Дагавар охиныхоо сүйт залуу болохыг хүсэж, толгойгоо авхуулсан нь

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хааны охин эцгийгээ нас барсны дараа түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн хүндтэй хатан хаан болсон байна. Залуу бүсгүй Елизабет болон түүний хойд эцгийн хооронд хайр сэтгэлийн холбоо үүсэж, тухайн үед багагүй шуугиан дэгдээж байжээ. Ингээд дэлхийн хамгийн хүндтэй хатан хаан болон түүний хойд эцгийн талаар сонирхолтой түүхийг хүргэе.

Дагавар охиныхоо сүйт залуу болохыг хүсэж, толгойгоо авхуулсан нь

Томас Сеймур – гэж хэн бэ?

Ирээдүйн алдартай хатан хаан Елизабет Тюдор нь Томас Сеймурын цаазын ялын талаар сонсоод гунигтайгаар “Энэ өдөр ухаалаг хэдий ч бодлогогүй хүмүүн нас барлаа” гэж хэлсэн гэдэг. Түүний энэ үг Томас Сеймурыг гайхалтай тодорхойлсон гэхэд болно. Томас сэтгэл татам, дур булаам нэгэн байсан учир бүсгүйчүүдийн хайр сэтгэлийг амархан татдаг байжээ. Томасын цор ганц сул тал бол сэтгэл хөдлөл ихтэй байдал юм.

Түүний эгч Жейн Сеймур VIII Хенрихийн гурав дахь эхнэр байсан бол Томас өөрөө хааны сүүлийн эхнэр болох Кэтрин Парртай гэрлэж байв. VI Эдуард хааны ах түүний хойд эцэг байсан боловч хаан төрөөс урвасан хэмээн буруутгагдаж цаазлуулсан байна. Харин Томас энэ боломжийг ашиглаж хаан ширээнд залрах магадлалтай Елизабеттэй гэрлэх зальт төлөвлөгөө боловсруулав. Гэвч хаан ширээнд залрах төлөвлөгөө бүтэлгүйтэж 1549 оны 3-р сарын 20-нд Лондонгийн цамхагт цаазлуулсан юм.

Томас Сеймур – гэж хэн бэ?

Кэтрин Парр болон Томас Сеймур

VIII Хенрих болон түүний гэр бүлийн зураг, 1945 он. Хаадын охид болох Мария (зүүн), Елизабет (баруун). Түүний хүү Эдуард болон 3 дахь эхнэр Жейн Сеймур нар Хенрихийн хоёр талд зогсож байна.

Елизабетийн амьдралын сургамж

Элизабетийн төрсөн эцэг ээжийг нь завхайралд буруутгаж, толгойг нь тасалсан явдал түүний яс маханд тултал шингэсэн гэнэ. Үүнээс гадна эргэн тойрных нь олон эмэгтэйчүүдийн гэрлэлт эмэгнэлтэй байсан тул тэрээр гэрлэлт аз жаргалтай зүйл биш гэдэгт итгэсэн байна.

Елизабетийн амьдралын сургамж

Зүүнээс баруун: Екатерина Арагонская, Анна Болейн болон Жейн Сеймур.

Елизабет болон Томас нар ямар харилцаатай байсан бэ?

Елизабет болон Томас нарын харилцаа ихээхэн асуудалтай, шуугиан дэгдээсэн зүйл юм. Өсвөр насны охин болон насанд хүрсэн хоёр хүний харилцаа тийм ч хялбар байхгүйн ойлгомжтой. Энэхүү харилцаа гүнжийн насанд хүрээгүй дүү VI Эдуардыг хаан ширээнд суусан үеэс эхэлсэн байна. Эргэн тойронд Елизабет болон түүний эгч Мария нарыг үгүй хийх гэсэн хүмүүс нэлээд байсан юм. Иимд өсвөр насны охин эрх мэдлийн төлөөх тэмцлийн хохирогч болохгүйн тулд наснаасаа эрт ухаан суух хэрэгтэй болжээ.

Елизабет болон Томас нар ямар харилцаатай байсан бэ?

Зүүнээс баруун: Жессика Рейн, Алисия фон Риттберг болон Том Каллен дүрүүдэд Кэтрин Парр, Елизабет I болон Томас Сеймур нар Жейсон Беллийн «Becoming Elizabeth» тогложээ. / Starz.

1547 онд VIII Хенрих нас барсны дараа хаан ширээнд түүний цор ганц эрэгтэй өв залгамжлагч болох Эдуард суусан юм. Эдуард хаан ширээнд залрах үедээ эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд ердөө 9 нас хүрч байсан аж. Эл явдал нас барсан хааны сүүлийн эхнэр Кэтрин Паррт огт таалагдаагүй гэнэ. Учир нь Кэтрин Парр өөрийгөө захиргааны гишүүн болно гэдэгтээ итгэлтэй байсан ч түүнийг энэ суудлаас хөөсөн байна. Томаст хатан хааны адилаар энэ үйл явдал таалагдаагүй тул яаралтай арга хэмжээ авахаар шийджээ.

