Эверестийн энгэрт хүмүүсийн үлдээсэн хог хаягдлын асуудал ямар ноцтой болохыг уулчин, эко-активист Марион мэддэг учраас энэхүү зүйлийг хийхээр зориг шулуудсан аж.
Тэрээр анх 2016 онд хэсэг бүлэг санаа нэгтнүүдийн хамт "Цэвэр Эверест" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өдгөө 39 настай Марион өөрөө 2013 онд Эверестийн оргилд амжилттай гарсан бөгөөд оргил өөд мацах хугацаандаа 30 жилийн турш үргэлжилсэн экспедицүүд Эверестийг хэрхэн сүйтгэснийг нүдээр үзсэн гэнэ.
Байгаль бол амь амьдралын эх үүсвэр учир өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсдэг тэрээр хүүхэд байхаасаа байгальд элэгтэй, ургамал, амьтны тухай ихэд сонирхон судалдаг байв. Ингээд Марион насанд хүрээд Энэтхэг, Түвдээр аялж, жуулчдад 17 жилийн турш уулын хөтөч хийсэн байна. Одоо тэр байгальд өрөө төлж, хүмүүсийн үлдээсэн хог хаягдлаас цэвэрлэхээр шийджээ. Марион орон нутгийн эрх баригчдыг төслийн ажилтнууддаа 50 сарлаг өгөхийг ятгаж чадсан байна. 2019 онд Марион Эверестийн уулыг цэвэрлэх ажилд оролцсоныхоо төлөө Ив Роше сангийн шагнал хүртсэн байна.
Хималайн нурууны бохирдол Энэтхэг, Хятадын хөндийн оршин суугчдын хэрэглэдэг ундны усны чанарт сөргөөр нөлөөлөх болсон учир Марион Эверестийг хамгаалах нь зөвхөн цэвэр ариун байдлын төлөө тэмцэл биш, харин амь амьдралын төлөөх тэмцэл гэдгийг хэлж байлаа.