Түүхэнд бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай нисдэг төхөөрөмжүүд

Санаанд оромгүй загварын шийдлүүд нь дэлхий ертөнцийг гайхширалд оруулж, түүхэнд тэмдэглэгдэн үлддэг билээ. Тэгвэл энэхүү санаанд оромгүй шийдлүүд барилга, архитектур, ахуйн бараа, автомашин төдийгүй нисдэг төхөөрөмжүүд дээр хүртэл хэрэгжсэн аж. Эдгээр нисдэг төхөөрөмжүүдийг зүгээр л ямар нэгэн кино зураг авалтад зориулж бүтээсэн мэт харагдана. Ингээд түүхэнд бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай нисдэг төхөөрөмжүүдтэй танилцацгаая.

Түүхэнд бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай нисдэг төхөөрөмжүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Caproni 60 - туршилтын нисдэг завь

Энэхүү нисдэг завь нь хоёр удаа ойрын нислэг хийсэн байна. 1921 оны 3-р сарын 2-нд 80км\цаг  хүртэл хурдалж, уснаас дээш хөндийрч чадсан аж. Харин 2 дахь нислэгээ хоёр хоногийн дараа 100км\цагийн хурдтай хийсэн боловч өргөлтийн жингээ алдаж, ус руу унажээ. Азаар нисгэгч нь гэмтээгүй.

Caproni 60 - туршилтын нисдэг завь

Stipa-Caproni — италийн туршилтын онгоц

Торх хэлбэртэй энэхүү онгоцыг 1932 онд бүтээжээ.  Өндөрт сайн ажиллаж, чимээ шуугиан багатай, тэнцвэртэй байсан нь нислэг хийхэд ихээхэн тохиромжтой байсан аж. Гэвч урд хэсэг нь хэтэрхий ил байсан учир уг онгоцны бүх давуу талыг үгүй хийсэн байна.

Stipa-Caproni — италийн туршилтын онгоц

Nemeth Parasol — дугуй далавчтай онгоц

Энэхүү хачирхалтай онгоцыг 1934 онд Майами хотын оюутнууд бүтээжээ.

Nemeth Parasol — дугуй далавчтай онгоц

Vought V-173 — «нисдэг блинчик»

Vought V-173 онгоц нь 1942 онд анхны нислэгээ хийсэн бөгөөд нийт 190 удаа тэнгэрт хөөрсөн байна.

Vought V-173 — «нисдэг блинчик»

Airbus A300-600ST «Белуга»

“Белуга” онгоц нь овор хэмжээ ихтэй ачааг тээвэрлэхэд зориулагдсан байна. Бүрэн хэмжээгээр нь ачааллахад 47 тонн жин хүрэх уг онгоц 750км\цагийн хурдтайгаар 1700км нисэж чадна. Харин ачааг дүүргэхгүй бол 5000км нисэх боломжтой.

Airbus A300-600ST «Белуга»

HZ-1 - нисдэг дугуйт онгоц

HZ-1 хөлөг онгоц 1955 онд анхны нислэгээ хийжээ. Уг онгоц дутагдал ихтэй, аюултай байсан учир энэхүү төслийг зогсоосон байна.

HZ-1 - нисдэг дугуйт онгоц

Avro Canada VZ-9 Avrocar — нисдэг диск

Нисдэг диск гэх энэхүү онгоц нь диск хэлбэртэй, босоогоороо хөөрч, газарддаг аж. Үүнийг 1959 онд америкийн цэргийн хүчний нууц ажиллагааны хүрээнд бүтээжээ.

Avro Canada VZ-9 Avrocar — нисдэг диск

Snecma C-450 — пуужин хэлбэртэй онгоц

Босоогоороо хөөрч, газарддаг уг пуужин хэлбэртэй онгоцыг Франц улсад зохион бүтээсэн байна. Анхны нислэгийг 1958 онд хийсэн боловч хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн учир төслийг хаасан аж.

Snecma C-450 — пуужин хэлбэртэй онгоц

Scaled Composites Model 281 Proteus

Холын аялал хийхэд тохиромжтой, цуваа далавчтай энэхүү онгоцыг харилцаа холбоонд хэрэглэх зорилготойгоор бүтээж байжээ.

Scaled Composites Model 281 Proteus

McDonnell XF-85 Goblin — тийрэлтэт онгоц

McDonnell XF-85 Goblin — тийрэлтэт онгоц

«Каспийн мангас»

Каспийн мангас онгоц хэмжээнийхээ хувьд бүгдийг гайхшралд автуулсан гэхэд болно. Түүний далавч – 44метр, урт -73,8 метр, жин нь – 380 тонн байсан бөгөөд хамгийн анхны нислэгээ 1985 онд хийсэн байна.

«Каспийн мангас»

X-13 Vertijet - сүүлээрээ хөөрдөг онгоц

Энэхүү хөлөг онгоцыг 1950 онд АНУ-ын ВВС-д зориулан бүтээжээ.

X-13 Vertijet - сүүлээрээ хөөрдөг онгоц

Northrop XB-35 – “нисдэг далавч”

Northrop XB-35 – “нисдэг далавч”

The Dornier Do 31 — онгоцны ертөнц дахь “пинокио”

Уг онгоцыг 1967 онд Холбооны Нэгдсэн Герман Улсын захиалгаар бүтээсэн байна.

The Dornier Do 31 — онгоцны ертөнц дахь “пинокио”

M2-F1 эсвэл «нисдэг ванн»

M2-F1 хачирхалтай хөлөг онгоц анхны нислэгээ 1963 онд хийжээ.

M2-F1 эсвэл «нисдэг ванн»

Northrop XP-79 – “нисдэг хонь”

 Нисгэгч кабиндаа хэвтэж байгаад онгоцоо жолоодох асуудалтай тулгарчээ. Хамгийн анхны нислэгийг 1944 онд хийсэн байна. Нисгэгч дахин энэ хүлгээр нисэх хүсэлтэй байх нь юу л бол.

Northrop XP-79 – “нисдэг хонь”

Lockheed Martin X-59 QueSST

Америкийн туршилтын энэхүү онгоц цагт 1510 км хүртэл хурдлах боломжтой хэт авианы давтамж бүхий онгоц юм.

Lockheed Martin X-59 QueSST

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()