Хар дарсан зүүд үнэндээ таныг хамгаалж байдаг...

Хүн төрөлхтөн өгөгдсөн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Хүн бүр унтах болгондоо зүүдэлдэг боловч ихэнх тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн санаад байдаггүй. Гэхдээ та зүүдээ санаж байгаа бол түүгээр дамжуулан сэтгэл зүй болоод биеийн байдлаа тайлж унших боломжтой аж. Өнөөдөр та бүхэнд энэ мэт зүүдний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Хар дарсан зүүд үнэндээ таныг хамгаалж байдаг...

1 Хар дарсан зүүд биднийг бодит амьдралд тохиох муу зүйлээс хамгаалж чадна

Хүмүүс хар дарахыг муу ёр хэмээн үздэг боловч үнэн хэрэгтээ үүнд давуу тал байдаг гэнэ. Судлаачид шөнө муу зүйл зүүдэлсэн бол өглөө нь айдастайгаа тулах сэтгэл зүйн бэлтгэлтэй болдгийг тогтоосон байна. Учир нь бид зүүдэндээ үгээр хэлэхийн аргагүй муухай зүйлстэй тулгараад дараа нь нойрноосоо сэрсэн хойноо тэр үзсэн зүйл нь мартагддаггүй тул баргийн зүйлээс айж мэгдэхээргүй зориг орсон байдаг аж.

Хар дарсан зүүд биднийг бодит амьдралд тохиох муу зүйлээс хамгаалж чадна

2 Зүүдэндээ бид асуудлыг шийдэж чаддаг

Олон хүмүүс зүүдэндээ аливаа асуудлын гарцыг олж чаддаг. Шинжлэх ухаан, урлаг, хөгжим, уран зохиол эсвэл киноны санаа гэх мэт толгой гашилгасан асуудлуудын шийдлийг унтаж байгаад олсон тохиолдол олон бий. Зүүд зүүдлэхэд тархи нейрофизиологийн өөр байдалд ордог бөгөөд энэ нь асуудлыг шийдвэрлэх, сэрүүн байхдаа гацсан зүйлсийг илүү тайван, амар аргаар шийдэх боломжийг олгодог. 

Зүүдэндээ бид асуудлыг шийдэж чаддаг

3 Хүмүүс зүүднийхээ 95 хувийг мартдаг

Бид зүүдэлсэн зүүдээ хэдэн жил сарын дараа санах үе бий. Өмнө хэлсэнчлэн унтах үед бидний тархины ажиллагаа огт өөр горимд шилждэг учраас зүүдлэх үедээ харсан мэдээллийг хадгалж чаддаггүй. Үүнээс болж зүүдний 95 хувь мартагддаг.

Хүмүүс зүүднийхээ 95 хувийг мартдаг

4 Хүн бүр өнгөтөөр зүүдэлдэггүй

Зарим хүмүүс хар цагаанаар зүүдэлдэг. Анх 1940-өөд оноос эхлээд хар цагаанаар зүүдэлдэг хүмүүсийн тухай бүртгэж эхэлжээ. Тухайн үед бүх зураг, кино зэрэг нь хар цагаан өнгөтэй байсан учраас хүмүүс тийм өнгөнүүдээр төсөөлж дассан гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг. 

Тэрхүү онолыг баталгаажуулахын тулд нэгэн туршилт хийжээ. Янз бүрийн насны хүмүүсийг цуглуулсны дараа хоёр хувааж урт хугацааны туршид нэгэнд нь хар цагаан, харин нөгөөд нь өнгөтэй кино үзүүлсэн байна. Үүний үр дүнд нэг хэсэг нь үнэхээр хар цагаанаар зүүдэлсэн аж. 

Хүн бүр өнгөтөөр зүүдэлдэггүй

5 Хараагүй хүмүүс ч гэсэн юмсыг дүрсэлж зүүдэлдэг

Төрөлхийн сохор хүмүүс ч гэсэн хараатай хүмүүс шиг өнгө, дүрс ялган зүүдэлж чаддаг. Гэхдээ тэд хэзээ ч бодит байдлыг харж байгаагүй учраас зүүдээ дүрсэлж чаддаггүй.

Харин хараатай байгаад дараа нь сохор болсон хүмүүс ихэнхдээ хараагаа алдахаас өмнөх үеийн дурсамжаа дахин зүүдэлдэг байна. 

Хараагүй хүмүүс ч гэсэн юмсыг дүрсэлж зүүдэлдэг

6 Зүүдэндээ юм уншиж чадахгүй

Хүн унтаж байхад баруун талын тархи илүү ажилладаг бөгөөд зүүн тархи амардаг. Зүүн тархи уншиж, бичих, ярих зэрэг чадваруудыг хариуцдаг учраас ийм байдалд хүрдэг ажээ. 

Гэхдээ уншиж бичих ажлыг байнга хийдэг зохиолч мэтийн хүмүүс энэ талын чадвараа өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг учраас зүүдэндээ бичиг үсэг "гадарладаг" гэнэ.

Зүүдэндээ юм уншиж чадахгүй

7 Бид зөвхөн өөрсдийн харж байсан хүмүүсийн царайг зүүдэлдэг

Та хэн нэгэн үл таних хүнийг зүүдэллээ гэж бодъё. Хэдийгээр та өмнө нь уулзаж түүнтэй байснаа санахгүй байж болох ч хүн заавал бодит амьдрал дээр харсан хүнийхээ царайг л зүүдэлдэг байна. Бидний зүүд бодит амьдралаас хамаардаг тул зүүдэндээ харж буй царай бодит амьдралыг хэрхэн хүлээж авч байгаагийн илрэл юм. 

Бид зөвхөн өөрсдийн харж байсан хүмүүсийн царайг зүүдэлдэг

8 Сэрүүн зүүд гэж үнэхээр байдаг

Хүн бүр бодит байдлаас тасарч өөрийгөө өөр газар очсон байна гэж төсөөлж үзсэн байдаг. Тэр үед хүн үнэхээр сэрүүн байхдаа зүүдэлж байна гэсэн үг юм. 

Сэрүүн зүүд гэж үнэхээр байдаг

9 REM нойрны үед таны ихэнх булчин мэдээгүй болдог

REM гэдэг нь хүний хамгийн гүн нойрны үеийг хэлдэг. Яг гүн нойрсож байхад хүний тархины хөдөлгөөн хариуцдаг хэсэг идэвхгүй болдог учраас REM нойрны үед гэнэт сэрсэн хүн биеэ хөдөлгөж чаддаггүй. 

REM нойрны үед таны ихэнх булчин мэдээгүй болдог

10 Та зүүдээ удирдаж чадна

Хүмүүс сэрэлгүйгээр зүүдэлж байна гэдгээ мэдэх юм бол зүүдээ удирдаж чаддаг. Энэ төрлийн зүүд нь таны сэтгэцийн байдал илүү ахисан түвшинд хүрснийг илтгэнэ. 

Та зүүдээ удирдаж чадна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()