1
Зүрх зогсох үед тархины үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөг вэ?
Мэдрэлийн эмч нар өвчтөний тархинд суулгасан электродын тусламжтайгаар судалгаа хийсэн бөгөөд зүрх зогссоны дараа ч хүний мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа алдагддаггүй болохыг тогтоожээ. Тархины электрон долгионы эцсийн мөчид тухайн хүн нас бардаг бөгөөд энэ нь тархинд хүчилтөрөгчөөр хангасан цус очихоо больсноос 2-5 минутын дараа зогсдог аж.
Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад цусны даралт ирэхээ болих үед тархи хэсэгтээ идэвхтэй ажилладаг бөгөөд энэ нь дахин сэргэж байгаа мэт санагддаг гэнэ. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн мэдрэлийн туйлгүйжилт юм. Үхэл амьдралын заагт (near-death-experience NDE) байсан хүмүүс энэ хугацаанд л асар их туршилт хуримтлуулдаг байх магадлалтай гэж хэлсэн байна. Гэхдээ энэ байдлыг зөвхөн үхэл амьдралын зааг дээр мэдрэхгүй бөгөөд амь насанд халгүй үед ч мэдрэх боломжтой.
2
Үхэл амьдралын заагийг хэзээ мэдрэх боломжтой вэ?
Саяхны судалгаанаас харахад үхэл амьдралын зааг дээрх мэдрэмжийг сэтгэл зүйн тусламжтайгаар авах боломжтой гэнэ. Туршилтыг хоёр хэсэгт хувааж хийсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт сэтгэл зүйн диметилтриптомин (DMT) аргыг ашигласан бол хоёрдугаар хэсэг хүмүүст плацебо эффезт ашигласан байна. Туршилт дууссаны дараа туршилтад оролцогчид NDE Scale судалгааг бөглөсөн аж. DMT-ийн аргыг хэрэглэсний дараа туршилтад оролцогчид яг л үхэл, амьдралын зааг дээр байгаа мэт мэдрэмжийг авч байсан гэнэ. Өөрөөр хэлбэл харанхуйд алга болох, хүрээлэн буй зүйл болон тэдэнтэй холбоотой зүйлсийн харилцан үйлчлэлийн мэдрэмжийг авч байсан аж.
Бас нэгэн судалгаанаас харахад үхэл, амьдралын зааг дээр буй хүмүүсийн 51.7 хувь нь NDE-г мэдэрдэг гэнэ. Туршилтад нийт 58 хүн оролцсон бөгөөд тэдний 28 нь эмчийн оролцоогүйгээр нас барах боломжтой байсан аж. Харин үлдсэн 30 нь амь насанд халгүйгээр үхэл амьдралын заагийн мэдрэмжийг авч байжээ.
3
Юунаас болж үхэл амьдралын зааг буюу NDE-ийн мэдрэмжийг авдаг вэ?
Өөрийгөө нас барах гэж байгааг мэдэх
Ерөнхийдөө өөрийгөө нас барах гэж байгааг мэдэж байгаа тохиолдолд сэтгэл зовнил үүсдэг. Гэхдээ энэ мэдрэмжийг Котарагийн синдромтой амьд хүмүүс хүртэл мэдэрч байсан гэнэ. Котарагийн синдром гэдэг “явж буй хүүрийн синдром” гэх өвчин юм. 24 настай Лондонгийн эмнэлгийн өвчтөн өөрийгөө ханиаднаас болж нас барж, тэнгэрт байна гэж бодож байсан гэнэ. Харин хэд хоногийн дараа энэ бодол үгүй болж, хэсэг хугацааны дараа бүр ор мөргүй арилжээ. Энэхүү синдром нь зулай болон тархины урд хэсгийн системийн алдагдалтай хүмүүст илүү тохиолддог гэнэ. Эсвэл тархины гэмтэл, судасны хатуурлын үед ч мөн тохиолддог аж.
Хонгилын үзүүр дэх гэрэл
Энэхүү шинж тэмдэг нь үхэл амьдралын заагийн үед тохиолддог бас нэгэн зүйл юм. Энэ мэдрэмжийг амьд хүмүүс мэдэрдэг байна. Нисгэгчид хэт их ачаалалтай ажиллах үед тэдний цусны даралт буурдаг учир хэсэг хугацаанд ухаан алдалтын байдалтай болох магадлалтай. Нисгэгчид 5-8 секундийн турш NDE-д илрэх гэрэлт хонгилыг хардаг. Уг хонгил нь нүдний торлог бүрхэвчний цусан хангамж муудсанаас болж үүсэх магадлалтай гэсэн таамаг бий. Энэ нь ерөнхийдөө хэт их айдас болон хүчилтөрөгчийн дутагдалтай холбоотой бөгөөд нас барахад тун ойрхон байна гэсэн үг юм.
