Гэхдээ энэ нь төлөвлөхдөө бага цаг зарцуулах хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд хувийн болон ажлын амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд зорилго тавих нь маш чухал. Өөрийн хүрч болох зорилгыг тавьж түүндээ хүрэх алхмуудыг хийх нь өөрт хариуцлага суулгах аргуудын нэг юм.
1
Tаны мэдэлд байгаа цорын ганц зүйл бол одоо цаг
Хэчнээн их төлөвлөсөн ч бидний ирээдүйн амьдралд болох зүйлс тодорхойгүй. Болох зүйлсээ мэдэж буй цор ганц цаг бол одоо. Одоо үеэ таатай сайхан, үзэн ядалттай, үл хайхарсан эсвэл үр бүтээлгүй өнгөрүүлэх бүх сонголт таны гарт байгаа.
Tөлөвлөх нь одоо үеэс тань салгаж аль эсвэл одоо байгаа амьдралыг тань шууд сайжруулахгүй ч зорилгоо биелүүлэхэд туслах юм. Ийм учраас яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж?
2
Хором мөч бүхэн бэлэг
Хүн хэзээ үхэхээ мэдэхгүй учир хором мөч бүрийг ашиглаж үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралынхаа дараагийн мөчийг үргэлж төлөвлөж байдаг хүн энэхүү бодлоор амьдарч чаддаггүй.
Одоо цагтаа жаргалтай байх гэж биш хэрэгтэй үедээ төлөвлөж байгаарай. Хэтрүүлэгтэй ч амьдрал үнэхээр богинохон шүү.
3
Одоо цагтаа амьдрах бол стрессээ багасгах гайхалтай арга
Өнгөрсөн болон ирээдүй цагаа хэтэрхий их бодох нь стресстэх шалтгаан болдог. Хэдийгээр стресс зарим талаараа ашигтай ч хэтэрвэл сэтгэл зүй, биеийн байдал, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. Mагадгүй та таван цаг бясалгаж ирээдүйгээ төлөвлөх боломжгүй ч амьдралдаа бага багаар өөрчлөлт оруулснаар эдгээр хор уршгийг багасгаж чадна.
4
Гаргасан төлөвлөгөөнүүд тань үргэлж таны бодсоноор үр дүнгээ өгөхгүй
Tа төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх гэхэд бодсоноор бололгүй өнгөрсөн тохиолдлууд хэдэн удаа гарч байсан бэ? Tэр үед та ямар хариу үйлдэл үзүүлж байв?
Tөлөвлөгөөнүүд бүтэлгүйтэх нь амьдралын нэг хэсэг. Амьдралынхаа бүхий л зүйлсийг төлөвлөх боломжгүй. Энэ нь эрүүл бус хэвшил билээ. Tөлөвлөснөөс эсрэг үр дагавар гарах үед шантарч гуних тохиолдлууд гардаг тул асуудал бүтэлгүйтлүүдийг байгаагаар нь хүлээж авах нь чухал.
5
Одоо цагтаа амьдарснаар илүү аз жаргалтай болно
Өөрөөс тань өөр хэн ч таныг жаргалтай болгож чадахгүй учир "жаргалтай болгоно" гэх хэлцийг ихээр хэрэглэх нь тохиромжгүй юм. Судалгаа болон тоо баримтаас харахад тухайн цаг мөчдөө амьдарч чадвал бие болон сэтгэл санаанд бүх талаар ахиц гардаг аж.
Зарим зүйлийг хэт гаргуунд гаргалгүй тэнцвэрийг нь олон, өөртөө хөрөнгө оруулах нь таны жаргалтай байхын тулд хийх ёстой зүйлсийн нэг юм шүү.