Британи эр хөршөөсөө өшөө авахын тулд сүрэг хэрээ ашиглажээ

2022-07-28, 12:12
2,626

Яншаа хөрштэй учраад өшөө авах хүсэл хэчнээн хүнд төрөх бол? Их Британийн нэгэн тоглоомтой эр жинхэнэ хатуу өшөө авалт хийхээр шийдсэн аж. Тэрбээр хөршийнхөө газарт олон тооны хэрээ цуглуулжээ. Хэрээнүүд ч үүргээ амжилттай гүйцэтгэж чадсан байна. Хэдхэн минутын дараа ногоон зүлэг шувууны баасаар дүүрсэн бол үүнийг сэдсэн эрийн нүүрэнд ялалтын мишээл тодорсон юм. Энэхүү явдал олон нийтийн сүлжээнд нэлээдгүй тарж хатуухан тоглоомтой залуу од болсон байна. Юунаас болж ийм өшөө авах болсныг бидний бэлтгэсэн нийтлэлээс олж мэднэ үү. 

Британи эр хөршөөсөө өшөө авахын тулд сүрэг хэрээ ашиглажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өшөө авалт халуун, хүйтэн болон өмхий гэсэн төрлүүдтэй. 37 настай Стюарт Пэнтер гурав дахь хувилбарыг сонгосон юм. Тэрбээр үргэлжийн сэтгэл дундуур байдаг хөрш Дэз Мэнселлээрээ доог тохуу хийх ихээхэн дуртай аж.

Дөрвөн хүүхдийн эцэг Стюарт сэтгэл зүрхэндээ одоог хүртэл өсвөр насны хүүхдээрээ үлдсэн. Тэрбээр өөрийн хөрш болох 51 настай Дезээр үргэлж тоглож байдаг ч түүний сүүлийн өшөө авалт хамгийн хамгийн нь болжээ.

Пэнтер хэрээнүүдийг дууддаг тусгай сигнал ашигласан байна.

Тоглоомтой залуу хөршийнхөө реакцыг бичиж олон нийтийн сүлжээнд хуваалцсан юм.

Дез шувуунуудыг ирэхийг хараад нэг л биш байгааг ойлгосон аж. Тэрбээр үүнд тоглоомтой хөрш нь ямар нэг холбоотойг шууд гадарлан түүнийг харааж эхэлжээ.

Стюарт юу ч болоогүй юм шиг цонхоороо гарч ирэн "Юу байна даа Дэз" хэмээсэн аж. Пэнтерийн гэр бүл эцгийнхээ хийсэн зүйлийн талаар удаан хугацаанд ярин инээлдсэн байна.

Байнгын тоглоом шоглоомыг үл харгалзан Стюартын хэлж байгаагаар хөршүүд найзууд хэвээрээ үлддэг аж. 

Дез тоглоомтой хөршдөө хариу бариагүй байгаа ч удахгүй Стюартын байшинг зарж байгаа гэсэн зар өгөхөөр төлөвлөж байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()