Өглөө бүр хоолой хорсож, өвдөж сэрэх нь ямар шалтгаантай вэ?

Хоолойн өвчин нь ихэвчлэн ханиадтай холбоотой байдаг гэдгийг би сайн мэднэ. Энэ тохиолдолд тааламжгүй мэдрэмжүүд хэдэн өдрийн турш өдөр шөнөгүй мэдрэгддэг шүү дээ. Гэхдээ та эрүүл саруул атал хоолой тань өглөө бүр өвдөөд байвал энэ нь ямар учиртай вэ?

Өглөө бүр хоолой хорсож, өвдөж сэрэх нь ямар шалтгаантай вэ?

1 Тамхи, агаар, харшил

Өглөө хоолой өвдөхөд хүргэж болох гол шалтгаануудыг авч үзье. Эдгээрт тамхи татах, өрөөн доторх хуурай агаар, харшлын нөлөө зэрэг багтана. 

Тамхи татдаг хүмүүсийн хоолой өглөө өвдөх нь элбэг байдаг гэж эмч нар тэмдэглэжээ. Иймд тамхи татдаг хүмүүс өглөө сэрээд ханиад хүрэхтэй адил мэдрэмж авдаг байна. Энэ нь салст бүрхэвч никотин болон хортой давирхайн нөлөөгөөр үрэвсэж буйтай холбоотой юм.

Түүнчлэн өглөө хоолой өвдөх нь өрөөн доторх бохир эсвэл маш хуурай агаараас болдог. Үүнээс болж салст бүрхэвч хатаж хатуурдаг аж. Үүн дээр жижиг царцдас үүсэж, хамрын хөндийг сэрвэгэнүүлж, таагүй байдал үүсгэдэг байна. 

Тамхи, агаар, харшил

Иймд өглөөний ая тухыг алдагдуулахгүйн тулд байнга чийгтэй цэвэрлэгээ хийх, өрөөгөө агааржуулах эсвэл агаар чийгшүүлэгч суурилуулахыг зөвлөж байна. 

Гурав дахь шалтгааны хувьд эмч нар өглөө харшилтай хүмүүст хоолойн ангина ажиглагдаж болохыг тэмдэглэжээ. Унтах үед ийм хүмүүс тоос шороо, ноосны ширхэг, цэцгийн тоос зэргийг амьсгалах боломжтой байдаг нь хамрын хөндий хавагнах, загатнах шалтгаан болдог аж. Энэ нөхцөлд харшил үүсгэгчийг тодорхойлох, цаг тухайд нь арилгахын тулд мэргэжилтэнд хандах нь зөв юм.

2 Ходоод гэдэсний замын асуудал, хурхирах, шөрмөсний ачаалал

Өглөө хоол боловсруулах эрхтний асуудлаас болж хоолой сэрвэгэнэж болдог. Унтах үед ходоодноос гарах хүчил амьсгалын дээд замд орж цочрол үүсгэдэг байна. Үүний үр дүнд сэрсний дараа хүн таагүй мэдрэмж мэдэрдэг. Энэ асуудлыг арилгахын тулд та гастроэнтерологичид хандах шаардлагатай юм. 

Өглөө хоолой өвдөх нь амьсгалын тогтолцооны архаг өвчтэй хүмүүст түгээмэл тохиолддог асуудал юм. Өдөр нь хүн эмийн тусламжтай амьсгалаа удирдаж чаддаг бол шөнийн цагаар амаараа агаарыг шингээж эхэлдэг бөгөөд өглөө нь хоолой өвдөж сэрдэг ажээ.

Түүнчлэн өглөө хоолой өвдөх нь хурхирахтай холбоотой байж болно. Уушгины агааржуулалтыг үе үе зогсоох, амьсгал богиносох зэрэг шинж тэмдгүүд дагалддаг тул хүн амаараа голчлон амьсгалдаг. Энэ тохиолдолд салст бүрхэвч хатах болно. 

Ходоод гэдэсний замын асуудал, хурхирах, шөрмөсний ачаалал

Дээрх бүгдээс гадна үрэвслийн урвал үүсэх нь өмнөх өдөр нь хэт чанга дуулах эсвэл ярихтай холбоотой байж болох юм. Хөтлөгч, дуучин, багш нар үе үе ийм үзэгдэлтэй тулгардаг байна. Хоолойг сэргээхэд бүлээн шингэн, цай, декоциний уух шаардлагатай. Хэрэв өвдөлт олон хоног үргэлжилбэл та эмчид хандаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()