Нэкстийн бүх салбар дэлгүүрүүдээр батарейны хаягдлыг хүлээн авч байна

Нэкст Групп ISO 14001:2015 олон улсын стандарт, Нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал батарейны хорт аюулыг олон нийтэд таниулах, буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв хэрэглээг таниулах зорилгоор Улаанбаатар хотын бүх салбар дэлгүүрүүд болон агуулах, оффисын үйлчилгээний хэсэгт “Хэрэглэсэн батарей хаях сав” -ыг байршуулан ажиллаж байна. 

Нэкстийн бүх салбар дэлгүүрүүдээр батарейны хаягдлыг хүлээн авч байна

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ханын цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн, сонсголын аппарат гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс жижигхэн хуруу зайгаар ажилладаг.

Хуруу зай байгаль орчин, хүний эрүүл мэндэд та бидний төсөөлж байснаас ч их хор хөнөөл учруулдаг бөгөөд найрлагад кадмий, хар тугалга, мөнгөн ус, лит зэрэг хортой металл ордог. Хар тугалганы хүчилтэй батарейг ашиглаж байгаа цагт бохирдлын хэмжээ нь бензинийхээс хэд дахин их байдаг гэсэн судалгаа байдаг ба БНХАУ-д уг батарейны хар тугалганы 44%-70% нь байгальд хаягддаг гэнэ.

‘’ Химийн хорт бодис агуулсан ганцхан ширхэг хуруу зай 1-4 метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулж бохирдуулдаг байна.’’

Ил задгай хаясан хуруу зай хэдхэн жилийн хугацаанд хөрсийг үхжүүлж, газар доорх амьд биетүүдийг хөнөөж 8000л ус, 4 м.кв хөрсийг бохирдуулдаг. Харин бохирдсон 1см хөрс нөхөн төлжихөд ойролцоогоор 1000 жил зарцуулагддаг байна.

Тиймээс ногоон ирээдүйг бүтээгч газрын хөрсөө хайрлаж амьдрах орчноо хамгаалцгаая.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.