Хэрхэн таалагдсан залуугаа урхидах вэ?

Таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох талаар маш олон зөвлөгөө байдаг ч энэ бүхэн туршилтаар 100% батлагдаагүй гэхэд болно. Гэхдээ сэтгэл зүйч Юлия Никаса энэ тал дээр багагүй зөвлөгөөг өөрийн уншигчдад хүргэсэн байна. Ингээд таалагдсан залуугаа хэрхэн урхидах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Хэрхэн таалагдсан залуугаа урхидах вэ?

Хийж болохгүй зүйлс

Орчин үед цахим сүлжээ эрчимтэй хөгжиж энэ тал дээр та хүссэн мэдээлэл, зөвлөгөөгөө авах боломжтой ч аливаа зүйлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Сайн гэгч нь нягталж уншихгүй бол дурлалт залуугаа өөртөө татах бус харин эсрэгээр түлхэх магадлалтай. Хэрвээ та өөрт таалагдсан залуугаа урхидахыг хүсэж байвал доорх зүйлсийг хэзээ ч хийж болохгүй.

1. Сэтгэл зүйн заль ашиглах

Цахим сүлжээнд эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүст зориулсан дурлалт бүсгүй, залуугаа өөрийн болгох олон аргыг зөвлөсөн байдаг. Гэхдээ энэ нь ихэнхдээ бодит амьдрал дээр батлагдаагүй эсвэл сэтгэл зүйд нөлөөлөхүйц зөвлөгөө байдаг аж. Заримдаа энэ төрлийн зөвлөгөө нь нөгөө хүндээ хүндрэлтэй, сэтгэл зүйд нь хүндээр нөлөөлж дарамт учруулдаг байна. Хайр сэтгэлийн хувьд уг аргыг ашиглаж болохгүй бөгөөд бусдын сэтгэл зүйд дарамт учруулах нь тийм ч таатай зүйл биш.

2. Гадаад төрхөө өөрчлөх

Эрчүүд зөвхөн үзэсгэлэнтэй бүсгүйд дурладаг гэх өрөөсгөл ойлголтоос болж өөрийн төрхөө танигдахын аргагүй болтол өөрчлөх шаардлагагүй. Хэдийгээр гадаад төрх анхны сэтгэгдлийг төрүүлдэг ч барби мэт өөрчлөгдөх нь бараг л бүх эсрэг хүйстний анхаарлыг татаж, та нэг л хөнгөн хийсвэр нэгэн болж харагдах вий. Тиймээс өөрийн гадаад төрхийн давуу талыг харуулж, өөртөө анхаарал хандуулахад л хангалттай.

3. Эрээ цээргүй байх

Өөрийнхөө тухай тогтмол сануулах нь эсрэг хүйстэнд ядаргаатай санагдаж тэр танд татагдах бус харин эсрэгээрээ танаас дайжих магадлалтай. Эрчүүд байгалиасаа “анчин” учир амархан олзонд дургүй байдаг. Тиймээс хэрвээ та тухайн залуутай ижил сонирхолтой байсан ч тогтмол хажууд нь байх хэрэггүй. Өөрөөрөө байж, өөртөө цаг гаргаарай.

Тэгвэл таалагддаг залуугаа урхидахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

15 минутын дүрэм

Эсрэг хүйстнээ богино хугацаанд буюу ердөө 15 минутын дотор өөртөө татах боломжтой гэнэ. Ингээд энэхүү 15 минутыг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Сайхан сэтгэл болон инээмсэглэл

Гэхдээ та чин сэтгэлээсээ инээмсэглэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Худал хуурмаг амархан мэдэгддэг гэдгийг санаарай. Инээмсэглэл нь эмэгтэй хүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг учир нэмэлт хүч шаардахгүйгээр эсрэг хүйстэндээ таалагдах боломжтой. Эрэгтэйчүүдийн 60% нь инээмсэглэдэг бүсгүйтэй харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсдэг гэсэн судалгаа бий.

