Цэвэршүүлсэн ургамлын тос яагаад аюултай байдаг вэ?

Хамгийн алдартай ургамлын тосны төрөл нь цэвэршүүлсэн ургамлын тос гэдгийг бид бүгд мэднэ. Сурталчилгаагаар энэхүү тосыг өнгөгүй, амтгүй, үнэргүй хэмээн давуу талыг нь сурталчилдаг хэдий ч хүний биед ямар ч тэжээллэг чанаргүй гэдгийг огт хэлдэггүй. Тэгвэл цэвэршүүлсэн (refined, рафинированное) ургамлын тос бидний биед ямар хор хөнөөл авчирдаг юм бол?

Цэвэршүүлсэн ургамлын тос яагаад аюултай байдаг вэ?

Ургамлын тосыг үр шахалтын тусламжтайгаар гаргаж авдаг боловч цэвэршүүлсэн ургамлын тосонд энэ арга хамаарахгүй бөгөөд хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг үл харгалзсан технологиор гаргаж авдаг байна.

Цэвэршүүлсэн ургамлын тос гаргаж авах үйлдвэр бараг л химийн лаборатори гэсэн үг. Жижиглэсэн үрийг тусгай саванд хийж, гексан хэмээх түлштэй ойролцоо химийн бодисыг дээрээс нь нэмдэг байна. Энэхүү бодисын нөлөөллөөр наранцэцгийн үр тос ялгаруулдаг бөгөөд энэ нь шахах уламжлалт аргаас хэд дахин их тос гарахад тусалдаг аж.

Үүний дараа ургамлын тосыг уурын тусламжтайгаар цэвэрлэдэг хэдий ч гексан бодис гүйцэд арилдаггүй. Өнгөгүй болгохын ургамлын тосон дээр кизельгуру буюу уулын хөрсийг гурил мэтээр нунтаглаж хийсэн шороог нэмдэг.

Ийнхүү олон тооны техник, химийн урвалд орсон ургамлын тосонд бидний биед хэрэгтэй тэжээллэг бодис бараг үлдэхгүй. Энэ аргаар боловсруулсны дараа уг тосны 25% нь транс тос болдог аж. Химийн бодисын нөлөөнд автсан молекулууд өөрийн шинж чанарыг өөрчилдөг байна.

Ингээд үлдсэн 75% нь бидний эрүүл мэндэд тустай юу гэвэл бас л үгүй. Бүтээгдэхүүнийг савлахын өмнө үйлдвэрийн зооринд хадгалж, дараа нь дэлгүүрийн лангуун дээр удаан хугацааны туршид хадгалагдах энэ явцад транс тосны хэмжээ нэмэгдсээр л байдаг.

Цэвэршүүлсэн ургамлын тос энэ байдлаар хэрэглэгчдийн гар дээр хүрдэг байна.

Хамгийн таагүй зүйл нь ургамлын тос хайруулын тавган дээр дусаах үед эхэлнэ. Транс тос халсны дараа хавдар болон бусад ноцтой өвчин үүсэх бодис болж задарна. Тогтмол энэ төрлийн тосыг хэрэглэх нь бие организмд бохир  хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж, биеийн эд эсийг гэмтээдэг аж.

Хамгийн сайн гэх цэвэршүүлсэн ургамлын тос нь дааврын өөрчлөлт, элэг, цөсний өвчин, зүрхний өвчлөлд хүргэдэг боловч энэ талаар нэг ч сурталчилгаанд дурдахгүй нь мэдээж. Учир нь химийн аргаар боловсруулсан ургамлын тос уламжлалт аргаар боловсруулсан ургамлын тосноос илүү ашиг авчирдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()