Сүхбаатар аймгийн Ганга нууранд болдог хунгийн чуулганд битгий яваач ээ, хүмүүсээ...

2022-08-11, 11:40
4,595
Сүхбаатар аймгийн Ганга нууранд болдог хунгийн чуулганд битгий яваач ээ, хүмүүсээ...

За одоо ахиад л бичье даа... Сүхбаатар аймгийн Ганга нууранд болдог хунгийн чуулганд битгий яваач ээ хүмүүсээ. Нүүдлийн шувуудын хувьд манай оронд ирж зусаж үржээд сэрүү орохоор дулаан орныг бараадан нүүнээ. Тэр нүүдлээс өмнө сүрэглэн, явах бэлтгэлээ базаана. Та нар ч гэсэн аяллын баг бүрдүүлдэг шиг. Тэгээд биесээ бэлдэнэ ээ, энэ зуны ангаахайнууд бас хамт явна. Хоол хүнс, хүч тамир гээд бүгдийг нөөцөлж аваад эндээс хятад, солонгос зарим нь тэрнээс ч хол нүүдэг юм аа. Тэр урт, хүнд хэцүү аялалд тухтай бэлтгэх боломж олгохгүй хүмүүс очиж үргээгээд байхаар наад шувууд чинь нүүдлийн замдаа асар ихээр хорогдоно.

Дээрээс нь Сүхбаатар аймаг ганга нуур орчим нь өөрөө маш эмзэг хөрстэй газар юм аа. Тэр олон машин, хүний хөл хөдөлгөөнийг чинь даахгүй ээ. Булаг шанд нь ширгээд өвс ногоо нь үхээд дууслаа. Та нарт хунгийн чуулган үзлээ гээд амьдралд чинь огтоосоо аз тохиож, баяжихгүй учраас зүгээр больчих оо. Ядаж энэ хэдэн ЭКО МЭКО, Байгальд ээлтэй мээлтэй гэсэн уриатай хэдэн компани нь тийшээ битгий аялал зохион байгуулаач дээ...

Билли Сэ Бийт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()