Бидний мэдэх зүйлс анх ямар харагддаг байсан бэ?

Өглөө босоод кофе чанагчаа асааж, угаалгын машиндаа хувцаснуудаа хийчхээд интернэтээс мэдээ унших гэх мэт бидний өдөр тутам хийдэг үйлдлүүд үргэлж ийм амар хялбар байсангүй. Бидний өнөөдрийн тав тухыг хангахын тулд зохион бүтээгчдийн нөр их хөдөлмөр, цаг хугацааны шалгарлыг даван туулж үргэлж шинэчлэгдэж хөгжсөөр ирсэн эд зүйлстэй танилцацгаая. 

Бидний мэдэх зүйлс анх ямар харагддаг байсан бэ?

1 Анхны вебсайт

20 жилийн өмнө өнөөгийн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг мянга мянган веб сайтын аль нь ч байхгүй байхад Тим Бөрнерс Ли нэртэй нэгэн эр анхны вебсайтыг бүтээжээ.

Анхны вебсайт

2 Анхны хиймэл эрхтэн

Дэлхийн хамгийн олон жилийн настай хиймэл эрхтэн нь Эртний Египетийн эзэмшил газраас олджээ. Хүний биеийн жингийн 40 хувь нь алхах болгонд хөлийн эрхий хуруунд ирдэг учир мод болон арьсаар хийсэн энэ ивээс нь хөлийн хурууг орлож байжээ. Үүнээс гадна биеийн энэ хэсэг Египетчүүдийн уламжлалт гутлыг зөв өмсөхөд хэрэгтэй байсан гэнэ.

Анхны хиймэл эрхтэн

3 Анхны шумбагч онгоц

Анхны шумбагч онгоцыг 1620 онд Английн хаан нэгдүгээр Жеймст зориулан Корнелиус Дрэббэл зохион бүтээжээ. Энэ төхөөрөмж нь сэлүүрдэж буй завины дүртэй байв. Шумбагч онгоц модон хүндрүүлэгчийн ачаар Тэймс голын түвшингээс доошоо 4 гаруй метр шумбаж чаджээ.

Анхны шумбагч онгоц

4 Дэлхийн анхны телескоп

1609 онд Галилео Галилейн бүтээсэн анхны телескоп энгийн линзээс бүтсэн бөгөөд гурав дахин томруулах чадвартай байжээ. Маш их өнгөний болон тойргийн гажилтууд үүссэн ч үүний тусламжтайгаар шинэ нээлтүүд хийгдсэн юм. Галилео телескопынхоо aчаар Бархасбадийн дагуулууд, сарны гадаргуу, сүүн замын олон оддыг, Сугар гарагийн мөчлөгүүд болон Санчир гарагийн бүслүүрийг олж нээсэн.

Дэлхийн анхны телескоп

5 Төмөр тавгаар хийсэн толь

Хамгийн анхны толинууд МЭӨ 1540-1296 оны Хүрэл зэвгийн үед бүтээгдсэн бөгөөд одоо үеийн толины ойлголттой нийцэхгүй ч, тусгал өгөх хэсэг нь өнгөлсөн төмөр тавгуудаас бүтжээ.

Төмөр тавгаар хийсэн толь

6 Анхны робот

1865 онд хоёр Америк хүн уурын роботыг бүтээжээ. Энэхүү роботыг Даниель Ламберт гэдэг. Тэрээр 226 кг жинтэй, 2 метр өндөр бөгөөд түүнийг зогсож чаддаг болгохын тулд тэргэнд холбосон харагдана. “Даниель” роботын маань цээжинд зуух байрлуулснаар түүнийг уураар ажилладаг болгожээ. Энэхүү уурын робот тэрэгний оронд морийг хөдөлгөх чадвартай гэж таамагласан учир тухайн үедээ уурын роботууд бүтээж морины оронд ашиглана гэж төлөвлөсөн ч талаар болсон юм.

Анхны робот

7 Дотоод шаталтын хөдөлгүүртэй анхны автобус

Хийгээр ажиллах дотоод шаталтын хөдөлгүүртэй энэ автобус 1894 онд Германд бүтээгдэж байжээ.

Дотоод шаталтын хөдөлгүүртэй анхны автобус

8 Волксвагены анхны лого

Сонирхолтой нь энэхүү логог анх Гитлер зурж байсан бөгөөд 1937-1939 он хүртэл үүнийг ашиглажээ.

Волксвагены анхны лого

9 Анхны машинтай Лего тоглоом, 1961

Өмнө нь модоор хийгддэг байсан энэ тоглоомууд хуванцарт шилжин 1947 онд анх хийгдэж байсан бөгөөд 1949 онд одоогийн бидний сайн мэдэх хоорондоо нийлдэг Легог бүтээжээ. Mашинтай дагалдан ирэх анхны иж бүрдлийг энэ зурагт харуулсан байна.

Анхны машинтай Лего тоглоом, 1961

10 Дэлхийн анхны видео тоглоом - “Bertie the Brain”-1950

Жосэф Кэйтс 1950 оны “Канадын Үндэсний Үзэсгэлэн”-д зориулан дэлхийн хамгийн анхны видео тоглоомыг бүтээжээ. 4х4 метрийн хэмжээтэй компьютер дээр тоглох энэ тоглоом хоёр долоо хоногийн дараа үзэсгэлэн дуусахад харамсалтайгаар аль хэдийн мартагдсан байна.

Дэлхийн анхны видео тоглоом - “Bertie the Brain”-1950

11 Гар утасны анхны туршилтын загвар

1973 оны дөрөвдүгээр сарын 3- нд зөөврийн утсаар анхны дуудлага хийгдсэн гэж үздэг. Motorola DynaTAC 8000X гар утас нэг кг байсан ба 35-40 минут яриад 10 цаг цэнэглэдэг тохиргоотой хийгджээ. Утсыг бүтээхэд 15 жил орж, 100 сая доллар зарцуулагдсан байна.

Гар утасны анхны туршилтын загвар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()