1
Цагаан батга
Цагаан батга нь үрэвсэлгүй төрөлдөө ордог бөгөөд ихэнхдээ цагаан толгойтой, хүрээ нь улаан туяатай байдаг. Зарим үед толгойноос нь үс гарч ирэх эсвэл арьс дотроо үс ургаснаас үүссэн байдаг.
Гарах шалтгаан: Цагаан батга тосны булчирхайд ялгарах тослог, агаар дахь шороо болон үхэжсэн арьс, арьсны нүх бөглөрөхөд гардаг.
2
Хар батга
Хар батга нь нааш товойн гарсан жижиг цэг шиг, үрэвсэлгүй батга. Ихэнхдээ толгой нь хар байдаг бөгөөд хүрээ нь ямар ч өнгөгүй харагддаг.
Гарах шалтгаан: Хар батга гэсэн нэртэй болохоороо илүү их бохирдолтой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Үнэн хэрэгтээ энэ батга арьсны нүх бөглөрч томорсныг илтгэдэг байна.
3
Идээт батга
Энэ нь арьсны гадаргуун доор үүссэн идээт батга. Гарсан хэсэг ихэнхдээ улаан ягаан өнгөтэй болж хавддаг. Гэвч өөр үрэвсэлт батгануудтай харьцуулахад толгойгүй байдаг.
Гарах шалтгаан:
- Арьсны үрэвсэл
- Улаан мэнгэ
- Үү үүсэх
- Экзем буюу толбот үлд
- Харшлын реакц
4
Гүн идээт батга
Энэ батга нь бусад төрлүүдээ бодоход хэмжээгээрээ том ба тойрог хэлбэртэй. Төв хэсэгтээ цагаан/шар идээтэй бөгөөд хүрээ нь улаан харагдах нь цагаан батганаас ялгарах шинж юм.
Гарах шалтгаан:
- Хоол болон хүрээлэн буй орчны харшил
- Хортой шавжид хазуулах
- Арьсны нүхийг үхэжсэн арьс болон тослог бөглөх
5
Гүвдрүүт батга
Өвчин орсон, хатуу, үрэвссэн батгыг гүвдрүү гэдэг. Энэ батга хүндэрвэл арьсны асуудал, сорви, хар толбо үүсгэх магадлалтай.
Гарах шалтгаан: Бөглөрсөн арьсны нүхнүүд арьсны гүнд байх нүүрний эд эсүүдийг гэмтээх үед гардаг.
6
Гүн үрэвсэлт батга
Гүвдрүүт батга үрэвсэхээрээ өвчин орж эхэлдэг. Бөөгнөрч гарсан батганууд гүвдрүүт батганаас илүү арьсны гүнд оршдог бөгөөд цагаан эсвэл улаан өнгөтэй том, зөөлөн товруу үүсгэдэг.
Гарах шалтгаан: Гүвдрүүт батга үрэвсэх үед гарна.