Нээх ганган охин Австрали яваад Монголдоо буцаад ирэхдээ...

2022-08-16, 12:08
5,684
Нээх ганган охин Австрали яваад Монголдоо буцаад ирэхдээ...

Нээх ганган охин Австрали яваад Монголдоо буцаад ирэхдээ эго, чамирхал, дэмий мөнгө зарцуулалт гээд өөрт хэрэггүй бүхнээ орхиод ирж билээ. Гадаад явж юм үзэж нүд тайлна гэдэг нь угтаа нээх юм хараад үзээд байхдаа биш өөрийн байгаа хайрцагнаасаа гарч, бусад соёл иргэншил, үзэл бодол, аж амьдралтай танилцах нь гол байсан юм байна лээшд. Монголоос явахдаа бүх чемоданаараа дүүрэн хувцас, гутал, цүнх чихээд л онгоцны кг-аа хэтрүүлээд, 10 кг цүнх ачааны мөнгө ч төлөх чадваргүйн байж тэрийгээ гар ачаандаа нуруундаа үүрээд очиж байж билээ. Монголд байхдаа өдөр бүр хувцасныхаа өнгийг бодож, хумсаа тааруулж будаад, аксессуар тааруулж өмсөөд л, өдөрт 2 удаа усанд ордог, ганган завтай оюутан байжээ. Австралид очоод би өөрөөсөө ичих шиг болсоон. Би тэнд бараг хамгийн ядуу нь юм байж нүүр амаа өдөр бүр будаад нэг л их ганган амьтан. Яг яах гэж байгаан? За тэгээд эхний сарын цахилгааны төлбөр хараад шууд шок. Усанд их ороод, их хувцас угаагаад, хоол хийж идээд л байсан чинь сарын 1400$.

Шууд дараа сараас нь 5 минутад усанд орж сурсан. Мөн усанд орж байхдаа гялс норгочхоод усаа хаагаад үс биеэ савандчихаад гялс зайлаад л болоо. Болж л байгаа байхгүй юу. Өмнө дуу аялаад 20-30 мин зогсдог байж. Нэг удаадаа хоолоо хийхдээ аль болох бүтэн өдрийнхөө хоолыг хийхийг хичээдэг болсон. Будаа агшаах гэж байгаа бол ахиухан 2-3 хоолныхыг нэг дор гэх мэтчилэн. За тэгээд нэг сарын дараа нөгөө олон арьсан цүнх, гутлууд, бүснүүд гэх мэтчилэн бүх олон аксессуарууд бүгд хөгц болчихсон. Эхлээд хөгцийг нь цэвэрлэж сууснаа шууд зэвүү хүрээд заавал ийм олон юм өөртөө хурааж цагаа ингэж үрж суугаадаа дургүй хүрсээн. Чийгтэй халуун оронд юм хөгцөрчихдөг. Тэгээд л хажуу хөршүүдээ анзаарсан. Тэдэнд хувцас гэж ачаа бараг байхгүй. Намайг амьдардаг байхад Австралид лав бүх эмэгтэйчүүд хар ретуз, дээгүүрээ майк, тэгээд доогуураа эрхий хурууны завсраар ордог резинэн тавчиг өмсдөг байсан. Тэгээд л болоо. Өөр тэдэнд нээх их юм байхгүй. Нүүрээ ч бараг буддаггүй, хөнгөн нарны тос түрхлээ, foundation хальт түрхвэл их юм. Үнэхээр ямар хөнгөн сайхан амьдарч байна аа. Тэгээд л би өөрийнхөө заваан их эд хогшлыг хараад ой гутсан. Хэтийдсэн гоёл надад л лай болдог юм байна лээ.

Монголд байхдаа түцнээс элдэв ундаа, бохь, чихэр авч иддэг байснаа Австралид очоод шууд больсон. 1 кола 3$, бохь 3$, чихэр 3$ гээд байхаар ер нь шууд больж байгаан. Тийм санхүү ч байхгүй. За тэгээд автобус 10 удаа явах нь 15$. Ингэхээр шууд дугуй авч уная гэж бодсон. Манай сургууль 4 км орчим зайтай манай гэрээс. Тэгээд 50$-оор хуучин зэвэрсэн дугуй олж аваад шууд дугуйчин болсондоо. Алхалт бол найгүй. Анх удаагаа пүүзний ул цоолж үзсэн байдаг. Их алхахаар пүүзний ул элэгдээд цоордог юм байна лээшд. Юун такси макси. Таксинд 1 удаа суугаад 15 мин болоод 6км газар явсан чинь 60$. Улаан гэрлэн дээр зогсохоор мөнгө нь аймар хурдан гүйхийг нь яана. Хотын төвд зогсоол хэзээ ч олддоггүй, олдсон ч 15 мин л тавьж болно бас 5$-оор. Тэгэхээр чинь хүн алхдаг юм байгааздээ.

Австралиас ирээд найзуудтайгаа уулзсан чинь бүгд шок. Чи яг яацын, ямар гоё охин байлаа, одоо бүр нээх сонин нүүрээ ч будахгүй, юу өмсцийн нтр… Бүр л ганган хүн ирнэ гэж бодсон юм шиг байгаан. Гэхдээ миний Австралиас олсон хамгийн үнэт зүйлс юу байсан бэ гэхээр:

Нэгдүгээрт эгогоо хаячихсан. Хэн намайг юу гэж бодох бол гэдэг бодол. Анх оччихоод 2 залуу автобусанд үнсэлцээд байхаар нь гайхаж харсаар байгаад би 3-н буудал хэтрээд буугаад төөрчихсөн. Тэгээд буцаад уйлаад 1 цаг хэрээтэй алхаж байж сургуулиа олсон байдаг юм. Уйлаад явж байхдаа би хүний хэрэгт дурлаад эцсийн эцэст чи л өөрөө тэнэгтээд төөрөөд явж байна гэж бодсон хаха. Заримдаа автобусанд бикинитэй хүмүүс явж байна, хөл нүцгэн хотоор алхаж л байдаг, хүүхдүүд нь шороо идээд хөл нүцгэн дэлгүүр дотор гүйж л байдаг. Хэнд ер нь хамаа байна аа? Тэнд тэнэгтээд тэрийг нь гайхаж байгаа нь яг нөгөө манай азиуд л… Ер нь би л өөрөө өөртөө аз жаргалтай байвал тэр миний юу өмсөх, яах, яаж амьдрах ер нь хэнд хамаа байна аа?

Монголд нэг л их бусдаас санаа зовсон хүмүүс… Хүнд муугаа үзүүлэхгүй гээд л, баяр болгоноор өр зээл тавин тансаг тэмдэглэж, шинэ дээл хувцас, мөнгөн бүс, яаасан ийсэн даалин, тийм ч үнэт чулуун хөөрөг. Хүнд л гайхуулж байвал өөрт нь нүсэр санагдаж тэрэндээ түүртэх, ядрах хамаагүй. Үнэндээ Монголын цаг агаар дөрвөн улиралтай, асар их зардалтай газар. Энэ дөрвөн улиралд бүгдэд нь тохируулж гайхуулах юмсыг цуглуулна гэдэг бүр хар гай. Эдийн засгийн хувьд асар их зардалтай. Бүх асуудал өөрт, тархинд, айдсанд л байдаг юм байна лээ. Би тоохгүй бол тэгээд л болоо. Хүмүүс муу хэлбэл хэлж л байг л дээ. Үхсэннн миний тог, талхны мөнгийг тэд хуваалцаж байгаамуу?

Сашка Очбадрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()