1
Биеийн хэсэг ил гарах ёсгүй
Америкийн нэгэн сургуульд мөр ил гарсан даашинз болон цамц өмсөхийг хориглосон байна. Магадгүй Америк охид хэт задгай хувцаслаж ангийнхаа хүүхдүүдийн анхаарлыг хичээлийн явцад сарниулдаг байж болох юм.
2
Цагираг эргэхийг хориглоно
Сиднейн нэгэн сургууль сурагчдадаа маш их анхаарал хандуулдаг бололтой. Тэд гимнастикийн багшгүйгээр сурагчдыг "цагариг" эргэхийг хориглосон байна. Насанд хүрсэн хүний хяналт дор л тэд ямар нэгэн дасгал хийх эрхтэй гэнэ.
3
Нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан хачирхалтай бэлэг
Нэг ч нэгдүгээр ангийн сурагч конус хэлбэртэй “Schultüte” бэлэг авахгүйгээр хичээлээ эхлэх боломжгүй. Энэхүү хачирхалтай уламжлал Германд 19-р зуунаас мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тухайн үед сурагчдад амттан болон тоглоомоор дүүргэсэн конус хэлбэрийн бэлэг өгдөг байжээ. Цаг хугацаа өнгөрсөн ч бэлгийн уут, агуулга огт өөрчлөгдөөгүй байна.
4
Өсвөр насны хүүхдийг тайван унтуулах
Хятадад 14-16 насны хүүхдүүдийн дунд нэгэн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар өдрийн цагаар унтах нь өсвөр насны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах, уур бухимдлыг багасгадаг эерэг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Үүнээс хойш ахлах ангийн сурагчдыг өдөрт 30 минут сургууль дээрээ унтахыг зөвшөөрсөн аж.
5
Бойтгон гутал өмсөхийг хориглох
Энэ нь сургуулийн хувцаслалттай огт хамааралгүй. Харин Пенсильваний охид бойтгон гутлынхаа түрүүн дотор гар утсаа нууж хичээлдээ ордог байсан бөгөөд энэ нь хичээл хийхэд саад учруулж байсан юм.
6
Кетчуп болон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Сурагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж Францын сургуулиуд сурагчдын хоолны цэсээс кетчупыг бүр мөсөн хассан байна.
7
Гүржид сурагчдыг "LOL" гэдэг үг хэрэглүүлэхгүй
Гүржийн нэгэн сургууль сурагчдаа өөрийн өдрийн тэмдэглэл, дэвтэр, дүнгийн дэвтэртээ хүндэтгэлтэйгээр хандаж "LOL" гэсэн үгийг ашиглахгүй байхыг хүссэн байна. Өмнө нь сурагчид энэ үгээр хичээлийн хэрэгслээ чимдэг байсан бөгөөд энэ нь Гүржийн сургуулийн багш нарт тийм ч хөгжилтэй санагдаагүй бололтой.
8
Тэгш эрхийн төлөөх Небраскийн сургууль
Небраскийн сургуулийнхан хүйсийн ялгааг гаргахгүйн тулд “хөвгүүд, охид” гэсэн хүйсийн ялгааг харуулсан үгсийг ашиглахыг хориглосон бөгөөд харин хүйсийн ялгаагүй үг хэрэглэхийг багш нараасаа шаардаж байгаа гэнэ. Жишээлбэл: охид, хөвгүүд гэсэн үгнийхээ оронд "чернилэн ягаан оцон шувууд" гэж ашиглаж болно.
9
Тэврэлт, гар барилт гэж байхгүй
Калифорни хувийн орон зайд нэвтрэхийг хориглодог учир калифорнийн нэг сургууль тэврэлт, гар барилт зэргийг хориглосон аж.
10
Ялагч, ялагдагч гэж ялгахгүй
Их Британийн ихэнх сургуулиуд тэгш байдлыг эрхэмлэж тэмцээнд оролцогчдод ялагч, ялагдагч гэж ялгахгүйгээр шагнал өгдөг болжээ. Энэ арга хэмжээг авсны ачаар сурагчид ялагдлыг хүлээн зөвшөөрч, тэмцээнд оролцох дуртай болсон гэнэ.