Хуучин машин аваад хамгийн түрүүнд хийх зүйлс

Авто машин худалдан авна гэдэг ихээхэн хариуцлагатай зүйл. Тэр тусмаа авч байгаа машин тань өмнө явж байсан бол анхаарах ёстой зүйлүүд их бий. Хуучин машин авсны дараа хэд хэдэн зүйлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь өмнөх эзэн хэдий “ямар ч асуудалгүй” гэж хэлсэн ч эд ангиудыг солих шаардлага цөөнгүй гардаг юм шүү. 

Хуучин машин аваад хамгийн түрүүнд хийх зүйлс

1 Тос, шингэн солих

Хуучин машин авч байгаа бол энэ нь хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юм. Техникийн шингэн солих нь өөрийн аюулгүй байдлыг хангах, автомашины эд ангиуд бүрэн бүтэн байх анхны арга хэмжээ гэдэг. Хуучин машин авахдаа өмнөх эзэн нь ямар тос тосолгоо хэрэглэж байсныг асуухад илүүдэхгүй. Түүнчлэн тос солихдоо машины мотороо угаалгаж байж шинэ тос хийх хэрэгтэй.

Мөн хурдны хайрцагт зориулсан тос, хөргөлтийн шингэн, тоормосны шингэн зэргийг бас солих ба хүрдний гидр хүчлүүрийн шингэнийг ч гэсэн солиход гэмгүй.

Тос, шингэн солих

2 Тодорхой хугацаанд солих ёстой эд ангиудыг шинэчлэх

Машин худалдаж аваад хийх ёстой дараагийн зүйл бол тодорхой хугацаа, километр зам туулсны дараа солих ёстой эд ангиудыг солин шинэчлэх юм. Энэ нь хамгийн тохиромжгүй үед санаанд оромгүй элдэв гэмтэл гарахаас сэргийлэх ба эхний ээлжид шатахууны болон агаар шүүгч солих ба “свечи”, аккумляторыг ч гэсэн шинэ гэлтгүй солих нь зөв.

Тодорхой хугацаанд солих ёстой эд ангиудыг шинэчлэх

Мөн тоормосны сольдог эд ангийг солих нь хийх ёстой зүйлийн нэг ба үгүйдээ л машинаа өргөгч дээр гарган эдгээр эд ангиудыг сайтар шалгах хэрэгтэй. Машин маань 100 мянга давсан гүйлттэй бол “духны” болон бусад ременийг заавал солино.

Дугуйны тухайд онцгой анхаарах ёстой. Үүний тулд дугуй хэзээ үйлдвэрлэгдсэн болон хэр элэгдсэн зэргийг тусгай зориулалтын багаж ашиглан шалгаарай.

3 Машины их биеийг шалгах, сэргээх үйлчилгээ хийх

Таны авч байгаа машин 3-4 жил явсан болсон бол зэврэлтийн эсрэг үйлчилгээ хийх хэрэгтэй. Ийм хугацаанд антикор буюу зэврэлтийн эсрэг будаг хөрс нь мууддаг (зарим машин ийм будаггүй байх нь ч бий) учраас ийм үйлчилгээ хийх нь чухал. Мөн машины шал, дугуйн орчин, хаалганы нугас орчин болон гагнаас хийсэн хэсгийг бас анхааралтай шалгаарай. Эдгээр газарт зэврэлтийн эсрэг үйлчилгээ болох үл зэврүүлэгч бодис цацах хэрэгтэй бөгөөд ялангуяа машины их биед урьд нь засвар үйлчилгээ хийсэн бол энэ нь бүр зайлшгүй хийх ёстой зүйл юм. Үүнээс гадна бусад орчныг ч гэсэн сайтар шалгаж зэврэлтийн өчүүхэн шинж тэмдэг илэрвэл даруй арга хэмжээ аваарай. 

Машины их биеийг шалгах, сэргээх үйлчилгээ хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()