Хайртай хүнтэйгээ гэрлэсэн
Бяцхан Лилибет ханьтайгаа найман настай байхдаа танилцсан бөгөөд түүний ирээдүйн нөхөр тухайн үедээ 13 настай байсан гэнэ. Тэд холын хамаатныхаа хүүхдийн үдэшлэг дээр танилцсан аж. Мэдээж тухайн үед ямар ч хайр сэтгэлийн холбоо үүсээгүй ч 13 насандаа Елизабет дахин Филипптэй таарсан бөгөөд энэ үед тэр охины зүрх сэтгэлийг эзэмдсэн байна. Елизабет болон Грекийн ханхүү нар найз нөхдийн журмаар захиагаар харилцдаг байсан ч хожим энэ харилцаа хайр сэтгэл болон хувирчээ. Ирээдүйн хатан хааны эцэг эхэд энэхүү харилцаа төдийлөн таалагдахгүй бөгөөд охиноо буруу сонголт хийлээ гэж үзсэн байна. Учир нь Филиппийн удамд сэтгэл зүйн асуудалтай хүн байгаад зогсохгүй, эцгийнх нь нэр хүнд маш муу байсан гэнэ.
II Елизабет хатан хаан хүүхэд байхдаа
Гэхдээ Елизабетийн хувьд гэр бүлийнхнийх нь үзэл бодол огт хамаагүй байсан бөгөөд тэр хайртай хүнтэйгээ л гэрлэх хүсэлтэй байсан юм. Ингээд бүсгүй өөрийн үзэл бодолд бат зогсож, 21 насандаа хайртай хүнтэйгээ гэрлэж, жилийн дараа анхны хүү болох ханхүү Чарльз Эдинбургскийг өлгийдөж авсан байна. Тэрээр жирэмсэн болсноо маш удаан нуусан бөгөөд гэдсээ нуух боломжгүй болох үед зарласан аж.
II Елизабет болон ханхүү Филипп нарын хуримын өдөр
Алдарт эх
Елизабет Букингийн ордондоо тусгай бэлдсэн өрөөнд төрж байсан гэнэ. Ханхүү Чарльз болон гүнж Анна нар ээжийгээ гүнжийн хэргэмтэй байхад төрсөн бол ханхүү Эндрю болон Эдвард нар ээжийгээ Их Британийн хатан хаан болсны дараа төржээ. Бага хүүгээ төрүүлэхдээ Елизабет нөхөртэйгөө хамт байсан юм. Учир нь түүнд ханхүү Филиппийн дэмжлэг их хэрэгтэй байсан аж. Хэдийгээр хатан хаан албаны ажлаар гэртээ байх нь ховор байсан ч хүүхдүүдээ хөхөөрөө хооллодог байсан юм.
II Елизабет хатан хаан ханхүү Чарльзийн хамт
Чарльзийг нэг нас хүрмэгц Елизабет хүүхэд асрагчдаа итгэж, хайртай нөхрийнхөө хамт Мальта руу явсан байна. Тухайн үед Филипп Мальтад ажилтай байсан гэнэ. Мэдээж тэр хүүдээ санаа зовж, түүний талаар тогтмол асуудаг байсан ч очиж уулзах нь бага байв. Ерөнхийдөө хааны гэр бүлийн хүүхдүүд энэ маягаар өсдөг байсан аж. Елизабет гэхэд л ээжийгээ бараг л харж байгаагүй гэнэ. Ингээд Мальтаас ирэх үедээ Елизабет Анна гүнжийг тээж байсан бөгөөд бяцхан гүнжийн хүмүүжилд ч төдийлөн оролцож чадаагүй гэнэ.
II Елизабет хатан хаан гүнж Аннагийн хамтаар
II Елизабет хатан хаан ширээнд заларсны дараа түүний ажил илүү их болов. Тэр дэлхийн бусад орон руу айлчлал хийж, төрөл бүрийн уулзалт зохион байгуулж, арга хэмжээнд оролцох, бичиг баримт боловсруулах зэрэг олон ажилд гар бие оролцох болсон юм. Гэхдээ л тэр гэр бүлдээ тогтмол цаг гаргахыг хичээж байжээ. Ялангуяа бүсгүй хүүхдүүддээ ихээхэн анхаарал хандуулж байсан бөгөөд тэднийг усанд оруулж, орой унтахын өмнө үлгэр хүртэл уншиж өгдөг байсан гэнэ. Ханхүү Чарльз хожим энэхүү дурсамжийг ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сайхан мөчүүд хэмээн дурссан аж.
