“Perfume.Sucks Green”
“Perfume.Sucks Green” нь “Versus Narcosis” үнэртний нэг хувилбар юм. Гэхдээ энэ нь арабын брэндийг хуулбарласан гэсэн үг биш бөгөөд “Perfume.Sucks Green” английн брэнд аж. Зөөлөн кофе, манго, цитрусын төрлийн үнэр нь дахин давтагдашгүй тансаг үнэрийг танд мэдрүүлнэ. Харин Narcosis-ын хувьд дахин шинэчлэгдсэн хувилбар нь бага зэрэг сул үнэртэй болсон гэнэ.
“Thomas Kosmala No 4 Apres L'Amour”
Уг үнэртэн орчин үеийн үнэртнүүдийн хамгийн удаан тогтоцтой нь гэж хэлж болох бөгөөд хэд хоногийн турш танаас үнэртсээр л байх болно. Усанд орсон ч таны биеэс жүрж, нимбэг, заар, хув зэргийн хоршил арилахгүй гэдгийг санаарай.
“Apres L'Amour” нь “Baccarat Rouge”, “Tiziana Terenzi Kirke”, “Ganymede”-тэй нэг үед үйлдвэрлэгдэж байсан юм. “Baccarat Rouge”-ын хувьд өмнө нь үнэрээ маш удаан барьдаг байсан ч сүүлийн үед шинэчлэгдээд гурван цаг л үнэрээ хадгалдаг болжээ. Тиймээс хэрвээ танд хуучин “Baccarat Rouge” байгаа бол нандигнах хэрэгтэй шүү.
“Ormonde Jayne Montabaco”
“Escentric Molecules”-ын үнэрийг хэрвээ та мэдэж байгаа бол “Montabaco” яг л ижил үнэртэй. “Montabaco”-г мөн “Geza Schoen” брэнд үйлдвэрлэсэн. Уг үнэртний гол онцлог бүх найрлага нь хоорондоо төгс зохицсон учир аль нэг үнэр нь илүү үнэртэнэ гэж байхгүй. Хэрвээ та анхилуун, сэнгэнэсэн, цитрус, цэцгэн төрлийн үнэрт дуртай бол энэхүү сүрчиг танд яг тохирно. Болзоонд, оффист, зугаалга гээд хаашаа ч явахдаа хамаагүй түрхэж ардаа үнэрээ үлдээгээрэй.
“Marc-Antoine Barrois Ganymede”
“Ganymede” нь ерөнхийдөө зөөлөн төрлийн, ургамлын үнэрийг шингээсэн үнэртэн учир намрын улиралд түрхэхэд илүү тохиромжтой. Сэнгэнэсэн, чихэрлэг, жимслэг гээд ургамлын бүхий л төрлийн үнэрийг агуулсан уг үнэртэн үнийн хувьд ч багагүй өндөр өртөгтэй учир тансаг зэрэглэлийн сүрчгийн тоонд багтдаг.
Харин та ямар үнэртэнд дуртай вэ?