1. Хөргөгчинд байгаа амттан, илүү зүйлсийг гаргах
Хэрвээ та хөргөгчдөө төрөл бүрийн амттан, чипс, жигнэмэг хадгалах дуртай бол эдгээр зүйлсийг худалдаж авахгүй байхыг зөвлөе. Магадгүй та найзыгаа ирэхэд, кино үзэхдээ иднэ гэж худалдаж авсан байж болох ч найзыг тань иртэл тухайн зүйлийг та хадгалах нь юу л бол.
2. Хооллох графиктай болох
Хоолны графиктай болох гэдэг нь заавал өдрийн 5 удаа хоолло гэсэн үг биш юм. Хэрвээ та өдөрт гурван удаа идээд л цадаж байвал 5 хооллох шаардлагагүй. Гол нь яг тодорхой тогтсон цаг гаргах нь зүйтэй. Ингэж чадвал хоолны хооронд ямар нэг зүйл идэх нь багасах болно.
3. Өөрөө хоолоо хий
11 мянган хүнд хийсэн судалгаанаас харахад сүүлийн үед долоо хоногт 5-аас дээш удаа гэрийн хоол иддэг хүмүүсийн тоо 28%-иар нэмэгдсэн бөгөөд долоо хоногт 3-аас багагүй удаа гадуур хоол иддэг хүмүүстэй харьцуулахад таргалалт 24%-иар буурсан гэнэ.
Үүнээс гадна гэртээ хоолоо хийх нь өөрийн хүссэн амтанд тохируулан хийх давуу талтай байдгийг бид мэднэ. Хүссэн хоолоо идэх үед дараа нь өөр зүйл идэх хүсэл төдийлөн төрдөггүй.
4. Хэт өлсөх хэрэггүй
Урд орой нь зайрмаг, жигнэмэг идсэн бол та маргааш нь заавал өлсөх ёстой гэсэн үг биш. Судлаачдын үзэж байгаагаар хэт их өлсөх нь хэдийгээр хурдан жин хасахад туслах ч эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хэт их өлссөний дараа юу ч хамаагүй идэх хүсэл төрдөг гэдгийг та мэдэх биз.
5. Ус уу
Заримдаа усны дутагдалд орох үед бид өлсөх мэдрэмжийг ихээр авдаг. Ингээд ам цангах мэдрэмжээ өлсөх мэдрэмжтэй андуурч хэтрүүлэн идэх нь бий. Үүнээс гадна усны дутагдалд орох нь таргалалтад хүргэж, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, эрч хүчгүй болгодог. Тиймээс өлсөх мэдрэмж төрөх үед эхний ээлжинд нэг аяга ус уугаад үзээрэй.
6. Тэжээллэг хоол хүнс хэрэглэ
Хоол идээд удаагүй байтал дахин өлсөх мэдрэмж төрөх нь таныг хангалттай тэжээллэг хоол идэж чадаагүй болохыг илэрхийлж байгаа юм. Тиймээс өглөө жигнэмэг идэхийн оронд самартай, бүхэл үртэй каш бэлдэж болно. Хэрвээ каш таалагдахгүй байвал өндөг, авокадо, шош хэрэглэх ч боломжтой. Энэ нь удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлж хэрэггүй зүйлс идэхээс сэргийлнэ.
7. Битгий уйд
Уйдсан үедээ бид хөргөгч рүү гүйх нь элбэг. Тиймээс энэ зуршлыг орхихын тулд зурагт үзэх, ном унших, удаан хугацааны турш холбогдоогүй байсан найзтайгаа утсаар ярих, зугаалах зэргээр уйдахгүй байх боломжтой. Энэ нь таны тогтмол идэх хүсэл бүхий сөрөг зуршлыг үгүй хийхэд бага ч болов тусална.
8. Согтууруулах ундааны хэрэглээг багасга
Та оройн хоол идэх үедээ хундага дарс эсвэл шар айраг уудаг уу? Стрессээ тайлахын тулд шар айраг, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэг үү? Хэдийгээр нэг шил шар айраг хор нөлөө үзүүлэхгүй ч таны хоол идэх хүслийг нэмэгдүүлнэ гэдгийг мартаж болохгүй.