Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Моод эргэнэ" гэдэг яриа хүн төрөлхтний дунд үеийн үед байсаар ирсэн. Аливаа бүхэн хувьсан өөрчлөгддөгийн зарчмаар хувцас загварын чиг хандлага ч бараг өдөр өдрөөр өөрчлөгдсөөр байгаа боловч хуучны стилийг сонирхох хүмүүс одоо ч бий. Интернет инфлүнсер Роүз Ван Рейн (Rose Van Rhine) 21-р зуунд биш, өнгөрсөн зуунд амьдардаг мэт өдөр бүр 70-аад оны хэв маягаар хувцасладаг аж. Одоогоос таван жилийн өмнө ABBA хамтлагийн хуурцгийг сонсож, стилээ бүрэн өөрчлөхөөр шийдсэн тэрээр өдгөө Тикток, инстаграм платформуудад нийтдээ 600 гаруй мянган дагагчтай.