Гадаад төрх

Мэдээж эсрэг хүйстэн нэн түрүүнд гадаад төрх харах ч эцэст нь сэтгэл болон бусад чанаруудыг харна. Гэхдээ тэд үс засалт, үрчлээтэй хувцсыг анзаардаггүй ч угаагаагүй бохир усыг шууд анзаарч цаашид харилцаагаа үргэлжлүүлэхгүй байх магадлалтай. Тиймээс хөөрхөн царай гэхээсээ илүү өөртөө арчаатай байх шаардлагатай юм.

Нэрээр нь дуудах

Ямар ч хүнийг нэрээр нь дуудах нь таатай мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ хэн нэгэнд таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байвал нэрээр нь дуудахад л тэр дахин тантай харьцах хүсэлтэй болно. Хамгийн үр дүнтэй аргуудын нэг шүү.

Тэгвэл таалагддаг залуугаа урхидахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Нүд рүү нь харах

Нүд рүү нь хэт удаан ширтэх нь мэдээж эвгүй, таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ байнга харц бууруулах нь мөн л таатай мэдрэмжийг төрүүлэхгүй. Тиймээс ярилцаж байх үедээ хааяа нэг нүд хүү нь харж байгаарай. Энэ тохиолдолд та тухайн залуугийн зүрх сэтгэлд өөрийн гэсэн орон зайг үлдээх болно.  

Хоолойны өнгө, ярианы хурд

Мэдээж хүн бүр бусдыг хоолойныхоо өнгөөр татах увдисгүй ч  хоолойны өнгийг өөрөө удирдах боломжтой. Үүнээс гадна ярианы хурд маш чухал. Тайван ярих нь эрчүүдийн зүрх сэтгэлд илүү хүрдэг бөгөөд тэр таныг сонирхох нь гарцаагүй.

Гурван зөв асуулт асуух

Харвардын эрдэмтдийн гаргасан заавал амжилтад хүрэх гурван асуултыг асуугаарай.

  • кино (чамд зодоонтой кино таалагддаг уу?)
  • аялал (чи ганцаараа аялж байсан уу?)
  • байж боломгүй зүйл (чи энд байгаа бүх зүйлээ орхиод эзэнгүй арал руу явж чадах уу?)

Энэ аргаар та эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаад зогсохгүй та хоёрын сонирхол таарах эсэхийг мэдэж чадна.

Танд таалагддаг болохыг батлах

Таалагддаг залуугаа өөртөө татаж чадсан бол ирээдүйд түүнийг өөрөөсөө түлхэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Түүнийг өөртөө таалагддаг болохыг батлахын тулд өдрийг хэрхэн өнгөрүүлсэн, сэтгэл санаа нь ямар байна гэх мэт асуултуудыг асууж сонирхоорой. Энэ нь тухайн хүн танд үнэ цэнтэй болохыг харуулж байгаа юм. 

Анхааралтай сонсох

Бас нэгэн чухал зүйл бол түүнийг анхааралтай сонсох явдал. Бид аливаа зүйлийг үл тоосон байдалтай, анхааралгүй сонсох нь элбэг байдаг бөгөөд энэ нь ярьж байгаа хүнд таалагдахгүй.

Өөрийнхөөрөө байх

Эцэст нь өөрийнхөөрөө байхад л хангалттай. Та өөрт таалагддаг залуугийнхаа анхаарлыг татаж чадахгүй байж болох ч энэ нь та хэнд ч таалагдахгүй гэсэн үг биш. Харин хэн нэгэнд таалагдахын төлөө жүжиглэх нь тийм ч зөв арга биш юм.

Өөртөө болон амьдралд хайртай байж, тогтмол  инээмсэглэх нь таны сонирхдог залууд гарцаагүй таатай сэтгэгдлийг төрүүлэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()