Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Саяхан Питтсбургийн их сургуулийн судалгааны баг автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийж эхэлсэн ажээ. Гэхдээ судалгааны үр дүнг хүлээх шаардлагагүйгээр хар ухаанаар бодоод үзэхэд маш эерэг, ашигтай үр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой биз.

Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд харааны бэрхшээлтэй, сонсгол, хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлтэй гээд ямар ч байж болно. Ийм тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох тун хүндрэлтэй байдаг гэдгийг бид бүгд мэддэг билээ. Тэргэнцэртэй иргэд олон нийтийн тээвэрт үйлчлүүлэх нь манай орны хувьд бүр ч хүндрэлтэй хэвээр байна.

Нөгөө талаар зах зээл бага учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүтээгдсэн тээврийн хэрэгсэл, хувийн хэрэглээнд ашиглах машин тэрэг цөөхөн бас өндөр үнэтэй байдаг. Тийм ч учраас гарцаагүй олон нийтийн тээвэрт, хэцүү хэдий ч дасан зохицож үйлчлүүлэхээс өөр аргагүй болдог.

Хэрэв автомат жолоодлоготой машин үүссэн тохиолдолд энэ бүх асуудал шийдэгдэх боломжтой нь ажиглагдаж байна. Учир нь хувийн хэрэглээнд ашиглах тохиолдолд автомат жолоодлоготой машин таныг заавал хүрдэн дээр сууж, өөрөө жолоодох шаардлагагүй байсан ч хүссэн газарт тань хүргэнэ. Мөн зөвхөн танд зориулсан загвар бүхий байх боломжтой нь давуу тал юм.

Тэргэнцэртэй иргэдэд арын хаалга сөхөгдөж, тэргэнцэртэй шууд суух боломж бүхий жижиг загварууд тохирох бол бусад төрлийн бэрхшээлд тохирсон загвар дизайн бүрийг бүтээх боломжтой аж. Энэ мэт давуу талуудыг тоочвол олон бий. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()