Санаанд оромгүй материалаар гайхалтай даашинз урладаг бүсгүй

Орчин үеийн загварын чиг хандлага таны сэтгэлд нэг л нийцэж өгдөггүй юу? Санаа зоволтгүй дээ, та хуучинсаг сэтгэлгээтэй хүн биш. Бүтээлч дизайнерын хийсвэр санааг биет болгож, санаанд оромгүй материал ашиглан урласан даашинзнуудыг харуулъя. 

Санаанд оромгүй материалаар гайхалтай даашинз урладаг бүсгүй

Энэхүү даашинзыг Сильвия Фекон хэмээх бүсгүй хуучин номын хавтсаар урласан тул "Номын хүндэтгэл" гэж нэрлэжээ.

Уг  даашинзыг бүтээхэд 250 цаг хичээнгүйлэн ажилласан гэнэ. 

Харах төдийд л урт хугацаа зориулсан нь ойлгомжтой. 

Гайхалтай биш гэж үү?

Харин энд олон янзын материал ашиглаж урласан "хуучин хот"-ын загвартай даашинз

Хэр их цаг хугацаа зарцуулсныг нь бодоход л...

Загвар зохион бүтээгч энэхүү даашинзаа төрөлх хот болох Францын Аррасадаа зориулсан байна.

Уг даашинз "Хөгжмийн хүндэтгэлд" гэсэн нэртэй гэнэ.

Үүнийг хийхийн тулд бүсгүй жинхэнэ хийл ашиглажээ.

Хөгжмийн зэмсэг нь хувцасны урд болон арын аль алинд нь дүрслэгдсэн аж. Даашинзны захыг хөгжмийн ноот бүхий даавуугаар хийжээ.

Энэхүү дүр төрхийг бий болгохын тулд Сильви Фекон ургамлын хээ угалз ашигласан байна.

Бүтээлийн нэр "Ойн савдаг"

Бүтээлийн нэр "Намрын өргөл"

Францын зураач Дидие Граффе (Didier Graffet)-ийн бүтээлээс санаа авсан гэнэ. Бүтээлийн нэр "Мөөг"

Бүтээлийн нэр "Ургамал"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()