Нэр хүндтэй Холливудын жүжигчдийн тоглосон "ичмээр" муу кинонууд

Жүжигчид хэдий алдар нэрд хүрсэн байлаа ч тоглосон кино бүр нь амжилтад хүрнэ гэж байдаггүй. Тэд дөнгөж урлагийн ертөнцөд хөл тавих үедээ, гэрээний шаардлагаар эсвэл зүгээр уйдсандаа хэний ч санаанд оромгүй этгээд бүтээлд тоглох тохиолдол бий. Тиймээс та бүхэнд тэдгээр жүжигчдийн талаар сонирхуулъя. 

Нэр хүндтэй Холливудын жүжигчдийн тоглосон "ичмээр" муу кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хелен Миррен (Helen Mirren) - "Caligula"

Хелен Миррен хэдий нас өндөр болсон ч өнөөг хүртэл олон шүтэн бишрэгчтэй хэвээр байна. Хелен өөрийн амжилттай карьерын ачаар хүссэн кинондоо тоглож чаддаг болсон юм.

Хелен Миррен (Helen Mirren) - "Caligula"

Гэвч тэрээр үргэлж амжилттай жүжигчин байсангүй. 1979 оны "Caligula" киноны жишээнээс үүнийг бүрэн ойлгох боломжтой. Энэ киноны талаар үзэгчдийн мэдэх ёстой зүйл бол насанд хүрэгчдийн "Пентхаус" сэтгүүлийн үүсгэн байгуулагч продюсеруудын нэгээр томилогдсон явдал юм. Кинонд Питер О'Түүл, Жон Жиелгүүд, Малколм МакДовелл, Хелен зэрэг жүжигчдээс эхлээд гайхалтай уран бүтээлчид оролцсон.

Зохиолыг алдарт Гор Видал боловсруулсан боловч бараг насанд хүрэгчдэд зориулсан гэмээр хэсгүүдийг продюсерын саналаар нэмсэн тул үнэхээр хэн ч ойлгохын аргагүй этгээд сонин бүтээл болжээ. Ромын галзуу хаан Калигулагийн тухай уг кино өнөөдрийг хүртэл этгээд байдлаараа үзэгчдийг татсаар байгаа юм. 

2 Жорж Клуни (George Clooney) -"The Return of the Killer Tomatoes"

Жорж Клуни Холливудад дөнгөж ирээд олны танил болох гэж чармайж байсан жүжигчдийн нэгэн адил байв. Тэрээр "The Facts of Life", "Roseanne" зэрэг кинонуудад янз бүрийн жижиг дүрд тоглосон. Тэр үеийн хамгийн их олны анхаарал татсан бүтээл бол 1988 оны "The Return of the Killer Tomatoes" буюу "Алуурчин улаан лоолиуд эргэж ирсэн нь" кино бөгөөд маш цөөн хүнд таалагдсан байна. 

Жорж Клуни (George Clooney) -"The Return of the Killer Tomatoes"

Алуурчин улаан лооль хэмээх цуврал ерөнхийдөө маш бага зардлаар бүтсэн байдаг. Гэхдээ ийм кинонуудын ачаар Клуни өдгөө дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болж чадсан билээ.

3 Марлон Брандо (Marlon Brando) - "Dr. Moreau Island"

Марлон Брандо эхнээсээ л бусадтай нийцдэггүй их зантай нэгэн байсан гэдгээрээ алдартай. Гэсэн хэдий ч Марлон өнөөгийн хамгийн агуу жүжигчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс түүнийг Доктор Мораугийн арал хэмээх үнэхээр хүн үзэхийн аргагүй муу кинонд тоглосон гэдэгт итгэх хүмүүс ховор биз.

