1
Филиппинд хоёр жилийн дараа сурагчид хичээлдээ явж эхэллээ
Цар тахлын улмаас хамгийн урт хугацаагаар боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Филиппин улсын сурагчид өчигдрөөс хичээлдээ явж эхэллээ. Тус улсын сурагчид хоёр жил гаруй хугацааны туршид зайнаас хичээллэсэн юм. Тодруулбал, Филиппинийн сургуулиудын тал хувь нь танхимын хичээлийг COVID-19 халдварын тархалтын улмаас хаасан билээ. Урт хугацаанд үргэлжилсэн цахим хичээл нь тус улсын боловсролын салбарыг уналтад оруулсан гэж ажиглагчид шүүмжилж байгаа юм. Филиппинийн 10 хүртэлх насны 10 сурагч тутмын ес нь энгийн текстийг уншиж чадахгүй байна гэсэн судалгааг Дэлхийн банк өнгөрсөн жил гаргасан юм.
2
Сингапурт ижил хүйстний харилцааг хориглохоо болино
Сингапурт ижил хүйстний бэлгийн харилцааг хориглох хуулийг хүчингүй болгохоор болжээ. Ингэснээр тус хот улсад ижил хүйстний харилцааг хуулиар зөвшөөрөхөөр болж байна.
3
Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны удирдах албан тушаалтан асныг баривчилжээ
Токиогийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хорооны удирдах албан тушаалтны алба хашиж байсан Такахаши Харүюкиг авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Токиогийн прокурорууд мөн Токиогийн наадмыг ивээн тэтгэсэн “Aoki Holdings” компанитай холбоотой гурван хүнийг баривчилсан байна.
4
АНУ-ын дахин нэг төлөөлөгч Тайваньд айлчлав
АНУ-ын Индиана мужийн захирагч Эрик Холкомб Тайваньд айлчилж, Цай Ин Вэнтэй уулзлаа.
5
Киевт Оросын сүйрсэн танкуудаар парад хийж байна
Украины тусгаар тогтнолын өдөр наймдугаар сарын 24-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан Киев хотноо Оросын сүйрсэн танк, техник хэрэгслүүдээр парад хийж байна. Олон мянган хүн зам дагуу алхаж, хуягт тээврийн хэрэгслийн өмнө зургаа авхуулж байна.
Украины эрх баригчид баярын үеэр энгийн иргэдийг томоохон хотуудад цугларахгүй байхыг анхааруулжээ. Ерөнхийлөгч Зеленский бямба гарагт үг хэлэхдээ “Орос улс ямар нэгэн харгис зүйл хийхийг оролдож магадгүй” гэв. “Орос улс Украины ард түмнийг зовоохын тулд чадах бүхнээ хийнэ” гэж Ерөнхийлөгчийн ажлын албаны ахлах зөвлөх Михайло Подоляк хэллээ.
6
Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ
Вашингтон, Сөүлийн талууд Солонгосын хойгт онц байдал үүсэж болзошгүй гэж үзэн хамтарсан цэргийн сургуулилалтаа эхлүүллээ. Дадлага сургуулилалтыг есдүгээр сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөжээ.
7
Запорожье дахь цэргийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав
АНУ, Герман, Франц, Их Британийн удирдагчид Украины нөхцөл байдлын талаар утсаар ярилаа. Германы канцлер Олаф Шольц, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар Украинд үзүүлэх дэмжлэг урт хугацаанд үргэлжлэх болно гэдэг дээр санал нэгджээ.
8
Мьянмар улс Оросоос газрын тос импортолно
Цэргийн засаглалтай Мьянмар улс эрэлт, үнийн өсөлтийг бууруулахын тулд Оросын бензин, түлшийг импортлохоор төлөвлөж байна гэж Хунтагийн төлөөлөгч мэдэгдэв.
Мьянмар нь өнгөрсөн жил ардчилсан засгийн газраа түлхэн унагаж, цэргийн эргэлт хийснээр барууны хориг арга хэмжээнд орсон. Харин ОХУ нь Украиныг эзлэн түрэмгийлсэн. Дээрх хоёр орон найрсаг харилцаагаа хадгалахыг хичээж байна.
9
Япон улс Хятадын эрэгт хүрэх чадалтай пуужингаар зэвсэглэнэ
Япон улс Хятадын эсрэг довтолгооны чадавхаа нэмэгдүүлэхийн тулд алсын тусгалтай далавчит пуужингууд байрлуулахаар хэлэлцэж байна. Уг пуужингуудыг ихэвчлэн өмнөд Нансей арлуудын эргэн тойронд байрлуулснаар Хойд Солонгос болон Хятадын эрэг орчмын бүсэд хүрэх боломжтой гэж “Yomiuri” сонинд мэдээлжээ. Энэхүү алсын тусгалын пуужингууд нь 500-5000 км тусгалтай.
10
Ким Жон Ун Covid-19 туссан байх магадлалтай
Хойд Солонгос Covid-19-ийг ялснаа зарлахаас өмнөхөн өнгөрсөн долоодугаар сард Хятадаас нэг сая гаруй амны хаалт, 15,000 хос резинэн бээлий импортолсон болохыг Хятадын худалдааны тоо баримт харуулжээ. Пёньян өнгөрсөн долоо хоногт цар тахлыг ялснаа зарласан. Нийт 26 сая орчим хүн амтай тус улсад 4.77 сая хүн "халуурч" өвдсөн хүмүүсийн талаарх нарийвчилсан тоон мэдээллээ зогсоосон. Учир нь долоодугаар сарын 29-нөөс хойш өвчний тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.