Өөрийн биеэс гарах
Энэхүү мэдрэмжид тархины булангийн хуниас нөлөөлөх магадлал өндөр хэмээн таамаглаж байна. Нэгэн туршилтаас харахад тархины энэ хэсэг өдөөлтөд орсноор гар хөл өөрчлөгдөж буй мэдрэмж төрдөг гэнэ. Үүнээс гадна бүх бие хөдөлгөөнд орж буй мэт санагддаг аж. Эрдэмтэд тархины урд хэсгийн үйл ажиллагаа болон биеэ мэдрэх чадварын гажуудлаас болж өөрийн биеэс гарч буй мэдрэмжийг авах магадлалтай гэж тайлбарлаж байгаа гэнэ. Үүнээс гадна нойрмог үед энэ мэдрэмж мөн төрж болдог. Нойрмоглох өвчтэй хүмүүст энэ шинж тэмдэг илрэх магадлалтай бөгөөд хэдийгээр тэд ухаантай байгаа ч хөдөлж чаддаггүйн улмаас өөрийн биеэс гарч байгаа мэт мэдрэмж төрдөг аж.
Аз жаргал болон аз
Үхэл, амьдралын зааг дээрх мэдрэмж нь тайвшрал, сэтгэл хөдлөлтэй холбоотой. Зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэх үед NDE-ийн мэдрэмж төрдөг. Жишээлбэл кетамин хэрэглэх нь энэ мэдрэмжийг ихээр төрүүлдэг байна. Энэхүү эм нь сэтгэл хөдлөлийн түвшинг нэмэгдүүлж, хий дэмий санаа зовох, хий зүйл харахад нөлөөлдөг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар NDE-ийн үед опиоид систем идэвхэждэг бөгөөд энэ нь өвчин намдаах, эндорфиныг гадагшлуулдаг учир таатай сэтгэл хөдлөл мэдрүүлдэг байна. Үүнээс гадна таатай сэтгэл хөдлөлийг мэдрэхэд норадреналин даавар тусалдаг гэнэ. Тархины гүн толбоны хэсгийн ачаар энэхүү даавар ялгардаг аж.
Норадреналин нь айдсаас болж айх, стресс болон цусан дахь CO2-ын хэмжээг хянахад тусалдаг юм. Тиймээс үхэл амьдралын зааг дээрх мэдрэмжийг мэдрэх боломжтой. Гүн толбо нь тархины бүтэцтэй холбоотой бөгөөд энэ нь сэтгэл хөдлөл, ой тогтоолт, айдаст хариу үзүүлэх, өвчин намдаах, дофамин систем зэргийг хариуцдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар норадреналин систем нь эерэг сэтгэл хөдлөлт, хий юм харах болон NDE-тэй холбоотой байх магадлалтай гэнэ.
Нүдний өмнө бүх амьдрал харагдана
NDE-ийн үед хүмүүсийн өмнө өнгөрсөн амьдрал нь зурайдаг гэдэг. Тархины чамархай хэсгийн үйл ажиллагаа идэвхэжсэнээр хүмүүс өнгөрсөн амьдралдаа санаа зовдог гэнэ. Тархины уг хэсэг хүчилтөрөгчийн дутагдалд хэт мэдрэмтгий учир идэвхжүүлэхэд маш хялбар. Туршилтаас харахад NDE мэдэрсэн хүмүүсийн хувьд чамархайн хэсгийн тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг болох нь тогтоогдсон байна.
Нас барагсадтайгаа уулзах
Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар NDE мэдрэмжийг сэргэг болон нойрмог байдлын үед авдаг бөгөөд хий зүйл харах, харь гарагийн зүйлийг харах нь нүд хэт хурдан хөдөлж унтах нойрны зуршилтай холбоотой гэнэ. Энэ байдлыг тодорхойлохын тулд эрдэмтэд NDE мэдэрсэн 55 хүн дээр туршилт явуулсан бөгөөд эдгээр хүмүүс нойрмоглох өвчтэй, харааны болон сонсголын хувьд хий зүйл мэдэрч байсан аж. Аюултай нөхцөл байдлын үед хүмүүс нүд хэт хурдан хөдлөх нойрмогжилтод хурдан автдаг учир NDE-г илүү мэдэрдэг байна. Үүнээс гадна тархины тодорхой хэсэг гэмтэх үед хий зүйл харах байдал ихэсдэг аж. Жишээлбэл альцгеймерийн өвчтэй эсвэл паркинсоны синдромтой хүмүүс хачирхалтай мангас, гаднын биетийн талаар ярьдаг бол тархины хагалгаанд орж буй хүмүүс нас барсан хамаатнуудаа хардаг байна.
Үхлийн дараах амьдрал гэж бий юу?
Хэдийгээр маш олон шинжлэх ухааны онол, туршилт байгаа хэдий ч эрдэмтэд NDE-г зөвхөн тархины үйл ажиллагаатай холбоотой болохыг баталж чадахгүй байгаа юм. Харин нас барсны дараах амьдрал гэж байдаг хэмээн ярьж буй хүмүүсийн хувьд шинжлэх ухааны нотолгоо үгүй.