Гялсбанкаар сард 6-гаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулах зорилготой тус аяны 8-р сарын урамшууллын эзнийг 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд тус урамшууллын эзнийг өнөөдөр хүлээн авч уулзан, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.
Төрийн банкны “Бага тойруу” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн Х.Батчимэг: “Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, зорилтод хэсэгт сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Тэгш байдал чадамж” ТББ-ын Тэргүүнээр ажилладаг. Төрийн банк нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг, халамжийн үйлчилгээг авдаг олон харилцагчтай. Миний бие харилцагчийн хувиар Төрийн банктайгаа хамтран ажиллаж, тус банкны хөгжлийн бэрхшээлтэй харилцагчдад 1 удаагийн үнэ төлбөргүй сургалт орох болно. Төрийн банкны нийт хамт олонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Гялсбанкны урамшууллын дараагийн эзнийг 2022 оны аравдугаар сарын эхний 7 хоногт Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах юм.
Та Төрийн банкны Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлснээр замын түгжээнд цаг алдалгүй, банканд очиж дараалал хүлээхгүйгээр алтан цагаа хэмнэхийн зэрэгцээ Гялсбанкны урамшуулалт аяндаа оролцон дараагийн iPhone13 утасны эзэн болоорой.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.