II Елизабет хатан хаан ханхүү Эндрю болон Эдвард нарын хамт
Тэрээр аль болох хүүхдүүддээ цаг зарцуулахыг хичээдэг байсан ч хүүхдүүд ихэнхдээ асрагчийн хараан дор байдаг байжээ. Тэд Чарльз, Анна, Эндрю болон Эдвард нартай хамт тоглож бичиг үсэг, сайн муугийн ялгаа, ёс зүй баримтлах талаар сургадаг байсан аж. Елизабет ажлын ачаалал ихтэй байсан учир хүүхэд асрагч болон нөхрийнхөө тусламжийг авах нь элбэг байв. Бүсгүй хүүхдүүдээ шийтгэх гэхээс илүү эвээр ярьж, зөв бурууг ойлгуулж өгч байсан гэнэ. Түүний том хүүхдүүдэд эхийн хайрыг Хатан хаан эмээ нь өгч байсан гэхэд болно.
II Елизабет болон ханхүү Филипп нар хүүхдүүдийнхээ хамт
Бага хүүхдүүд болох Эндрю болон Эдвард нар Елизабет хатан хааны хайр, халамжийг илүү ихээр мэдэрсэн бөгөөд тэр хүүхдүүддээ цаг гаргахын тулд хатан хааны зарим ажлаа хойш тавьж байсан гэнэ. Елизабет том хүүхдүүддээ цаг бага гаргаж байсан талаар ярихад Анна ихээхэн гайхдаг гэнэ. Учир нь тэр ээжтэйгээ илүү ойрхон байсан бөгөөд тэдний сонирхол хүртэл нэг байжээ. Ямар ч байсан Анна ээжийгээ миний хүмүүжилд оролцож байгаагүй гэж хэзээ ч хэлэхгүй аж.
II Елизабет хатан хаан болон ханхүү Филипп нар хүүхдүүдийнхээ хамт
Елизабетийн хүүхдүүд том болох тусмаа л ээжтэйгээ илүү дотно болж байсан гэнэ. Тэр үргэлж хүүхдүүддээ анхаарал хандуулж, мэргэжил сонгоход нь хүртэл зөвлөгөө өгч байжээ. Хөвгүүд болон охин нь дэмжлэг шаардлагатай үед үргэлж ээж дээрээ ирж зөвлөгөө авдаг байсан бөгөөд амьдралынхаа бүхий л баяртай, гунигтай мөчүүдийг түүнтэй хуваалцаж байсан аж. II Елизабет хатан хаан ээжтэйгээ цагийг маш бага өнгөрүүлж байсан учир өөрөө хүүхдүүдтэй болсныхоо дараа тэдэнтэй хамт суралцаж, алдаа гаргаж, гаргасан алдаагаа үргэлж залруулахыг хичээж байсан юм.
II Елизабет хатан хаан болон ханхүү Филипп нар хүүхдүүдийнхээ хамт
Ээжийнхээ хайр халамжийг хамгийн бага амссан Чарльз хүртэл түүнийг хүндэлж, анхаарал хандуулдаг байсан юм. Елизабет хатан хаан хэдийгээр завгүй эмэгтэй байсан ч хүүхдүүдийнхээ хувьд хамгийн халамжтай, сайн ээж байжээ.
II Елизабет хатан хаан болон ханхүү Филипп хүүхдүүдийнхээ хамт
Харамсалтай нь 2022 оны 9-р сарын 8-ны өдөр Их Британийн алдарт хатан хаан амьсгал хураасан билээ. Энэхүү хүндтэй хүнийг гаргаж өгөх оршуулгын ёслол нэлээд өргөн хүрээнд болсон юм.