Марлон Брандо (Marlon Brando) - "Dr. Moreau Island"

Энэхүү киноны бодит зохиол дээр хүн, амьтныг нийлүүлж шинэ төрлийн биет гаргаж авдаг эрдэмтний тухай өгүүлдэг боловч кино баргийн хүн ойлгохооргүй зүйлсээр дүүрэн гэдгээрээ зохиолоосоо ялгаатай болжээ. Энэхүү бүтээл Алтан бөөрөлзгөнийн 6 шагнал хүртсэн нь тааруу бүтээл гэгдэх шалтгаан болж байжээ. Брандо өөрөө "Хамгийн муу туслах дүр" цолыг хүртсэн байдаг.

4 Том Хэнкс (Tom Hanks) -"Bonfire of Vanity"

Том Хэнкс анх инээдмийн жүжигчнээр олонд танигдсан учраас драмын кино ертөнцөд нэвтрэхийг хичээх болсон байна. Үүний тулд тэрээр Том Вулфын 1990 оны зохиол "Bonfire of Vanity" номоос сэдэвлэн бүтээсэн кинонд тоглохоор шийджээ. Энэхүү кино арьс өнгөний үзэл, сайн муугийн ялгаа зэрэг зүйлсийн тухай тун ээдрээтэй түүхийг өгүүлдэг байна.

Том Хэнкс (Tom Hanks) -"Bonfire of Vanity"

Харамсалтай нь найруулагч эх зохиолыг бүрэн гүйцэт задалж чадаагүй учраас энэхүү кино драм гэхээс илүү савангийн дуурьтай төстэй болсон. Иймээс гунигтай биш харин ч илүү инээдтэй байсан гэж шүүмжлэгч нар дүгнэсэн байдаг. Мөн Том Хэнксийн жүжиглэлтийг инээдмийн киноны баатартай хүртэл зүйрлэсэн юм.

5 Энтомни Хопкинс (Anthony Hopkins) - "Immortality Corporation"

Хопкинс нэгэн цагт Англид маш их хүндлэл хүлээсэн жүжигчин байсан боловч Америкийн кино урлагт төдийлөн нэр хүндтэй байсангүй. Дараа нь мэдээж "Silence of the lambs" кино гарч, бүх зүйл өөрчлөгдсөн. Гэнэт тэрээр дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болж, үзэгчид болон шүүмжлэгчдийн урмын үгийг хүртэх болсон билээ.

Энтомни Хопкинс (Anthony Hopkins) - "Immortality Corporation"

Гэсэн хэдий ч тэрээр Ганнибал Лекторын дүрээр "Оскар" авахаасаа нэг жилийн өмнө "Immortality Corporation" кинонд тоглохоор шийдэж байсан аж. Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр 2009 оны ирээдүйн тухай өгүүлсэн бөгөөд цаг хугацааны аялал бодит болж, бүх баячууд мөнх амьдралын эрэлд гарч байгаа талаар өгүүлдэг. Хопкинс мэдээж хорон муу санаатны дүрийг бүтээжээ. Нээлтийн дараа уг кино шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ авсан боловч Шилдэг зөгнөлт, Шилдэг хувцас, туслах дүрийн гурван номинацид нэр дэвшсэн байна.

6 Бен Кингсли - "The Love Guru"

Ямар ч үндэстний дүрийг бүтээж чаддагаараа олны хүндлэлийг хүлээсэн жүжигчин Бен Кингсли нэгэн цагт шилдэг комедиан, найруулагчдын тоонд орж байсан Майк Майерсийн ид нэр хүндтэй байхдаа хийсэн "The Love Guru" хэмээх кинонд тогложээ. 

Гэтэл тэр жил Махатма Гандигийн дүрээрээ Оскарын шагнал хүртээд байсан Бен Кингсли тэр даруй "The Love Guru" киногоор хамгийн муу бүтээлүүдэд өгдөг "Алтан бөөрөлзгөнө" шагналд нэр дэвших нь тэр. Зөвхөн Бен ч биш Жастин Тимберлэйк, Жессика Альба нарыг тоглуулсан тус кино "Алтан бөөрөлзгөнө"-өөс хамгийн муу кино, хамгийн муу жүжигчид гэсэн шагналуудыг хүртжээ.

Бен Кингсли - "The Love Guru"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()