Хүмүүст байдаг хамгийн хачирхалтай 7 төрлийн харшил

Экологи доройтсон, чанаргүй хоол тэжээл ихэссэн, байнгын стресстэй өнөөгийн нөхцөлд хүмүүс харшилтай болох нь ихсээ байна. Харшлын хамгийн түгээмэл шалтгаан бол цэцгийн тоос юм. Манай гарагийн дөрвөн хүний нэг нь уг асуудлаас болж зовдог аж. Хэрэв та хавар, зун харшлаас болж зовдог хэмээн өөрийгөө азгүйд тооцдог бол жилийн аль ч үед хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг ер бусын харшил байдаг талаар мэдэж авна уу.

Хүмүүст байдаг хамгийн хачирхалтай 7 төрлийн харшил

1 Усны харшил

Энэхүү харшлыг өөрөөр "аквагеник чонон хөрвөс" гэж нэрлэдэг. Нэлээд ховор тохиолддог бөгөөд бие усанд хүрэхэд загатнах, өвдөх, улаан толбо, цэврүү үүсэх хэлбэрээр илэрдэг. Түүгээр ч зогсохгүй усны температур, тунгалаг байдал, давсжилт ямар байх нь огтхон ч ялгаагүй юм. Ихэнхдээ арьс нь усанд хүрснээс хойш 15-30 минутын дараа зүгээр болдог байна.

Аквагеник чонон хөрвөс өвчнийг төдийлөн сайн судлаагүй бөгөөд хүний ​​бие 60% уснаас бүрддэг байхад энэ нь жинхэнэ харшил биш гэж зарим эрдэмтэд үздэг байна. Харин усанд ууссан маш бага хэмжээний үл мэдэгдэх бодис юм уу эсвэл арьсан дээр байдаг зарим бодистой ус харилцан үйлчлэлцэх явцад үүсдэг байх магадлалтай ажээ.

Усны харшил

2 Үрийн шингэн

Энэ бол эмэгтэйчүүдэд тохиолддог маш ховор төрлийн харшил юм. Шинж тэмдгүүд нь бэлгийн хавьтлын дараа үтрээний бүсэд тууралт гарах, хавагнах явдал юм. Ихэнх харшлын нэгэн адил үүнээс сэргийлэх, эдгээх боломжтой.

Хамгийн хялбар арга бол бэлгэвч ашиглах явдал юм. Гэхдээ хэрэв ийм харшилтай эмэгтэй хүн жирэмслэхийг хүсвэл антигистамин уух эсвэл эмчилгээ хийлгэх шаардлагатай болно. 

Үрийн шингэн

3 Биеийн тамирын дасгал

Энэ бол “Эмч гүйж болохгүй гэсэн” гэх шалтаг үнэний ортой цөөн тохиолдлын нэг юм. Энэ төрлийн харшилтай хүний бие дээр дасгал хийсний дараа тууралт үүсдэг.

Үүнээс гадна, ялангуяа хүнд хэлбэрийн үед ийм харшил анафилаксийн шок буюу цусны даралт буурах, толгой эргэх, амьсгалахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүсэх хүртэл аюултай нөхцөл байдалд хүргэдэг. 1970-аад оноос хойш энэ харшлын мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Биеийн тамирын дасгал

4 Мөнгөний харшил

Энэ нь мөнгөн дэвсгэрт дээрх бактериудаас биш харин зоосны найрлагаас үүдэлтэй юм. Биеийн тууралт үүсдэг учир нь никелийн сульфаттай холбоотой. Зоосноос гадна гялалзсан төмөр эдлэл, үнэт эдлэл, тавилга хэрэгслүүд, үсний хавчаар, асаагуур гэх мэт зүйлсэд хүрэхээс зайлсхийх эсвэл бээлий өмсөхийг зөвлөдөг байна.

Мөнгөний харшил

5 Хүрэлцэхүйн харшил

Дермографизм гэдэг нь шууд утгаараа "арьсан дээр бичиг" гэж орчуулагддаг. Ийм эмгэгтэй хүн арьсан дээрээ юу ч бичиж болох бөгөөд харшил арилах хүртэл бичээс арилахгүй хэвээр байх болно. Энэ нь арьсыг зөвхөн хуруугаараа эсвэл биеийн бусад хэсгээр дарахаас гадна мохоо зүйл, тэр ч байтугай хувцсаар үрэхэд үүсдэг чонон хөрвөс юм. 

Тууралт 15-30 минутын хугацаанд өөрөө алга болдог бөгөөд дермографизмтай хүмүүс загатнах, улайх шинж тэмдгийг бууруулахын тулд антигистамин хэрэглэдэг.

Хүрэлцэхүйн харшил

6 Нарны гэрэл

Энэхүү харшлын улмаас уран зохиолд цус сорогчдын дүр орж ирсэн байж болох юм. Ийм харшилтай хүн наранд ил гарахад биеэс нь гистамин ялгарснаас болж арьсан дээр ​​тууралт гардаг ажээ. Зөвхөн тууралтаас гадна дотор муухайрах, толгой эргэхээс гадна арьс загатнах, түлэгдэх шинж тэмдэг илэрч болно.

Шинж тэмдэг нь нарны гэрэлд гарснаас хойш гучин минутын дотор илэрдэг бөгөөд ийм харшилтай хүмүүст нарнаас хамгаалах тос, антигистамин хэрэглэхийг зөвлөдөг.

Нарны гэрэл

7 Хүйтний харшил

Хүйтэн чонон хөрвөс бол харшлын бас нэг ховор төрөл юм. Хүмүүс гэнэт хүйтэнд цохиулах үед уг харшил үүсэх аюултай байдаг. Энэ нь гистамин их хэмжээгээр ялгарч, цусны даралт буурч, анафилаксийн шоконд хүргэж болзошгүй юм.

Хүйтний харшил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()