“Гайхамшигт аялал” аяны сүүлийн 5 тохирлын эзэд Дубай хотоор аялах батламжаа авлаа

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялах сүүлийн 5 тохирлын эзэд 08-р сарын 26-ны Ням гаригт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

“Гайхамшигт аялал” аяны сүүлийн 5 тохирлын эзэд Дубай хотоор аялах батламжаа авлаа Хадгалах

Хамгийн загварлаг хувцасладаг одууд

Хувцас загвар өдөр бүр, цаг хором тутам шинэчлэгдэх болсон өнөө цагт загварлаг харагдана гэдэг тун амаргүй хэрэг. Харин дэлхий нийтийн даяар алдартай олны танил хүмүүс хувийн стилисттэй байдаг учраас үнэхээр догь, бас дэгжин харагдаж чаддаг билээ. Гэхдээ одоо бидний танд танилцуулах одууд бол ямар ч стилистийн туслалцаагүйгээр өөрийгөө гоё хувцаслаж чаддаг бүсгүйчүүд юм. Ингээд тэд дур булаам, дэгжин төрхөө хэрхэн бий болгодгийг хамтдаа олж мэдэцгээе.

Хамгийн загварлаг хувцасладаг одууд Хадгалах

Ажлын байрандаа хийж болох хэвлийн өөх шатаах дасгалууд

Оффисын суугаа ажил хийдэг хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, жин нэмж, ингэснээр эрүүл мэнд нь огцом биш ч аажмаар мууддаг. Мөн тархийг цусаар хангадаг маш олон судас хүзүүнд байдаг тул нэг байрлалд удаан хугацаагаар сууснаас хүзүүний булчин хөшиж хатуурдаг. Хатуурч зангирсан булчин судсыг дарж, бөглөдгөөс толгой эргэж, анхаарал сулардаг байна. Тэгвэл та таргалалтаас сэргийлж гуалиг бэлхүүстэй болохыг хүсдэг бол ажлын байрандаа дараах дасгалуудыг хийгээд үзээрэй.  

Ажлын байрандаа хийж болох хэвлийн өөх шатаах дасгалууд Хадгалах

Аминд тулсан үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм өмнөхөөсөө ч илүү аюултай, эрсдэлтэй, басхүү түгшүүртэй болоод байх шиг. Алан хядагчдын бүлэглэл, салан тусгаарлагчид, зэвсэглэсэн дээрэмчин, гэмт хэрэгтэн, сэтгэцийн өвчтэй хүн, автомашины осол, байгалийн онц аюултай үзэгдэл гэх мэт эрсдэлт олон хүчин зүйл биднийг хүрээлдэг. Тэгвэл танд болон таны хайртай дотны хүн ийм зүйлтэй нүүр тулбал хэрхэн өөрийгөө авч гарах аргыг мэдээд авахад илүүдэхгүй.

Аминд тулсан үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Хадгалах
2018-08-28, 17:22

Хатан хаан II Элизабетийг тоглуулахын тулд ийм байшин барьж байжээ

1932 онд Английн хатан хаан II Элизабет (Elizabeth II)-ын зургаан насны төрсөн өдрөөр бэлэглэсэн "Бяцхан ордон" нэртэй тоглоомон байшингийн зургийг "The Guardian" сонин саяхан хэвлэжээ.

Хатан хаан II Элизабетийг тоглуулахын тулд ийм байшин барьж байжээ Хадгалах

Индонезийн солиотой уламжлал

Индонезийн Өмнөд Сулавеси мужийн Тоража тосгоны иргэд эрт үеэс уламжлагдаж ирсэн нэгэн хачирхалтай гэмээр заншлыг өнөө ч мөрдсөн хэвээр байна. Тэд бурхан болоочдоо гурван жилд нэг удаа булшнаас нь гаргаж хувцсыг нь сольж цэвэрлээд амьд хүн шиг харьцаж, хамаг л зовлон жаргалаа ярьдаг гэнэ. Нас барсан төрөл төрөгсдийнхөө хувцсыг солих энэ ёслолд тосгоноороо идэвхтэй оролцдог төдийгүй ингэснээрээ талийгаач гэр бүлийнхэнтэйгээ байнга хамт, дэргэд нь байж өмнөх шигээ тэднийг хайрлаж байгаа гэдгийг нь илэрхийлдэг гэнэ. Харин 100-гаас дээш жилийн өмнө нас барсан хүний шарилыг энэ ёслолд ашигладаггүй юм байна. 

