Танканд дайруулсан ч амьд үлдэж чаддаг дэлхийн хамгийн хүчирхэг хорхой

Хойд Америкийн нутаг дэвсгэр дээр нэгэн хачирхалтай шавж оршдог байна. Бат бөх хуягт бүрхүүлтэй энэхүү шавжийн онцгой нэгэн чадвар нь өөрсдийн биеийн жингээс 39 мянга дахин илүү даралтыг тэсвэрлэх чадалтай гэнэ. Харьцуулан авч үзвэл нэг хүн дээр 45 ширхэгТ-34 танкийг тавихад юу ч болоогүй юм шиг босож явж байгаатай адил юм.

Танканд дайруулсан ч амьд үлдэж чаддаг дэлхийн хамгийн хүчирхэг хорхой

Phloeodes Diabolicus гэх энэ төрлийн шавж нь амьтдын ертөнцийн жинхэнэ терминатор гэнэ. Хүнд даацын автомашинаар дайраад өнгөрөхөд жишим ч үгүй гүйж байдаг ажээ.

Ийнхүү хүнд жинг даах чадвар нь ихэнхдээ нисдэггүй шавжид байдаг гэнэ. Тэд далавчгүй учраас энэ арга замаар л өөрийгөө аварч чаддаг байх нь. 

Харин ихэнх нисдэг шавжнууд Phloeodes diabolicus шавжны даадаг ачааны талыг ч даах чадваргүй байдаг болохыг тогтоосон байна. Бусад шавжнуудын хувьд 68 ньютон жинг даадаг бол Phloeodes diabolicus 149 ньютон жинг даадаг аж.

Микроскопын тусламжтайгаар уг шавжийг судалж үзэхэд түүний энэхүү хүч чадал давхар хуягтай нь холбоотой байжээ. Phloeodes diabolicus нь нисэж чаддаггүй учир түүний давхар хуяг бэхжиж, барзгар гадаргуутай болжээ.

Харин дотор хуяг нь арай уян хатан байдаг бөгөөд хүнд жингээр дарахад хугаралгүй, хавтгай болдог аж. Улмаар гаднаас ирэх даралтыг хөнгөвчилж, жигд хуваарилж өгдөг учир шавж амьд үлддэг байна.

Уг зарчим нь инженерүүдэд нүүрстөрөгч бүхий онгоцны хөдөлгүүрийг бэхлэх арга олоход тусалсан аж. Үүнээс гадна энэ арга замаар бэхэлгээ хийх нь даац сайтай болохыг баталсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()