Залуу хүний үс бууралтах нь ямар шалтгаантай вэ?

Хэрэв та өөрийгөө залуу насандаа бууралтсан цорын ганц хүн гэж бодож байвал эндүүрэл юм. Эрт бууралтах нь нийтлэг зүйл бөгөөд зарим тохиолдолд тодорхой нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Ингээд та бүхэнд үүний шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. 

Залуу хүний үс бууралтах нь ямар шалтгаантай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Танд B12 витамин дутагдсан байж болзошгүй

Шинжээчдийн үзэж буйгаар витамин В12-ийн дутагдал эрт буурал үс үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. Энэ нь үс унах шалтгаан болох магадлалтай. Үүнээс зайлсхийхийн тулд өндөг, үхрийн мах, туна загас, хулд загас зэргийг хоол хүнсэндээ заавал оруулах хэрэгтэй. Мөн та B12-ийг нэмэлт тэжээл болгон хэрэглэж болно.

Танд B12 витамин дутагдсан байж болзошгүй

2 Бамбай булчирхайн асуудал байж болзошгүй

Судалгааны дагуу таны бамбай булчирхайн асуудал таны үсний фолликулд шууд нөлөөлдөг байнаХэрэв та залуу насандаа цагаан эсвэл хэврэг, тослог үстэй болсон бол таны биеийн бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол үүссэнтэй холбоотой байж болох юм.

Бамбай булчирхайн асуудал байж болзошгүй

3 Та эрүүл хоол хүнснээс илүү түргэн хоол хэрэглэдэг

Хачирхалтай нь эрүүл хоолны дэглэмийг үл тоомсорлох нь энэ төрлийн асуудалтай тулгарахад хүргэдэг ажээ. Шинжлэх ухааны олон судалгаагаар үс бууралтахад ферритин, кальци, витамин D-3, зэс, цайр, төмрийн дутагдал нөлөөлдөг байна. 

Та эрүүл хоол хүнснээс илүү түргэн хоол хэрэглэдэг

4 Та аливаа зүйлд байнга санаа зовж, стрессддэг

Залуу насанд үс бууралтах эсвэл халзрахыг стресстэй холбон тайлбарладаг. Удаан хугацаанд сэтгэлийн зовуурь тээж, уур бухимдалтай явах нь таны үсийг нөхөн сэргээх үүрэгтэй үүдэл эсэд нөлөөлдөг ажээ.

Та аливаа зүйлд байнга санаа зовж, стрессддэг

5 Удамшил

Таны цагаан үс эцэг эх, өвөө эмээ нараасаа өвлөж авсан генийн мэдээллээс хамаарч болох юм. Арьс судлаачид хүн төрөлхтний генетик нь хэзээ үс бууралтахыг тодорхойлдог болохыг баталсан билээ. Хэрэв таны гэр бүлийн хэн нэгэн эрт буурал үстэй болж байсан бол танд үүнтэй ижил зүйл тохиолдож магадгүй юм.

Удамшил

6 Та химийн бодис, хортой будагтай үсний бүтээгдэхүүн хэрэглэж байж болно

Шампуниас үсний будаг хүртэл ихэнх үсний бүтээгдэхүүн буурал үстэй болоход хүргэдэг. Тэдэнд агуулагдах хортой химийн бодисууд нь меланиний түвшинг бууруулж, улмаар таны үс байгалийн өнгөө алддаг байна. 

Та химийн бодис, хортой будагтай үсний бүтээгдэхүүн хэрэглэж байж болно

7 Урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Таны үс бууралтаж эхэлсэн бол анхны өнгөө буцааж олох боломжгүйГэхдээ эхний ээлжид үсээ бууралтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй юм. Үүнд: 

  • Үсийг наранд гэмтэхээс хамгаалаарай. Болж өгвөл гадагшаа гарах бүрдээ толгойгоо нарны туяанаас халхлах.
  • Индүү, үс хатаагч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үсний том самаар үсээ самнаарай.
  • Кокосын тосоор хуйхаа тогтмол массажлаарай.
  • Хоол хүнсэндээ байцаа, цэцэгт байцаа, бүйлс, луувангийн шүүс зэргийг түлхүү оруулаарай.

Урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()