Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?

Бүх л эцэг эхчүүд хүүхдээ сурах чин хүсэл эрмэлзэлтэй болгохыг хүсдэг. Гэхдээ хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллахад  нэлээд хүндрэлтэй байдаг учраас зарим эцэг эхчүүд сэтгэл судлаачаас зөвлөгөө авдаг бол бусад нь өөрсдийн практик арга барилаар сургах гэж оролддог. Харамсалтай нь эдгээр аргуудыг ашиглаад ч хүүхдэд сурах хүсэл төрүүлж чадахгүй хэвээр байна. 

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд яагаад сурах сонирхолгүй болдог вэ?

Юун түрүүнд бага насны хүүхдүүд гэрийн даалгавраа хийх ёстойгоо мартах нь элбэг байдаг. Ялангуяа гэрт нь хичээл хийх тав тухтай орчин бүрдүүлж өгөхгүй бол тэд өөр зүйлд сатаарч, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Үүнээс болж сурлага муудаж, сургуульд сурах хүсэл нь унтардаг. 

Ихэнх хүүхдүүд сургуульд явах, хичээл хийх хүсэлгүй байдгийн шалтгааныг тайлбарлах тодорхой хариулт одоогоор байдаггүй. Яагаад гэвэл хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтойгоос гадна үүнд нөлөөлж буй хүчин зүйлс харилцан адилгүй билээ. Гэхдээ хүүхдийг сурах хүсэл эрмэлзэлтэй болоход туслах ерөнхий зарчим гэж байдаг. Юуны өмнө хүүхдийг сурах сонирхолгүй болгодог түгээмэл шалтгаануудыг мэддэг байх хэрэгтэй.  

Хүүхэд яагаад сурах сонирхолгүй болдог вэ?

Хүүхэд хэтэрхий балчир: Орчин үед хүүхдүүд 6 настайгаас эхлэн сургуульд хамрагддаг болсон. Үүний зэрэгцээ эцэг эхчүүд хүүхдээ сургуульд орохын өмнө цэцэрлэгт байхад нь л төрөл бүрийн дамжаанд бүртгүүлж ядрааж орхидог. Гэтэл үнэн хэрэгтээ бага насны хүүхдийн суух чадвар хангалттай хөгжөөгүй, энэ бүгдийг хүлээн авахад бэлтгэгдээгүй байдаг аж. 

Багш: Бүх зүйлд багшийг буруутгах хэрэггүй ч заримдаа “муу” дүн авсан хүүхэд дарамт мэдэрч, өөрийгөө “муу хүн” мэтээр бодож эхэлдэг байна. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сургууль, сурлагын талаар сайн ярилцах хэрэгтэй. Ер нь сургууль гэдэг мэдлэг, боловсрол авах газар болохоос дүнгийн төлөө сурах газар биш шүү дээ.

Хүүхдэд үзүүлэх дарамт: Энэхүү дарамт нь эцэг эх, ойр дотнын хүмүүсээс ирэх магадлалтай. Хүүхдэд хэт өндөр шаардлага тавьж сургуульд нь сургахаас гадна түүний сонирхлыг үл хайхарч олон тооны дугуйлан дамжаанд бүртгүүлсэн байж болно. Ингээд эцэг эхийнхээ шаардлагад хүрч чадаагүй хүүхэд өөртөө гутарч, цаашид ямар нэг зүйл хийх хүсэлгүй болдог байна.

2 Хүүхдийн сурах хүсэл сонирхолд юу нөлөөлдөг вэ?

Сонирхол: Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг бөгөөд хичээлдээ явах бүрд түүнд сонирхолтой, хэрэгтэй мэдээллийг сургууль өгөх болно гэдгийг ойлгуулаарай.

Хүлээн авах чадвар: Зарим хүмүүс аливаа мэдээллийг харж хүлээж авахдаа сайн байдаг бол зарим нь сонсож хүлээн авахдаа илүү байдаг. Хүн бүр өөр гэдгийг санаарай. Тиймээс та хүүхдээ ажиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ чадвар, онцлогт тохируулж хамтдаа хичээллэх нь илүү үр дүнтэй байх болно.

