Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнөөдөр Дубай бол дэлхийн хамгийн тансаг, тэнгэр баганадсан барилгуудтай асар том метрополис хот гэдгээрээ танигдсан билээ. Гэвч 1833 онд Дубай байгуулагдахад уг суурин нь загас агнуур, сувд олборлодог 800 гаруйхан хүн амаас бүрдэж байжээ. Тэнд нутгийн иргэд болох бедуинчуудын далдуу модоор хийсэн энгийн овоохойгоос өөр барилга байсангүй. Тэгвэл хар алт буюу газрын тосны орд нээгдэхээс өмнөх 1950-60-аад онд тус хотын амьдралыг харуулах үүднээс дараах зургуудыг хүргэж байна.