Рестораны ажилтнууд үйлчлүүлэгчдээсээ хэрхэн өшөөгөө авдаг болохоо хуваалцжээ

Рестораны ажилтнууд үйлчлүүлэгчдээ уурлан хариугаа авах тохиолдол хэр их байдаг гэж та бодож байна? Танд ийм зүйл өмнө тохиолдож байв уу? Цаашдаа ийм зүйлд хүргэхгүйн тулд зөөгч нартайгаа найрсаг харьцах хэрэгтэй болох нь дээ. Ингээд үйлчлүүлэгчдээ хатуухан хариу барьсан тохиолдлуудтай танилцацгаая.

Рестораны ажилтнууд үйлчлүүлэгчдээсээ хэрхэн өшөөгөө авдаг болохоо хуваалцжээ

  • Нэгэн зочин хоолоо хоёр ч удаа буцаахад түүнд нь уурласан тогооч үйлчлүүлэгчээ зайрмагтай броунигаар дайлахаар шийджээ. Гэвч зайрмагийг гахайн өөхөөр орлуулахаар болсон байна. Бараг л ялгарахааргүй байхаар өөхөө хийсэн бөгөөд гал тогооны хэсэг хоолны танхимаас шилээр тусгаарлагдсан байсан тул үйлчлүүлэгч мэдэлгүй гахайн өөхийг амссан аж. Үүнээс болж тус тогооч ажлаасаа халагджээ.

  • Өөр нэгэн газар зөөгч ходоодыг нь эвгүйцүүлнэ гэж бодон уух зүйлд нь нүдний дусаалга хийж байжээ. Тус зөөгч үүнийгээ өөр зөөгчдөд "гайхуулахаар" шийдсэн байна. Явсаар тус явдал менежерийн чихэнд хүрч, зөөгч ажлаасаа халагдаж байжээ.

  • Ааш муут үйлчлүүлэгчээсээ өшөөгөө авахын тулд уух зүйлд нь лизергид (LSD) мансууруулах бодис нэмсэн тохиолдол ч мөн гарч байжээ.

  • Тогооч нь албаар стейкийг газарт унаган сэгсрээд, үйлчлүүлэгчид явуулж байсан байна.

  • Үйлчлүүлэгч хоолыг хэд хэдэн удаа халаалгахаар буцаахад зөөгч нь хоолны брокколиг долоосон байна.

  • Тогоочоор ажиллаж байсан залууг нэгэн залуу зоджээ. Хэд хоногийн дараа зодуулсан залуугийн ажилладаг ресторанд өнөөх залуу найзуудтайгаа орж ирсэн бөгөөд тогооч шөлөнд нь нусаа нийж, 2-р хоолыг шал руу шидэн үсээр дүүрэн хоол хийж өгсөн байна.

  • Бас нэгэн ааш муутай үйлчлүүлэгчээс залхсан зөөгч захиалсан пастаны бяслагт модны хачиг хийсэн бөгөөд эмэгтэйг хоолоо идэж дуусгахыг харан суужээ.

  • Нэгэн хорон кассчин бяслаг авсан үйлчлүүлэгчдийн бяслагийг хамгийн доор нь тавьж, бяцрахыг нь хардаг ажээ.

  • Пиццаны газрын ажилчид ч мөн таагүй үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар тэмцэх аргаа олжээ. Нэг зөөгч маш их хэмжээний халуун чинжүүг дээр нь асгаад, зайдсаараа далдаж өшөөгөө авч байсан байна.

Мэдээжийн хэрэг ингэж зүй бусаар үйлчлүүлэгчдээ хандах нь сайхан зүйл биш. Иймд таныг ажлаа хийж байхад хэн нэгэн хүндэтгэлгүй харьцвал та зохих газарт нь гомдол гаргаж аливааг илүү зөв замаар шийдвэрлэхийг хичээгээрэй. Мэдээж үйлчилгээний ажилтан ч гэсэн бидэнтэй адил хүн тул үйлчлүүлэгч та тэднийг хүндлэн зөв зохистой харьцахыг зөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()