Хааны туслах Эдвард Сеймур

Елизабет болон түүний эгч Мария хойд эхтэйгээ харилцаа сайтай байсан бөгөөд бүсгүй хоёр дагавар охиндоо үргэлж сайн хандаж байсан гэнэ. 17-р зууны үеийн түүх судлаачийн хэлж байгаагаар Томас нь Кэтрин Парр болон Елизабет нарт хандаж захиа бичиж, захианы төгсгөлд Елизабетээс түүнтэй гэрлэхийг хүссэн байжээ. Тухайн үед охин ердөө 13 настай байсан боловч язгууртнуудын дунд энэ бол тийм ч эрт нас биш байсан юм. Хосуудын насны зөрүү ч тухайн үед хэвийнд тооцогдож байв.

Гэхдээ орчин үеийн түүх судлаачдын үзэж байгаагаар энэхүү баримт бичгүүд бодит бус байх магадлалтай гэнэ. Тэдний үзэж байгаагаар Томасыг араар тавилтад буруутгасны дараа уг баримт бичиг гарсан гэжээ. 

Залуу Елизавета Тюдор, 1546 он. Елизавета I хатан хаан

Удалгүй Томас Кэтрин Парртай гэрлэж залуу хосууд Челсид дагавар охин Елизабетийн хамтаар амьдрах болжээ. Кэтрин нөхрийнхөө улс төрд оролцох оролцоог тогтмол дарж чаддаг байсан юм. Бүсгүйн туслах Кэтийн хэлж байгаагаар Томас доод албатуудтайгаа үргэлж эелдэг харьцаж байсан гэнэ. 1947 оны зунаас эхэлж тэр Елизабетийн унтлагын өрөөгөөр өглөө бүр орох болсон бөгөөд энэ нь гэрийнхний анхаарлыг ихээр татсан байна. Елизабет нь Томасын хувьд хориотой жимс байсан учир тэр бүсгүйд улам ихээр татагдсан аж. Орчин үед хойд эцэгтээ сээтэн хаях нь байж боломгүй зүйл бол тухайн үед энэ тийм ч бусармаг зүйл биш байжээ.

Ухаалаг, залуу, царайлаг Томас бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татдаг байсан аж. Хэдийгээр Кэтринтэй гэрлэсэн ч тэрээр Елизабет болон түүний асрагч Кэт нарт зэрэг сээтэн хаяж байжээ. Елизабет хүртэл хойд эцэгтээ сэтгэл алдарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хойд эцэг нь түүний нэрийг дуудахад л тэр ичиж, улаан өнгөөр будагддаг байсан гэнэ.

Тюдорын үеийн хувьд Томасын биеэ авч яваа байдал нь энгийн зүйл байсан.

Кэтрин болон Кэт нар Томасаас Елизабеттэй ямар холбоотой болохыг асуухад зүгээр л охиныг шоглож байна гэж хэлсэн байна. Кэтрин нөхрийнхөө хүслийг мэдэж байсан ч түүнийг огт хориглоогүй гэнэ. Нэгдүгээрт тэр нөхөртөө захирагдах ёстой, хоёрдугаарт тэр нөхрөө алдахаас маш их айж байжээ.

Ингээд жилийн дараа Кэтрин дагавар охиноо Томастай нэлээд эвгүй харилцаатай байхад нь барьж авсан бөгөөд хөл хүнд бүсгүй уурлаж Елизабетийг өөр тосгон руу явуулсан байна. Ийнхүү Елизабет гэр бүлээс гадуурх харилцаанд цэг тавихаас гадна гүнжийн нэр хүндийг хамгаалахыг хүсжээ. Хүмүүс бүсгүйг хэсэг хугацааны дараа хүндээр өвдсөн гэж ярьсан ч үнэн хэрэгтээ тэрээр Томас Сеймурын хүүхдийг төрүүлсэн байна. Харамсалтай нь хүүхэд амьгүй төрсөн. Ихэнх түүх судлаачид уг таамгийг үгүйсгэж байгаа ч хэн мэдэх билээ.

Кэтрин Парр хайртай нөхрөө алдахаас маш их айж байсан

Эхлэл төгсгөл

Кэтрин Парр болон Елизабет нар дахин нүүр тулж уулзаагүй бөгөөд бага багаар харилцаагаа сэргээж, удаан хугацааны туршид захидлаар харилцсан байна. Тэдний захидалд чин сэтгэлийн үг маш  их байжээ. Кэтрин тухайн үед хөл хүнд байсан ч хүндээр өвчилж, хүсэн хүлээсэн охиноо төрүүлсэн боловч хүүхэд хэдхэн хоногийн дараа амьсгал хураасан аж.

