Эмэгтэйлэг байдлыг тодотгох орчин үеийн хувцаслалтын хэв маягууд

Орчин үед залуучууд энгийн малгайтай цамц болон жийнс өмсөхийг илүүд эрхэмлэх болсон билээ. Энэ нь биед эвтэйхнээс гадна залуучуудын хувьд загварлаг харагдах боломжийг олгодог. Гэвч сүүлийн үед эмэгтэйлэг хувцаслалт трэнд болж байгаа бөгөөд охид бүсгүйчүүд эмэгтэйлэг, ялдам харагдах хүсэлтэй болсон. Ингээд бид танд сүүлийн үед ихээхэн газар авч буй загварын трэндийг танилцуулъя.  

Эмэгтэйлэг байдлыг тодотгох орчин үеийн хувцаслалтын хэв маягууд

Балеткор

Ерөнхийдөө нэр томьёоноос нь харахад л энэхүү хувцаслалт балетчин бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнээс санаа авсан загвар болох нь харагдаж байна. Гэхдээ тайзны хувцаслалт биш бөгөөд харин үүнд бэлтгэлийн үеэр өмсдөг урт оймс, бариу ретуз, сунадаг цамц, богино кардиган, богино банзал болон бариу даашинз зэрэг багтана.

Балеткор хэв маягт дурлагч бүсгүйчүүд балетын хувцсанд дурлаад зогсохгүй "Black Swan" киноны Натали Портманы хэв маягаар ч хувцаслах дуртай байдаг. Уг кинонд хүсэл тачаал, аюул, дассан сэтгэл гээд бүхий л сэтгэл хөдлөл харагддаг.

Балеткор

Балеткор – балетчин бүсгүйн хэв маяг

Балеткор хувцасны хэв маягт  ихэнхдээ цайвар өнгийн хувцас багтдаг ч зарим тохиолдолд бараан өнгийг сонгосон болно.

Балеткорын ерөнхий хэв маяг

Барбикор

Сүүлийн үед загвар зохион бүтээгчид 2000 оны үеийн загварын хэв маягийг ихээхэн дэлгэрүүлэх болжээ. Тухайн үеийн хамгийн загварлаг бүсгүйчүүдийн тоонд Пэрис Хилтон, Бритни Спирс гэх мэт шаргал үст бүсгүйчүүд багтаж байсан бөгөөд тэд барбикор хэв маягийг бодитоор харуулж байсан гэхэд болно. Үүнээс гадна барбигийн тухай кинонд Марго Робби болон Райан Гослинг нар яг л барбикор хэв маягаар хувцасласан байдаг. Ягаан өнгийн моодыг Пьерпаоло Пиччолли өөрийн загвараар дэлгэрүүлсэн.  

Барбикор

Тод ягаан, бариу, задгай хувцас нь барбикорын хэв маяг

Толгойноос хөл хүртэл ягаан өнгийн шигтгээтэй хувцас, богино банзал, өндөр зузаан гутал, том лого, нейл-арт, шаргал үс зэрэг нь барбикорын үндсэн хэв маяг юм. Ийнхүү тод хувцаслах нь зоригтой алхмуудын нэг бөгөөд амьдралыг өөрөөр харж, аз жаргалыг бэлэглэдэг. Тиймээс өсвөр насны хүүхдээ барби хэв маягаар хувцаслахыг нь битгий хориглоорой.  

Барбикор – эрэгтэй, эмэгтэй хувцаслалтын хэв маяг

Coconut girl

Coconut girl загварын хэв маягт төрөл бүрийн шүр болон тод ягаан болон бүдэг ногоон өнгийн цэцгэн хээ хуартай хувцас, богино жийнсэн банзал болон шорт, онгорхой өндөр өсгийтэй гутал, нарны шил зэрэг багтана.

Coconut girl

Coconut girl үргэлж зунаараа байдаг

Coconut охид өдөр бүр далайн эрэг дээр очих гэж байгаа мэт хувцасладаг бөгөөд өөрийн биеийн хэсгийг ил гаргаж, галбираа тодотгож өгдөг.  Залуу насанд яагаад болохгүй гэж?

Загварын хэв маяг

Regencycore

“Bridgerton” олон ангит кино үзэгчдийн зүгээс багагүй шүүмжлэл бас сайшаал магтаалыг хүртсэн билээ. Зарим хүмүүсийн хувьд хэт задгай кино болсон мэт санагдсан бол зарим нь жүжигчдийн зоригтой байдлыг шүтэн биширч байсан юм. Үүнээс гадна арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, түүхэн сэдвийг үгүй хийсэн гэх шүүмжлэлд өртсөн байна. Харин зарим хүмүүсийн хувьд түүхийг өөрийн хүссэнээр өөрчилсөн нь ихээхэн таалагдсан аж. Гэхдээ уг киноны ачаар “regencycore” гэх хувцаслалтын хэв маяг үүсжээ.

Regencycore

Regencycore хэв маяг орчин үед

Regencycore загварын хэв маяг нь гүнж болох хүсэлтэй охид бүсгүйчүүдэд гайхалтай тохирох бөгөөд хөнгөн, ялдам, үзэсгэлэнтэй харагдана. Энэ төрлийн хувцсыг оёход даавуун дээр хэмнэлт гаргах хэрэггүй. Өндөр суудалтай хөвсгөр даашинз, хөвсгөр ханцуй, урт бээлий, сувдан утас, эртний ээмэг, их хэмжээний тууз зэрэг нь уг хэв маягийг тодорхойлно. Үүнээс гадна хатгамал бүхий корсет багтана. Өмнө нь бариу өмдийг банзал доор өмсдөг байсан бол орчин үед дангаар нь  өмсөх энгийн үзэгдэл болсон.

Энгийн хувцасны оронд цамц болон бариу өмд.

Old Money

Сүүлийн үед загвар зохион бүтээгчид эртний киноноос хувцасны санаагаа ихээр авах болсон билээ. Жишээлбэл: “Dynasty”, “Los ricos también lloran” гэх мэт. Мэдээж хүн бүр том усан сантай тансаг байшинд амьдарч чадахгүй ч загварын хэв маягийг нь дуурайх бүрэн боломжтой. Төгс өнгөний зохицол, биеийн галбирт төгс зохицох эсгүүр, өвдөгнөөс дээгүүр урттай банзал, өсгийтэй гутал, логогүй хувцас зэрэг нь уг хэв маягийг тодорхойлно. Үүнээс гадна гялалзсан чимэглэл нь нэмэлт болж өгдөг.

Old Money

Баячуудын тухай цувралаас санаа авсан хэв маяг

Гэхдээ энэхүү загвар нийгмийн шударга бус байдлыг хүндээр хүлээж авдаг хүмүүсийн бухимдал, шүүмжлэлийг ихээхэн төрүүлдэг. Учир нь тэд баячуудаас эд хөрөнгө өвлөж авсан эсвэл боолын хөдөлмөрийг шулж баяжсан хүмүүсийн хэв маягийг дуурайх нь утгагүй зүйл гэж үздэг байна.
 

Асар их эд хөрөнгөний өв залгамжлагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()