Бичнүүд яагаад асар их хүчтэй байдаг вэ?

Чарльз Дарвины хувьслын онол орчин үед ''мартагдаж'' хүн төрөлхтөн сул дорой байсан ч насан өндөр болтлоо амар тайван амьдрах боломжтой болсон. Гэтэл байгаль дээр эсрэгээрээ хүчтэй, хурдтай нь тэсэж үлддэг хэвээрээ. 

Бичнүүд яагаад асар их хүчтэй байдаг вэ?

Хүн төрөлхтөн өөрийгөө бүх амьд зүйлсийн хаан мэтээр үздэг боловч үнэн хэрэгтээ байгальд хүнээс илүү үзэсгэлэнтэй, хүчтэй, хурдан амьтад байдаг. Шимпанзе бич л гэхэд насанд хүрсэн эр хүнээс даруй 5-6 дахин хүчтэй байдаг. Тэгвэл бид эртний өвөг дээдэс болох сармагчнаас хэр их ялгаатай бол?

Хүн болон гориллыг биеийн жин, хүч, хурд зэрэг үзүүлэлтүүдээр нь харьцуулахад 8-10 дахин зөрүү гардаг. Горилл нь 170 см хүртэл өндөртэй, дунджаар 200 кг жинтэй бөгөөд 800 кг хүртэл ачааг даах чадвартай. Мэргэжлийн тамирчин байлаа ч гориллтой тулалдвал ялагдана.

Тэгвэл жижиг биетэй бичний хувьд яах бол? Жишээлбэл Орангутан 1.3 метрийн өндөр, 90 кг жинтэй хэдий ч маш их бяртай, чадалтай. Модны мөчир дамжин дүүлэн нисэж байдаг энэхүү бичний гарын булчин сайн хөгжсөн байдаг. Орангутан насанд хүрсэн эрэгтэй хүнээс 5-6 дахин илүү хүчтэй. 

Шимпанзегийн бие бялдар, хүч, чадал хүнтэй илүү ойролцоо. Нас бие гүйцсэн Шимпанзе 160 см өндөртэй, 70-80 кг жинтэй байдаг.

1924 онд эрдэмтэд динамометрийн тусламжтайгаар 74 кг жинтэй шимпанзегийн хүчийг тодорхойлсон бөгөөд тэд нэг гартаа 384 кг даах чадвартай байжээ. Гэтэл насанд хүрсэн эрэгтэй хүн нэг гартаа хамгийн ихдээ 91кг-ыг дааж чадна. 

Үүнээс гадна судалгаанд оролцсон бичнүүд дунд 60 кг жинтэй ч 571 кг-ыг өргөсөн чадварлаг бич хүртэл байсан гэнэ. 

Өөр нэгэн туршилтаар шимпанзе ямар ч хүндрэлгүйгээр 250 кг ачааг бүсэлхий хүртлээ өргөж байсан нь батлагджээ. Үүнээс харахад шимпанзе ч гэсэн хүнээс 5-6 дахин их хүчтэй болж байна. 

Тэдний булчингийн бүтэц хүнийхтэй төстэй хэрнээ яагаад ийм хүчтэй байна вэ? Хариулт нь маш энгийн. Учир нь сармагчны булчингийн ширхгийн 50 хувь нь хүнийхээс  илүү агшиж, сулардагтай холбоотой. Тэд өргөх, татах, хугалах, таслах тал дээр илүү хөгжсөн байдаг. Мөн тэд хүнээс илүү урт гартай.

Лоригоос бусад бүх бичний төрлүүд ийнхүү онцгой хүчтэй байдаг. Харин лори хэмээх лемурын төрлийн бичний хувьд хүнтэй ижил булчингийн бүтэцтэй. Хэдийгээр энэ төрлийн булчин төдийлөн хүнд зүйл өргөх чадваргүй байдаг ч илүү тэсвэртэй. Ийнхүү тэсвэртэй байдлаас нь хүнийг амьтны ертөнцийн хамгийн шилдэг марафонч хэмээн тодорхойлж болно.

Ингээд харахад хүн төрөлхтөн бичнээс хэд дахин сул дорой. Гаршуулсан бич эзнийхээ аминд хүрсэн явдал цөөнгүй гарч байсан гэдгийг санах нь зүйтэй. Мэдээж хүн бусад амьтдаас оюун ухаан, ухамсраараа илүү. Тиймээс амьтдын ая эвийг олж, хүнлэг энэрэнгүй байж чадах аваас хүмүүн заяаг олж төрсний хэрэг гарах буй за.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()