1
Автомашин мэт төхөөрөмж
Түүхэн баримтаас харахад Да Винчи 1478 онд хүн тээвэрлэх тэрэгний зураглалыг гаргаж байсан нь тодорхой болжээ. Энэ бол хамгийн анхны авто машин үйлдвэрлэх оролдлого байсан бөгөөд харамсалтай нь түүний санаа тухайн үедээ хэрэгжиж чадаагүй юм.
Гэхдээ 1752 онд механикч Леонтий Шамшуренков нь Леонардогийн зургаас санаа авч хоёр хүн удирдаж, өөрөө явдаг авто машиныг бүтээсэн ажээ.
2
Унадаг дугуй
Леонардо да Винчи 1477 онд хамгийн анхны унадаг дугуйны зураг төслийг гаргаж байжээ. Түүний зургаас энэхүү төхөөрөмж хөдөлгөөнд зориулагдсан гэдэг нь маш ойлгомжтой харагддаг. Мөн үүний гишгүүрийн тусламжтайгаар жолооч өөрөө тухайн дугуйг хөдөлгөх ёстой гэсэн тайлбар ч байдаг аж.
3
Олон тооны хошуу бүхий зэвсэг
Да Винчи өөрийн сэтгэн бодох чадвараа олон салбарт сорьж байсан. Тэдгээрийн нэг нь түүний зохиосон пулемёт мэт зүйл юм. Хэрвээ энэхүү бүтээл тухайн үедээ бодитоор хэрэгжсэн бол хүн төрөлхтөн маш богино хугацаанд олон сумаар галлах чадалтай галт зэвсэгтэй болох байжээ.
4
Холхивч
Холхивч буюу шарикийг санаачилсан хүн Леонардо да Винчи юм. Гэвч олон хүмүүс үүнтэй санал нэгддэггүй бөгөөд тэд шарикийг Ромын засаглалын үед үүссэн хэмээн үздэг. Гэвч үнэн хэрэгтээ Леонардо да Винчигийн энэ талаар бичиж, тайлбарласан гар бичмэлүүд олдож байсан юм.
5
Өндрөөс үсрэх хэрэгсэл
Леонардо хүн төрөлхтөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар өндрөөс бууж чадна гэдгийг урьдчилан харж чаджээ. Тэрбээр энэхүү хэрэгслийнхээ талаар маш нарийн бичиж тэмдэглэсэн байдаг.
Улмаар хэсэг хугацааны дараа Швейцарын зохион бүтээгч Оливье Тепп нь Леонардогийн гаргасан мэдээллийг ашиглаж, өндрийн аппаратыг бүтээсэн ба тэрбээр 650 метрийн өндрөөс ямар ч эрсдэл, гэмтэлгүйгээр үсэрч чадсан юм.
6
Усны гүнд шумбах төхөөрөмж
Да Винчи удаан хугацааны турш хүнийг усан доор байх боломжтой төхөөрөмжийг бүтээж байв. Тэрбээр өөрийн энэхүү бүтээлийг “Усан дор сэлэх төхөөрөмж” хэмээн нэрлэсэн байна. Мөн түүний зураглал дээр төхөөрөмжийн талаар болон үүний тусламжтайгаар хүн усан доор ямар хугацаанд байх боломжтойг ч дэлгэрэнгүй бичсэн байжээ.
7
Ирээдүйн танк
Леонардо зэвсэг, дайн байлдаанд ихээхэн сонирхолтой байсан тул буудах нүхтэй, араа бүхий дугуйтай, найман хүн удирдаж ажиллуулдаг нэгэн бөөрөнхий байшинг зохион бүтээжээ. Мөн уг төхөөрөмжөө дотроо байгаа хүнээ найдвартай хамгаалдгаас гадна дайсныхаа өөдөөс явахад ямар ч асуудалгүй хэмээн үзсэн байна.
8
Механик баатар
1495 онд Да Винчи “Механик хүн” бүтээжээ. Түүний гар бичмэлээс харахад энэхүү механизм нь хуяг дуулгатай баатар мэт харагдаж, хүнтэй адил хэд хэдэн үйлдэл хийх ёстой байсан гэнэ.
9
Анатомийн талаарх гар бичмэл
Леонардо хүний биеийн бүтцийг нарийн тайлбарлаж зурдаг байсныг бүгд мэддэг. Гэхдээ хачирхалтай нь тэдгээрийн ихэнх нь дотор эрхтний тухай байдаг байжээ. Мөн ХХ зуунд түүний задлан шинжилгээ хийдэг байсан нууц лабораториос хүн төрөлхтний бие махбодтой холбоотой олон төрлийн гар бичмэлүүдийг олж байсан.
10
Нууц гар бичмэл, зураглал
Өнөөдрийг хүртэл эрдэмтдийн уншиж, ойлгож чадахгүй байгаа маш олон Леонардогийн гар бичмэлүүд бий. Учир нь Леонардо хэн нэгэн өөрийнх нь санааг хулгайлах вий гэдгээс маш их айдаг байсан учраас хоёр гараараа үгсийг хөрвүүлэн бичиж, төрөл бүрийн нууц тэмдэглэгээг хийдэг байж.
Гэхдээ тэрбээр энгийн захидлыг баруун гараараа бичдэг байсан бол гар бичмэлүүдээ зүүн гараараа баруунаас зүүн тийш бичдэг байжээ.