Индонезийн солиотой уламжлал Хадгалах

Дэлхийн удирдагчдын амь насыг хэдэн хүн хамгаалдаг вэ?

Улс орон бүрт тусгайлан бэлтгэгдсэн бие хамгаалагчид байдаг. Тэднийг магадгүй бид кинон дээрээс л олонтаа харж байсан болов уу. Тас хар хослол, хар нүдний шилтэй тэд тун дэгжин болоод ширүүн төрхтэй харагддаг. Харин бодит амьдрал дээрх супер бие хамгаалагчид ямар байдаг юм бол? Бид энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ орон орны удирдагчдын хамгаалалтын албаны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн удирдагчдын амь насыг хэдэн хүн хамгаалдаг вэ? Хадгалах

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин

Дэлхий дахинд “Pac Man” нэрээрээ алдаршсан мэргэжлийн боксчин Мэнни Пакьяо (Manny Pacquiao) өдгөө Филиппин улсын амьд домог юм. Чухам юуны улмаас түүнийг ийнхүү өргөмжилж байгаа болон тэрээр ямар сайн үйл бүтээсэн талаар бид уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Танд түүний түүх таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хэн байснаа хэзээ ч мартаагүй алдарт боксчин Хадгалах

Игги Азелия шинэ амрагтайгаа болзож байгаад папарацийн дуранд өртөв

Дуучин Игги Азелия (Iggy Azalea)-гийн хайр дурлалын амьдралд сүүлийн үед шинэ салхи сэвэлзэж эхэлжээ. Тэрээр шинэхэн амрагтайгаа өнгөрсөн ням гаригт Малибуд болзож яваад ийнхүү олны өмнө ил гарсан байна. Өдгөө 28 настай Австралийн рэппер бүсгүйн шинэ найз залуугаар NBA-гийн тоглогч Жимми Батлер (Jimmy Butler) тодорсон бөгөөд тэд хамтдаа ресторанаас гарч яваад ийнхүү папарацийн дуранд өртсөн ажээ. Хоёр сарын өмнө дуучин бүсгүй 28 насны төрсөн өдрөөрөө хайрынх нь эзэн болох хүнийг хйаж буйгаа өөрийн инстаграм хуудсаараа зарласан юм. Тэгвэл өдгөө тэрээр хайраа олсон бололтой. 

Игги Азелия шинэ амрагтайгаа болзож байгаад папарацийн дуранд өртөв Хадгалах

Улс орнуудын төрийн далбаан дахь бидний мэддэггүй нууц

Дэлхий дээр одоогийн байдлаар тусгаар тогтносон 197 улс бий. Улс орон бүр өөрийн гэсэн төрийн далбаатай ч хүмүүс төрийн далбаа нь ямар утга илэрхийлдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл бид таны мэдлэгийн цар хүрээг тэлэх үүднээс зарим улс орны төрийн далбааны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хүлээн авна уу.

Улс орнуудын төрийн далбаан дахь бидний мэддэггүй нууц Хадгалах
2018-08-27, 19:18

XX зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургууд

Цаг хугацаа улиран өнгөрч, өдөр хоногууд ээлжлэх тоолон хүн төрөлхтөн өөрсдийн асар баялаг түүхийг бичиглэн үлдээсээр байна. Эрт үеэс техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үеийг хүртэл хүмүүс маш олон түүхэн үйл явдлын гэрч болж ирсэн. Тэдгээрийн заримыг нь онцлон хүргэж байна.

XX зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургууд Хадгалах

Таныг 10 насаар залуу харагдуулах цагаан будааны маскийг хэрхэн хийх вэ?

Та арван насаар залуу харагдахыг хүсэж байна уу? Тэгвэл нүүрний арьсаа толигор, гэрэлтсэн, залуу чигээр нь хадгалах энэ аргыг туршаад үзэхийг зөвлөж байна. Япон охид бүсгүйчүүд олон зуун жилийн турш гоо сайхандаа цагаан будаа хэрэглэсээр ирснийг гэрчлэх зүйл бол тэдний цасан цагаан, толигор арьс юм. Цагаан будаа нь линолийн хүчил болон хүчтэй антиоксидант болох скваленийг ихээр агуулдаг. Сквален нь коллаген ялгаруулдаг байна. 

Таныг 10 насаар залуу харагдуулах цагаан будааны маскийг хэрхэн хийх вэ? Хадгалах