БНСУ-д амьдардаг монгол залуус "Монголдоо сайхан амьдаръя" хөдөлгөөнд нэгдлээ

"Монголдоо сайхан амьдаръя" хөдөлгөөн хүрээгээ тэлсээр гадаадад сурч, ажиллаж, амьдардаг залуус нэгдэж эхэллээ. Ингэснээр үнийн хөөрөгдөл, авлига, шударга бус тогтолцоог эсэргүүцсэн уг тэмцэл улам өргөжиж байна. Жагсаалд аймаг, орон нутаг, гадаад улсаас иргэд нэгдэж буйгаа цахим хуудсаараа мэдэгдсээр байна.  

БНСУ-д амьдардаг монгол залуус "Монголдоо сайхан амьдаръя" хөдөлгөөнд нэгдлээ Хадгалах
2022-04-08, 16:08

Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүсийн ер бусын түүхүүд

Тэртээх 1912.04.15-ны өдөр Титаник хөлөг осолдож, олон хүний амь насыг авч одсон билээ. Хүн төрөлхтөнд уй гашуу авчирсан уг сүйрлээс сэдэвлэн уран сайхны кино хүртэл хийсэн байдаг бөгөөд цөөнгүй хүн энэхүү аймшигтай сүйрлээс амьд гарч чадсан байдаг ажээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ Титаник хөлгийн сүйрлээс амьд гарч чадсан тэдгээр хүмүүс хэрхэн, яаж үхлээс мултарч чадсан тухай өгүүлэхийг зорьлоо. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хүмүүсийн ер бусын түүхүүд Хадгалах

"Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж Ерөнхий сайд амлалаа

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гарч ирж иргэдтэй уулзлаа. Өнөөдрийн жагсаалд "Дүү нарыг минь сулла ах нар нь ирлээ", "Хүчирхийлдэггүй төрийг бид хүсэж байна", "Гэмгүй иргэдийг сулла" зэрэг агуулгатай цаас барьсан иргэд нэмэгджээ. Жагсагчид өчигдөр үзэл бодлоо илэрхийлснээс болж баривчлагдсан залуусыг суллахыг, дахин дуудахгүй байхыг шаардав. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Уулзалтын дараа би цагдаагийн даргатай уулзаж энэ тухай хэлэх болно. Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж амлалаа.

"Баривчлагдсан залуусыг дахиж шалгахгүй" гэж Ерөнхий сайд амлалаа Хадгалах
2022-04-08, 14:29

А.Пүрэвдулам: Залуусыг өмгөөлөхөөр ирсэн ч дотогш нэвтрүүлэхгүй байна

Өчигдөр болж өнгөрсөн жагсаалын үеэр баривчлагдсан 20 орчим залууг үнэгүй өмгөөлөхөөр "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ны өмгөөлөгчид Дэнжийн мянгад байрлах 111-р хорих ангийн гадаа цуглаад байна. Хуульч А.Пүрэвдулам хэлэхдээ "Өмгөөлөгчдийг ямар ч үндэслэлгүйгээр дотогш нэвтрүүлэхгүй байна. Бид хууль ёсны шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байгаа юм. Түр саатуулах хугацаа 6 цаг байдаг. Хугацаа нь өнгөрчхөөд байхад одоо хэрнээ зарим залуус гарч ирээгүй байна" гэлээ. 

А.Пүрэвдулам: Залуусыг өмгөөлөхөөр ирсэн ч дотогш нэвтрүүлэхгүй байна Хадгалах
2022-04-08, 12:10

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ?

Хүн төрөлхтөн тэнгэр ширтэж эхэлсэн тэр цагаас хойш сансрын эрхэсүүдийг ажиглаж, харь ертөнцийн үзэгдлүүдийг судлах болсон билээ. Технологийн хөгжил өндөр түвшинд хүрээд буй энэ үед сансар судлалын ажиглалтын төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж од, эрхэсийг ажиглаж байна. Тэд ихэвчлэн харагдах орчин хязгаарлагдахгүй уул, толгодын оройд байгуулагдсан байдгийг бид бүхэн хэдийн мэдэх биз ээ.

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ? Хадгалах

30+ насандаа арьсаа хэрхэн арчлах вэ?

Нүүрний арьс гэдэг маш эмзэг эрхтэн бөгөөд нарны туяа, салхи, бороо, хүйтэн гээд бүхий л зүйлд бусад биеийн хэсгүүдээс илүү их өртдөг.  Арьсны толигор, эрүүл сайхан байдалд гадаад орчин төдийгүй дотоод хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Жишээлбэл: дааврын өөрчлөлт, суурь өвчин гэх мэт.

30+ насандаа арьсаа хэрхэн арчлах вэ? Хадгалах

Өмгөөлөгчид баривчлагдсан залуусыг үнэгүй өмгөөлөхөө илэрхийлэв

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр баривчлагдсан 20 орчим залуусыг үнэгүй өмгөөлөх уриалгыг хуульч А.Пүрэвдулам өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн. Тэгвэл түүний санаачилсан энэхүү хөдөлгөөнд хуульчид нэгдэж эхэллээ. Яг одоо залуусыг өмгөөлөх хүсэлтэй өмгөөлөгч нар Дэнжийн мянгын 111-р хорих ангийн үүдэнд цуглаад байна.

Өмгөөлөгчид баривчлагдсан залуусыг үнэгүй өмгөөлөхөө илэрхийлэв Хадгалах
2022-04-08, 11:13

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ

Өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр 20 орчим иргэнг баривчилсан тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэв. Тэрбээр "Өчигдөр 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардахад эсэргүүцсэн. Ингээд 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. Тухайн иргэд дотор бага насны хүүхэд байхгүй" гэв. 

Тэгвэл үзэл бодлоо илэрхийлж жагссан дээрх залуусыг суллахыг шаардан "Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд эрчимжээд байна. Цагдаагийн алба хаагчдын албадан баривчилсан үйлдлийг эсэргүүцсэн иргэд #ЗалуусыгСулла хаштаг ашиглан сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ. 

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ Хадгалах
2022-04-08, 10:52