1
Та хэт их давс хэрэглэдэг
Давсыг их хэмжээгээр хэрэглэх үед бие организм шингэнийг гадагшлуулахгүй барьдаг. Тиймээс та хэдэн өдөр дараалж давсархаг хүнсний бүтээгдэхүүн идсэн бол хурдан хугацаанд жин нэмэх боломжтой.
2
Та шинэ эм хэрэглэж эхэлсэн
Жин нэмэхэд хүргэдэг цөөнгүй эм бэлдмэл бий. Үүнд: Дааврын эм бэлдмэл, тайвшруулах эм бэлдмэл, зүрхний болон өвчин намдаах эм, зарим төрлийн харшлын эм зэрэг багтана. Аливаа эмийн бодисыг хэрэглэхийн өмнө сөрөг үр дагаврыг нь заавал уншаарай.
3
Та илүү их идэх эсвэл уух болсон
Энэ мэдээжийн зүйл мэт санагдаж байгаа биз. Гэхдээ яг ямар үед илүү илчлэг авч байгаагаа тооцоолоход хэцүү байдаг. Жишээлбэл: Шинэ худалдаж авсан аяганд тань өмнөхөөсөө илүү их хоол ордог байж болно. Үүнээс гадна согтууруулах ундаа маш их илчлэгтэй байдаг шүү.
4
Та саяхан жин хассан
Жин хасаад эргэж таргалдаггүй байсан бол хэчнээн таатай билээ. Гэвч бүх зүйл эсрэгээрээ болдог. Таны биеийн жинг биеийн өөхөн давхарга хянаж байдаг учир бүхий л боломжоороо таны жин хасах үйл явцад саад учруулах болно. Өөрөөр хэлбэл, та богино хугацаанд жин хаясан бол төдий чинээ хурдан жин нэмэх боломжтой байдаг ажээ.
5
Та хөдөлгөөн багатай
Хөдөлгөөнөө бага зэрэг хязгаарлахад биеийн жинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Жишээлбэл: Өмнө нь та ажилдаа алхаж явдаг байсан бол одоо жолооны ард сууснаар таны жин нэмэгдээд байна уу? Эсвэл өмнө та хүндийн өргөлтөөр хичээллэж харин одоо ямар нэг шалтгаанаар больсон уу? Хүндийн хүчний дасгалаа өөр дасгалаар солиход л энэ бүхэн жин нэмэхэд хүргэнэ.
6
Та дотоод шүүрлийн асуудалтай
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн хийсэн судалгаанаас харахад насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь бамбайн булчирхайн асуудалтай байдаг гэнэ. Хэдийгээр энэ нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд тохиолддог ч зарим эрэгтэйчүүд мөн өвчилдөг байна. Бамбайн булчирхайн асуудалтай эрэгтэй маш амархан жин нэмдэг.
Жин нэмэхээс гадна танд ядрах, сульдах, толгой өвдөх, бухимдах шинж тэмдгүүд илэрнэ. Энэ тохиолдолд та дотоод шүүрлийн эмчид хандаарай. Та цусны шинжилгээ өгөхөөс гадна, бамбай булчирхайгаа ЭХО-д харуулах нь үр дүнтэй болов уу.