Эхлэл төгсгөл

Судели цамхагт буй Кэтрин Паррын бунхан

Хамгийн гол дурдах зүйл нь Елизабет хаан ширээнд суух боломжгүй байсан юм. Учир нь хаан ширээнд тун удахгүй өв залгамжлах магадлалтай дүү нь байв. Елизабет нэг бол гадаад ханхүүтэй гэрлэх эсвэл английн томоохон газар эзэмшигчтэй гэрлэх эс бөгөөс насан туршдаа ганцаараа явах гурван хувилбар байжээ. Эдгээр гурван сонголтын аль нь ч амбиц ихтэй бүсгүйн сэтгэлд нийцээгүй. Тиймээс ч тэр Томастай гэрлэх талаар үнэн сэтгэлээсээ бодсон байж мэднэ.  

Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй. Томас хааны өрөөнд зэвсэгтэй баригдсан байна. Энэ хэргийг түүх судлаачид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байсан ч хамгийн боломжит хувилбар нь тэр санаандгүй байдлаар хааны амь насанд хүрсэн гэнэ. Ингээд маргааш нь Томас баригдаж, Лондонгийн цамхагт хүргэгдсэн аж.

Эдуард VI, 1546-1550 оны үе.

Араар тавилт

Хааны туслах болон түүнийг дэмжигчид хэрэг явдал дээрх байдлаар өрнөсөнд ихээхэн баярласан байна. Томасын хамтаар Елизабетийн туслах Кэт болон хааны ордны Томас Перри нар баривчлагджээ. Эхлээд тэд юу ч ярихгүй байсан боловч эрүү шүүлт хийж эхэлмэгц ярьж эхэлсэн аж. Үүний дараа Елизабет мэдүүлэг өгсөн ч эцсээ хүртэл чимээгүй байсан гэнэ. Тэрээр өөрийн албатуудыг бүгдийг хамгаалахыг хүсэж, Томасыг аймшигт нэгэн мэтээр бусдад ойлгуулсан байна.

Елизабет нөхцөл байдлыг гайхалтайгаар удирдаж байсан учир бүхий л мэдүүлгийг өөртөө ашигтай байхаар эргүүлж байжээ. Тэрээр Томастай гэрлэх бодолтой байснаа нуусангүй. Гэхдээ тэр энэ талаар бусадтай зөвлөлдөхийг хүсэж байсан гэж хэлсэн нь уснаас хуурай биш ч асуудалгүй гарахад тусалсан юм.

Араар тавилт

Елизаветагийн асрагч түүнд маш их хайртай байсан учир бүхий л боломжоороо түүнийг хамгаалах гэж хичээсэн аж.

Хүмүүс Елизабетийг завхай эмэгтэйн хүүхэд гэдэг нүдээр хардаг байсан бөгөөд хэн ч түүнийг сайн зүйл хийнэ гэдэгт итгэдэггүй байжээ. Дүүгээ хаан ширээ залгамжилж байх хугацаанд тэрээр биеэ зөв авч явж, чимээгүй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн байна. Олон нийтийн өмнө гарахдаа гартаа тогтмол тарни барьж байсан гэнэ. Елизабетийн хүслээр түүний асрагч болон Перри нарыг сулласан боловч Томасыг суллаагүй байна. Хааны туслах өөрийн ахыг хэтэрхий аюултай хэмээн үзэж, суллахаас татгалзсан аж.

Түүх судлаачдын үзэж байгаагаар Томас Сеймур эх нутгаасаа бол огт урваагүй гэнэ. Үүнээс гадна тэр хааны үхлийг ч хүсээгүй гэхэд болно. Тэр зөвхөн хаан ширээнд суухын төлөө өөрийн ахтай тэмцэлдэж байсан бөгөөд үүнээсээ болж толгойгүй болж, цаазлуулсан.

Елизавета цаазаас зугтаж чадсан бол Томас Сеймур чадаагүй.

Гэвч Эдвуардын ялалтын хугацаа тийм ч удаан байсангүй. Гурван жилийн дараа тэрээр бусад албан тушаалын төлөө өрсөлдөгчдөөс болж цаазлуулсан байна. VI Эдуард ч удалгүй нас барж, хаан ширээнд Мария заларсан бөгөөд тэрээр Английн түүхэн дэх улс орноо ганцаараа удирдаж байсан анхны эмэгтэй болжээ. Таван жилийн дараа тэр өв залгамжлагч төрүүлж чадахгүйгээр нас барсан учир хаан ширээнд Елизабет залрах болсон гэнэ.

Томас болон Елизабет нарын хооронд юу өрнөсөн нь тодорхойгүй ч тэр бүсгүйн нөхөр болох бүрэн боломжтой байжээ. Хатан хаан Томастай өрнүүлсэн хайр сэтгэлийн харилцаанаасаа томоохон сургамж авч, эрэгтэй хүнийг аюултай хэмээн үзэж, нөхөрт гараагүй байна.

Эдвард Сеймур дүүгээ аюултай өрсөлдөгч гэж үзсэн

Елизавета I хатан хааны хөрөг зураг, 1588 он.

Лестерийн анхны гүнтэн Роберт Дадли нь Елизабет I-ийн хамгийн дуртай хүмүүсийн нэг бөгөөд тухайн үедээ хамгийн боломжит сүйт залуу байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()