Шумуул хатгах үед таны биед юу болдог вэ?

Шумуул гэх үгийг сонсмогц бидний тархинд нэн түрүүнд бие загатнуулдаг хазалт бодогддог билээ. Гэхдээ бид шумууланд хазуулсны дараа яагаад бие маань загатнадаг, бидний биед юу тохиолддог талаар бодож байгаагүй  л болов уу.  Ингээд үүний талаар мэдэцгээе.

Шумуул хатгах үед таны биед юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шумуулын хошуу нь мэдэгдэхгүй хазахад зориулагдсан байдаг

Судалгаанаас харахад шумуулын гэдэс цусаар дүүрэхэд 4 минут шаардлагатай байдаг гэнэ. Гэвч хазуулж буй хүн шумуулын гэдсийг дүүрч амжаагүй байхад нь алчихдаг учир час хийсэн хазалтыг мэдрүүлдэг аж.

Олдмол хамаатнууд маань биднийг шууд хүссэн газраа хатгадаггүй. Эхлээд тэд хошууныхаа мэдрэмтгий хэсгээр арьсан дор судас байгаа эсэхийг шалгадаг. Тэд зөв газраа олох хүртлээ хэд хэдэн удаа хатгадаг байна.

Шүлсний тусламжтайгаар тэд цус сордог

Судас олмогцоо шумуул 100 гаруй уураг агуулагдах шүлс ялгаруулдаг байна. Энэ бүхэн нь цус бүлэгнэхээс сэргийлдэг бөгөөд цусыг сороход илүү хялбар болдог.

Ингээд судас гэмтэх үед бидний бие махбод судсыг нөхөн төлжүүлэх арга хэмжээ авч эхэлнэ. Энэ нь цус сорогч шумууланд саад учруулж болох ч судалгаанаас харахад шумуулын шүлсэнд эмчилгээний процессыг саармагжуулах, судас өргөсгөх бодис байдаг болохыг тогтоосон байна.

Шумуулын хазалтад харшилтай учир бидний бие загатнадаг

Үүнд дахиад л шүлс буруутай. Учир нь шумуулын шүлсэнд загатнуулах, улайлт өгөх, хавдарт хүргэх хоргүй уураг агуулагдсан байдаг аж. Харин зарим хүмүүст шумуулын хазалт огт нөлөөлдөггүй.

Анх удаа шумуулд хазуулахад загатнах сөрөг үр нөлөө бага байдаг ч тогтмол хазуулах бүрд шумуулын хазалтад харшилж эхэлдэг байна. Хэдэн жилийн дараа энэхүү харшил дахин суларч, алга болдог аж.

Хазуулахгүйн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Судалгаанаас харахад бидний биен дээр амьдарч буй нянгийн үнэр шумуулын анхаарлыг татдаг гэнэ. Тиймээс нянгийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна, хөлөө угаах, шумуулын эсрэг цацлага эсвэл өндөр үр дүнтэй эвкалиптын тосыг хэрэглэж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()