1
Шалтгаан 1: Та хэт их ядарсан
Иймэрхүү зүйл хэлэх хэрэггүй: “Би маш их ядарсан учир гэртээ үлдмээр байна”
Иймэрхүү зүйл хэлэх хэрэгтэй: “Намайг урьсанд баярлалаа. Гэхдээ би энэ амралтын өдрийг зөвхөн өөртөө зориулахаар шийдсэн учир аль болох цагийг чимээгүй тайван орчинд өнгөрүүлмээр байна. Ойрын хугацаанд надад дахиж ийм боломж олдохгүй”
Хэнд ч таны гэртээ үлдээд унтахыг хүсэж байгаа чинь таалагдахгүй. Тиймээс ч амралтын өдөр болох үдэшлэгийн саналд “Би маш их ядарч байна” гэж хэлбэл хүн бүр таны үгийг үл ойшоож, “20:00 цаг хүртэл хангалттай унтаж амрах цаг байна. Гэртээ очоод унтчихаад ирээрэй” гэж хэлэх болно шүү.
Тэгэхээр та амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөөгүй байсан ч төлөвлөсөн мэтээр ярьж, огтхон ч хойшлуулж болохгүй зүйл хийх ёстойгоо бусдад ойлгуулах хэрэгтэй юм.
2
Шалтгаан 2: Та найз залуу/бүсгүйтэйгээ үдшийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа
Иймэрхүү зүйл хэлэх хэрэггүй: “Би найз залуугаа маш их санасан байна”, “Найз охин маань намайг хаашаа ч явуулахгүй ээ”
Иймэрхүү зүйл хэлэх хэрэгтэй: “Таатай сонсогдож байгаа хэдий ч би аль хэдийн найз залуутайгаа болзохоор төлөвлөсөн. Бид ресторанд ширээ захиалчихсан /тоглолтын тасалбар худалдаад авчихсан/байгаа”
Та найз залуутайгаа уулзахаар төлөвлөсөн байгаа гэж хэлэх үед үдэшлэгт урьсан хүмүүс таныг түүнтэй хамт хүрээд ир гэж ятгах болно. Харин тодорхой төлөвлөгөө гарчихсан байхад түүнийг цуцлах боломжгүй байдаг. Гэхдээ тэд аль нэг сарын өмнө тань руу урилгаа явуулсан бол бага зэргийн асуудал үүсэж магадгүй юм. Тиймээс найзууддаа хосууд хэзээ ч болзоогоо эртнээс төлөвлөдөггүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй шүү.
3
Шалтгаан 3: Танд хойшлуулах боломжгүй төлөвлөгөө гарсан
Иймэрхүү зүйл хэлэх хэрэггүй: “Миний бие муу байна”
Иймэрхүү зүйл хэлэх хэрэгтэй: “Өө бурхан минь. Би өөр газар очихоор амлалт өгчихсөн байгаа шүү дээ”
Өөрийнхөө эрүүл мэндээр тоглож, худлаа ярих нь тийм ч зөв санаа биш. Учир нь та худал хэлснээ өөрөө мартах эрсдэлтэй байдаг юм. Жишээлбэл, үдэшлэгт байсан хэн нэгэн маргааш нь биеийн байдлыг чинь асуухад та “Бүх зүйл гайхалтай. Яагаад надаас энэ талаар асууж байгаа юм” гэж гайхшран хариулж, өөрийгөө барьж өгөхвий.
4
Шалтгаан 4: Санхүүгийн асуудал
Иймэрхүү зүйл хэлэх хэрэггүй: “Би та хоёрын хуриманд бүтэн нэг сарын цалингаа зарцуулж чадахгүй”
Иймэрхүү зүйл хэлэх хэрэгтэй: "Харамсалтай нь, би гайхалтай хурим дээр чинь очиж чадахгүй нь ээ. Гэхдээ дараа нь чамайг оройн зоогонд урьж, баярыг чинь тэмдэглэж болох юм"
Та санхүүгийн хувьд боломжгүй байгаа бол заавал найз нөхдийнхөө хуриманд очих албагүй шүү дээ. Гэхдээ таныг баяртаа урьсан хүмүүст муухай зан гаргаж, шууд татгалзах хэрэггүй. Зүгээр л тэдэнд эелдгээр дараагийн сонголтыг үлдээгээрэй.
5
Шалтгаан 5: Таны дургүй хүмүүс тэр үдэшлэгт очно
Иймэрхүү зүйл хэлэх хэрэггүй: "Би түүнтэй нэг үдэшлэг дээр хамт байж чадахгүй. Тэр чиний ах байх нь надад огт хамаагүй"
Иймэрхүү зүйл хэлэх хэрэгтэй: "Уучлаарай, би тэр өдөр хотоос гарах юм байна"
Та заавал дургүй хүнтэйгээ таарах албагүй. Гэхдээ түүнийгээ найз нөхдөдөө мэдэгдэх гэсний хэрэггүй юм. Өөртөө болон бусдад гэм хийсэн мэт сэтгэгдэл төрүүлэх нь тийм ч таатай зүйл биш шүү дээ.