хүртэл гүрийсэн хүмүүс томоохон бүтээн байгуулалтад "шавар хаасан" нь Хадгалах

Хүмүүсийн ойгоос олсон хачирхалтай зүйлс

Ой модноос хүмүүс ихэвчлэн мод, мөөг, жимс, амьтад зэргийг олдог билээ. Тэгвэл заримдаа хэний ч санаанд оромгүй, хачин жигтэй зүйлс олох нь байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр олдворуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Хүмүүсийн ойгоос олсон хачирхалтай зүйлс Хадгалах

Гэмгүй мөртлөө "эвгүй" хэлбэртэй зүйлс

Хүний төсөөлөл гэдэг хачин юм. Хичнээн өөр гэдгийг нь мэдэж байсан ямарваа нэгэн зүйл аль нэг ичмээр юмтай адил хэлбэртэй байвал тэдгээрийг заавал холбож бодож байдаг. Өнөөдөр бэлдсэн энэхүү зургууд дээрээс та тэдгээр ичмээр зүйлүүдийг харж байна уу?

Гэмгүй мөртлөө "эвгүй" хэлбэртэй зүйлс Хадгалах

"Нас бол юу ч биш" - Цоглог өвөө эмээ нарын зургууд

Нас бол зүгээр л тоо гэдэгч хүмүүсийн дийлэнх нь хөгшрөлтөөс айдаг тул түүний эсрэг байж болох бүх зүйлийг хэрэглэдэг. Харин зарим хүмүүс нас ахисан ч цагийг зугаатай өнгрүүлэх дээр анхаарлаа хандуулж, цоглог амьдралын хэмнэлээ хадгалсан байдаг. Энэ нь эргээд тэднийг илүү залуу болгодог юм. 

"Нас бол юу ч биш" - Цоглог өвөө эмээ нарын зургууд Хадгалах

Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн 6 дайн

Томоохон гүрнүүд өөрсдийн нөлөөг ихэсгэхийн тулд бусадтай үргэлж дайн хийж байдаг. Гэвч зарим тохиолдолд тэрхүү дайн нь хэтэрхий өргөн цаг хүрээг хамарснаас болж эхлүүлсэн хүмүүсийн үр удам нь үргэлжлүүлдэг байна. Энэ мэтээр хэдэн зууны туршид улс орнууд нэг зүйлийн төлөө тэмцэлддэг аж. 

Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн 6 дайн Хадгалах

Сансраас олдсон хачирхалтай зүйлс

Хүмүүс бид санса огторгуйг хэдэн мянган жилийн турш судалж байгаа. Гэвч эрдэмдтийн шинээр илрүүлж буй зүйлс нь орчлон ертөнцийн нууцыг тайлахад туслах нь битгий хэл илүү олон асуулт гарч ирэх болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хачирхалтай зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансраас олдсон хачирхалтай зүйлс Хадгалах