2000-аад оны үед америкийн гэрэл зурагчин, зоригт Брюс Гилден ээлжит зураг авалтаараа Уралыг зорьсон байна. Тэрээр ихэнхдээ “гудамжны гэрэл зураг” дардаг гэдгээрээ алдартай. Ингээд авьяаслаг гэрэл зурагчин залуугийн бүтээлүүдтэй танилцацгаая.
Гэрэл зурагчин хэд хоногийн турш гэмт хэрэгтэн, хар тамхичин ерөнхийдөө “дампуурсан” хүмүүстэй цуг амьдарсан байна.
“Оросууд ухаантай ч бас их осолтой. Зарим нь цус ойртолтын үр дүнд үүссэн мэт харагдана. Гэхдээ тэд гэрэл зураг авхуулахаас татгалзаагүй” хэмээн Брюс хэлжээ.
Зураг авалтын үеэр Гилден шинэ найзуудынхаа итгэлийг олж авахын тулд архи болон мах худалдан авч өгсөн гэнэ.
Гэрэл зургийн гол баатар нь “Кабан-үхэр” хочтой Сергей Половцев болон түүний нөхөд байсан юм.
Брюс өөрийн гэрэл зургийн цувралыг “Сергейтей хамт өнгөрүүлсэн аялал” хэмээн нэрлэсэн байна.
Брюсийн хэлж байгаагаар “Сергей нүцгэн гараараа хүнийг тасдаж чадах ч тэр бол сайн хүн” гэжээ.
Түүний хөл дээр байгаа муур нь “Шоронгийн үндсэн оршин суугч” гэсэн утгатай аж.
Хамгийн сүүлд тэр ээжийгээ хамгаалж, шоронд орсон. Тэрээр хохирогчийг ноцтой гэмтээсэн байна.
“Би өмнө 100 хувь хулиган байсан. Харин одоо үгүй. Би одоо илүү ухаантай болсон. Учир нь би дахин шоронд орохыг хүсэхгүй байна” хэмээн Сергей хэлжээ. Одоо тэрээр “бизнесмэн” болсон бөгөөд Тажикастанаас ирсэн "хар тамхи"-тай ачааг хэрхэн тээвэрлэх, эзэнд нь хүргэх зэрэг асуудлыг шийдвэрлэж байгаа.
Гэрэл зургийн бүх дүрүүд архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн эргэн тойронд амьдардаг. Тэд “хэдий чинээ эрт шоронд орно төдий чинээ эрт суллагдана” гэсэн зарчмыг баримталдаг байна.
“Би муу залууст дуртай. Миний аав “хулиган” байсан бөгөөд надад энэ төрлийн хүмүүс үргэлж таалагддаг байсан” гэж Брюс хэлжээ.
Юрий Потапенко одоо 56 настай ч 30 жилийг нь шоронд өнгөрүүлсэн байна. Гэхдээ тэрээр засарч Екатеринбургийн шоронгоос суллагдсан хүмүүст туслах сайн дурын байгууллагад ажиллах болсон.
“Гэмт хэрэгтнүүдийг шүүх эрх надад байхгүй. Заримдаа тэд энгийн хүмүүсээс хэд дахин илүү “шударга” байж чаддаг. Тэд яг байгаагаараа байгаа хүмүүс бөгөөд хүссэнээ л хийж байгаа” хэмээн гэрэл зурагчин хэлжээ.
Василий Новоселов буюу “Дед” тэрээр хойт эцгийнхээ амь насыг хороосон хэргээр ял эдэлсэн байна. Эдгээр хүмүүсийг бурхан хүртэл мартсан. Тэдэнд очих газар гэж үгүй.
Брюс үргэлж үл тоомсорлогдсон, гадуурхагдсан хүмүүст анхаарал хандуулдаг байсан. Өмнө тэрээр Японы якуза, мотоциклийн бүлгэм, ядуус, биеэ үнэлэгчдийн талаар гэрэл зургийн цомгийг хийж байжээ.
“Миний дарсан гэрэл зургууд төгс биш ч “хатуу үнэн”-ийг өгүүлсэн байх болно” хэмээн гэрэл зурагчин Брюс хэлсэн байна.