Таны мэдэхгүй эх дэлхий №89

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий №89 Хадгалах

Өнгөрсөн үеийн эмнэлгийн этгээд хэрэгслүүд

Сүүлийн 100 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар үнэхээр танигдахын аргагүй болтолоо хөгжиж чадсан билээ. Чухам ийм хэмжээнд хүрэхийн тулд ямар их зүйл туулсныг цөөн хүн мэддэг байх. Үнэндээ хуучин цагт хэрэглэдэг байсан болхи хэрэгслүүд тамлан зовоох багажтай төстэй байсан гэхэд болно. 

Өнгөрсөн үеийн эмнэлгийн этгээд хэрэгслүүд Хадгалах

Зөвлөлтийн залуучууд Америк гэрэл зурагчны дуранд

1968 онд Зөвлөлт ба Америк гэсэн хоёр их гүрний тэмцэл ид явсан үе. Хүйтэн дайны үе тул нэгнээ аль болох таагүй байдлаар харуулахыг хичээдэг байсан. Америкийн зурагчин Билл Эпприж нь “Life” сэтгүүлийн даалгавраар коммунист дарангуйлагчдад талхилагдан зовж байгаа зөвлөлтийн залуусын өдөр тутмын хүнд хүчир амьдралыг харуулах даалгавартай ирээд олон тооны зураг дарсан байдаг. Өнөөдөр та бүхэнд зөвлөлтийн залуус наран шарлагын газарт хэрхэн амардаг байсныг харуулах зургуудаас хүргэе. 

Зөвлөлтийн залуучууд Америк гэрэл зурагчны дуранд Хадгалах

Далай дээрх дан хот - Мале

Мале бол Энэтхэгээс урагш бүлэг шүрэн аралд оршдог Бүгд Найрамдах Мальдив Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь. Энэ хот Каафу шүрэн арлын ижил нэртэй аралд байдаг. 100 000 орчим хүн амтай. Эртнээс наана энд хаадын өргөө байжээ. Мале арал уртаараа ердөө 2 километр, өргөнөөрөө 1 километр бөгөөд тэр чигээрээ битүү байшин барилга, зам. Ингэхдээ Мале лалын сүм хийд, зах,  жижиг тахиралдсан  гудамж бүхий цэвэр, цэмцгэр хот хэвээр байгаа юм.

Далай дээрх дан хот - Мале Хадгалах
2022-04-04, 13:23