Хуримынхаа өмнөх өдөр салах шахсан 5 алдартай хос

Хуримын даашинз, зочдыг хүлээн авах газраа сонгоод товлочихсон, олон зуун хүнд ёслол төгөлдөр урилга илгээсэн хэрнээ хүсэн хүлээсэн тэр л өдрийнхөө урьд шөнө хуримаа цуцлах явдал энгийн бүсгүйчүүдэд төдийгүй алдартнуудын сүйт бүсгүйчүүдэд ч байнга тохиолддог зүйл ажээ. Энэхүү нийтлэлд хуримынхаа өмнөх өдөр салах шахсан 5 алдартай хосын талаар мэдээллийг хүргэж байна. 

Хуримынхаа өмнөх өдөр салах шахсан 5 алдартай хос

1 Анжелина Жоли, Брэд Питт

Хосууд удаан хугацааны турш гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдарсан бөгөөд 7 жилийн хугацаанд тэд хүүхдүүдтэй болж, кино төсөлд ч хамтран ажилласан боловч харилцаагаа хууль ёсны дагуу бүртгүүлэх өдрөө хойшлуулсаар байсан гэнэ. Эцэст нь тэд хуримаа хийхээр болсон ч ганц шөнийн дотор бүх зүйлээ нураах дөхөж, алдартай хос салах дээрээ тултлаа маргасан байна. Энэ бүхний шалтгаан нь улиг болсон хуримын өмнөх үдэшлэг байв.

Тэдний маргааны өөр нэг хувилбар ч бий. Үдэшлэг дээр ирсэн зочид дотор жүжигчин бүсгүйн дургүй найруулагч болох Гай Ричи байсан нь түүний уурыг хүргэсэн аж. Энэ шуугиан ихээхэн газар авсан бөгөөд Анжелина хүүхдүүдээ авч гэрээсээ нүүнэ гэж сүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч Брэд сүйт бүсгүйгээ тайвшруулж чадсан бөгөөд хурим болдгоороо болжээ.

Анжелина Жоли, Брэд Питт

2 Жастин Тимберлейк, Жессика Бил нар

Хуримаа хийх гэж нэлээд удсан өөр нэг хос бол Жастин Тимберлейк, Жессика Бил нар юм. Тэд дөрвөн жилийн турш болзсон ч хурим хийх талаар яриа гарах тоолонд хосууд маргалдаж эхэлдэг байжээ. Товлосон ёсоор хуримын арга хэмжээ болохоос хэдэн сарын өмнө хосууд гэнэтхэн салсан юм. Гэсэн хэдий ч тэд бие биенээ үргэлж хайрлах болно гэдгээ боломж гарах тоолонд илэрхийлдэг байсан ажээ. 

Дуучин залуу нэгэн ярилцлагадаа Жессика түүнд ямар их үнэ цэнтэй болохыг, түүний амьдралд хэн ч ийм үнэ цэнтэй байгаагүй, хэзээ ч тийм хүн дахиж гарч ирэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Бүсгүй ч Жастинд одоо хүртэл хайртай гэдгээ сэтгүүлчдэд хуваалцаж, эцэст нь энэхүү гунигт түүх дуусаж, хосууд эргэн нийлж хуримаа хийсэн байна. Тэдний хурим хамгийн тансаг хуримуудын нэг байсан бөгөөд хосууд үүнд зургаан сая орчим ам.долларыг зарцуулсан гэнэ. Хурим Италийн үзэсгэлэнт Фасано хотод болсон юм. Энэ баярт хосууд зөвхөн хамгийн ойр дотнын хүмүүсээ л урьсан аж.

Жастин Тимберлейк, Жессика Бил нар

3 Софи Тернер, Жо Жонас нар

"Game of Thrones" киноны од бүсгүй өөрийнхөө хуримыг бараг л цуцлах дөхсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Софи Тернер 2016 онд  сэтгэл зүйн хүнд асуудлыг давахад нь тусалсан Жо Жонастай учирсан юм. 

Софи өөрийн сонгосон хүндээ сэтгэл хангалуун байсан ч хосууд гэрлэх талаараа олон нийтэд зарласнаас хойш бүсгүй эргэлзэж эхэлжээ. Хосууд маргалдаж салсан ч эцэст нь эвлэрч 2019 оны 5-р сарын 1-нд Лас-Вегаст хуримаа хийсэн байна.

Софи Тернер, Жо Жонас нар

4 Адам Левин, Бехати Принслоо нар

Өдгөө Адам, Бехати нар аз жаргалтайгаар хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа. Гэхдээ хайхрамжгүй Адамын үйлдэл хосуудын ирээдүйд бараг цэг тавих шахаж байжээ. Бүсгүй хуримаа хийхээсээ өмнө найз залуу нь Данийн загвар өмсөгч Нина Агдалтай амрагийн харьцаатай болохыг олж мэджээ. 

Maroon 5-ийн дур булаам дуучин папарацид аль эрт баригдсан нь Бехати Принслоод Адамын нууцыг задалж, бүсгүй тэр даруй сэтгүүлчдэд хандан харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч Бехати нөхрөө уучилж, хосууд 2014 онд хуримаа хийсэн байна.

Адам Левин, Бехати Принслоо нар

5 Жон Леженд, Крисси Тейген нар

Эмэгтэй хүний ​​гайхалтай тэвчээрийг үнэхээр бишрэх хэрэгтэй. Уурлаж бухимдсан үедээ бүх зүйлээс салж одохыг хүсдэг зан нь Жон Лежендийг хайртай бүсгүйгээс нь үүрд салгах дөхсөн удаатай. Золгүй нэгэн үдэш хосууд гэртээ их таарамжгүй ирсэн бөгөөд Жон Леженд Крисситэй цаашид хамт байхыг хүсэхгүй байгаа тухайгаа хэлж, ганцааранг нь орхиж явахыг хүссэн аж. Энэ нөхцөлд Крисси бардам зандаа хөтлөгдөж харилцаагаа тасалж болох байсан ч эсрэгээрээ уужуу тайван хандсан байна. 

Жонтой амьдарсан хэдэн жилдээ бүсгүй түүний түргэн уурыг аль хэдийнээ мэддэг болсон ба тэр бүх хатуу үгсийг чин сэтгэлээсээ хэлээгүй гэдгийг нь ч ойлгодог гэнэ. Мэдээжийн хэрэг Жон хайртай эмэгтэйнхээ мэргэн ухаан, сайхан сэтгэлийг биширч  түүнтэй ирээдүйгээ холбохоор шийдсэн байна. Өдгөө хосууд хоёр хүүхдээ өсгөн аз жаргалтай амьдарч байгаа юм. 

Жон Леженд, Крисси Тейген нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()