Хүссэн газраа яг л бариста мэт олон төрлийн амтат кофе бэлтгэх жорууд

Кофены амт нутаг орон бүрээсээ шалтгаалан өөр байдаг. Учир нь тухайн орны газар зүйн байршлаас шалтгаалан агаар, хөрс, ус, нар, салхи, чийг өөрчлөгдөж байгаа. Гэвч кофе бол 5 мэдрэхүйн нэг болох амтлах мэдрэхүйгээр мэдрэгдэж таашаагддаг зүйл.

Хүссэн газраа яг л бариста мэт олон төрлийн амтат кофе бэлтгэх жорууд

Тэгэхээр ямар кофе амттай байх нь таны тархины амтлах мэдрэхүйн хэсэг аль нутаг, орны кофег амттай гэж хүлээж авч байгаагаас л шалтгаална. Харин ямар кофег таалах эсэхээ олон төрлийн кофег ууж үзэж байж л мэдэх боломжтой.

Кофег хэзээ уух вэ?

Кофе болон бусад сэргээгч ундаанд агуулагдаж байдаг кафен таныг унтах үед тархинд ялгарч амралт, тайвшралт бий болгодог аденосин гэх нейротрансмиттерыг блоклох замаар таныг унтуулахгүй байж чаддаг. Гэвч кафен бидний нойрыг хүргэж, ядрах мэдрэмжийг төрүүлдэг мелатонин гэх гормонд нөлөөлдөггүй тул бид кофе уусан ч ядарсан нойр хүрсэн мэдрэмжтэй мөртлөө, унтаж чадахгүй, унтсан ч сайн амарч чадахгүй байдалд ордог. Тиймээс кофе болон бусад сэргээгч ундааг оройн 4 эсвэл 5 цагаас хойш уухгүй байхыг ихэнх кофе судлаач нар зөвлөдөг. Харин нойр судлаачдын сүүлийн үед зөвлөж байгаагаар өдрийн 12 цагаас хойш кофе уухгүй байхыг зөвлөж байна.

Кофег хэзээ уух вэ?

Хууралтын зэрэг

Light буюу зөөлөн, сул хууралттай кофенд кафены хэмжээ хамгийн ихээр агуулагдаж байдаг бол хууралт хар болох тусам кафены агууламж багасаж байдаг. Учир нь кофег хуурч, нэг ёсондоо шатаах тусам кофе үрийн дотор агуулагдах шим тэжээлүүд устаж байдаг гэсэн үг.

Хууралтын зэрэг

Кофе үрийн бутлалтын хэмжээ

Ямар ч аргаар кофег чанахад бутлалтын хэмжээ нарийн байх тусам кофенд агуулагдах кафены хэмжээг нэмэгдүүлнэ. Учир нь кофе ширхэг нарийн байх тусам хоорондын зай багасаж, тэр хэмжээгээр ус гүйх хугацаа багасаж, ус болон кофены контакт хугацаа ихэсдэг.

Та яг л бариста шиг амттай кофег гэртээ ч бэлтгэн уухыг хүсэж байна уу? Тэгвэл бид танд заавал мэдэх ёстой кофены орц найрлагыг зургийн хамтаар танилцуулж байна.

Кофе үрийн бутлалтын хэмжээ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.