1
Австрали
Авлига, хээл хахууль болон гэмт хэргийн гаралтаараа харьцангуй тайванд тооцогддог, түүнчлэн ард иргэд нь аюулгүй орчинд аж төрөх, боломжтой орнуудын нэг юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, бие организмд дээд зэргээр анхаарахаас гадна Австралийн боловсролын систем, төгсөгчдийн ажлын байрны олдоц, их, дээд сургуулиудын чанар чансаа зэргүүд нь дэлхийд тэргүүлдэг. Тиймээс ч олон орны жуулчид тус газрын эмнэлгийн үйлчилгээг авч, боловсрол эзэмшихийг хүсдэг байна. Түүнээс гадна хэрвээ та нэн ховордсон ан амьтан болон онгон зэрлэг байгалийг үзэж сонирхохыг хүсвэл, тус газар танд яг тохирно.
2
Швейцарь
Дэлхийн диваажин гэгддэг Швейцарь улс нь нийт 26 мужаас бүрддэг бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн захиргаа, хууль дүрэмтэй байдаг байна. Хэдийгээр хэрэг зөрчил барагтай бол гардаггүй ч гэсэн, засгийн газраас нь хүн амины хэрэг, гэмт халдлага болохоос үргэлж урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангаж өгдөг байна. Түүнээс гадна Швейцарь улс нь банкны үйлчилгээ, тээвэр, аялал жуулчлал, амтат шоколад, сайн чанарын бугуйн цагны үйлдвэрлэл зэргээрээ дэлхийд алдартай билээ. Тиймээс ч жуулчдын очихыг хүсдэг тэргүүн сонголтуудын нэг байсаар байгаа юм.
3
Өмнөд Солонгос
Хүн бүрийн очихыг хүсдэг Өмнөд Солонгос улс нь дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг бөгөөд жуулчдын анхаарлыг ихээр татдаг юм. Цэвэр цэмцгэр хотууд, үзэх харах зүйлс ихтэй, амьдрахад ч мөн өртөг багатай тул дэлхийд гайхагддаг билээ.
4
Герман
Германы нийслэл болох Берлин хот нь Европ тивийн 4 дэх хүчирхэг эдийн засагтай хот юм. Мөн урлаг соёлын томоохон хот гэдгээрээ Лондон, Парис, Нью-Йорк, Веньтэй өрсөлддөг. Тиймээс жил бүр тус улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа төдийгүй цагаачдын тоо ч мөн ихэссээр байгаа гэнэ.
5
Дани
Дани улсын хувьд дан ганц өөрсдийн ард иргэдээс гадна жуулчдын аюулгүй байдалд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд тэр ч үүднээсээ жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг юм. 2018 онд жуулчдын дунд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай, тайван амгалан улсаар Дани тодорч байсан байна. Залуусыг дэмжих тал дээр засгийн газраас маш ихээр анхаарахаас гадна сонирхуулахад, нэг өдрийн авч буй цалингийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг хэмээх судалгаа хүртэл байдаг аж.
6
Энэтхэг
Тус улсын нэрийн хуудас болсон “Дэлхийн долоон гайхамшиг”-ийн нэг Таж Махалыг үзэх нь хүн бүрийн хүсэл гэхэд хилсдэхгүй. Харин та хамгийн хямд төсөр зардлаар хүслээ биелүүлэх боломжтой. Байр сууц болон нийтийн тээврийн зардал зэрэг нь 10 доллар л байдаг төдийгүй оршин суугчид нь найрсаг, тусархаг, зан ааш сайтай байдаг нь давуу тал юм.
7
Грек
Сүүлийн үед тус улсыг зорин очиж, үнэлж баршгүй түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц, эртний барилга байгууламжуудыг сонирхол жуулчид ихэссээр байгаа аж. Та эртний домогт Грек орноор маш хямд зардлаар аялах боломжтой төдийгүй, таны аялал хэзээ ч мартагдашгүй болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.