Сэтгэл хөдлөл: Сурах хүсэл эрмэлзэлд нөлөөлөх өөр нэг чухал хүчин зүйл бол сэтгэл хөдлөл юм. Энэхүү чадвар хүүхдэд хангалттай сайн суугаагүй байдаг учир сурах хүсэл эрмэлзэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс хүүхдийнхээ шинэ зүйл сурах гэсэн хүслийг цаг үргэлж дэмжих хэрэгтэй.

Хүүхдийн сурах хүсэл сонирхолд юу нөлөөлдөг вэ?

3 Хүүхдээ сайн сургахад эцэг эхчүүд ямар алдаа гаргадаг вэ?

1. Хэт их зэмлэх, шүүмжлэх: Хэрвээ та хүүхдэдээ чи бол бүтэлгүй, чамаас олигтой юм гарахгүй дээ гэх мэтээр үргэлж сөргөөр шүүмжилдэг бол энэ мэдээлэл хүүхдийн тархинд сууж сурлагад муугаар нөлөөлөөд зогсохгүй бүхий л амьдралын туршид азгүйдлийг дагуулах болно. Ийнхүү хүүхдээ загнах нь түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, өөртөө итгэлгүй нэгэн болгодог.

2. Айлгах: Стрессийн байдалтай байгаа тохиолдолд хүүхэд мэдээллийг тайван хүлээж авч чадахгүйгээс гадна ухаалаг шийдвэр гаргаж, дүгнэлт хийх чадваргүй болно.

3. Онц дүн авахад нь бэлэг өгөх: Энэхүү арга маш олон сул талтай. Нэгдүгээрт, бэлэг авах зуршил амархан хөгжинө. Үүний үр дүнд хүүхэд зөвхөн таныг ямар нэгэн зүйл бэлэглэнэ гэж амлалт өгсөн үед л хичээх болно. Хоёрдугаарт, тэр мэдлэг олж авахын тулд бус харин бэлэг авахын тулд хичээл хийнэ.

4. Амжилтад чиглэсэн ухуулга:  Энэ тохиолдолд хүүхэд насанд хүрснийхээ дараа зөвхөн олны анхаарлын төвд байх, бусдын хайр хүндэтгэлийг хүлээхийн төлөө л зүтгэх болно.

5. Нэмэлт дугуйлан секц: Үргэлж анхааралтай байж, ямар нэг мэдээллийг авах хэрэгтэй болох үед хүүхэд маш хурдан ядардаг. Тиймээс түүний өдрийн хуваарийг шигүү байлгах хэрэггүй. Учир нь түүнд амрах зав гарахгүй шүү дээ.

Хүүхдээ сайн сургахад эцэг эхчүүд ямар алдаа гаргадаг вэ?

4 Хүүхдийн сурах хүслийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Хүүхдээ сайн сураасай гэж хүсэж байвал та сургууль дээр олж авсан мэдлэгийг нь гэртээ тоглоом маягаар баталгаажуулаарай. Төрөл бүрийн дүрмийг сонирхолтой шүлэг болгож, түргэн хэллэг маягаар хэлж үзсэн ч болно.
  • Түүний сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй. Өөрийнхөө л зөв гэж боддог зүйлийг хүүхдээрээ хийлгэх гэж бүү оролд. Тэр өөрийнхөө хүсэж буй зүйлийг өөрөө хийх нь зөв шүү дээ.
  • Хэрвээ шагнахаар шийдсэн бол жижиг зүйл сонгоорой. Үүнээс гадна түүнийг ойр ойрхон шагнах хэрэггүй. Гэрийн даалгавраа сайн хийсэн бол дуртай амттанг нь авч өг.
  • Хүүхдийн дүн биш харин мэдлэгийн тал дээр анхаарал хандуулаарай. Сургуулиасаа ирэхэд нь хэд авсан гэж асуухын оронд юу сурсан бэ гэж асуу. Олж авсан мэдлэгээ бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцаарай. Дүн гэдэг бодит зүйл биш учир дүн дээр бүх анхаарлаа хандуулах шаардлагагүй.

Хүүхдийн сурах хүслийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()